Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит сонгууль ирэх аравдугаар сарын 11-нд улс орон даяар болно. Энэ удаагийн сонгуулиар нэр дэвшигчид 2393 тойрогт 8031 мандатын төлөө өрсөлдөх юм.Энэ удаагийн орон нутгийн сонгуульд нийслэлд 15 нам, нэг эвсэл оролцох юм.
Тэгвэл өнөөдөр/2024.09.26/ орон нутгийн сонгуульд нэр дэвшигчид албан ёсоор нэр дэвшигчийн үнэмлэхээ гардан авснаар сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхэлнэ. Сурталчилгааны хугацаа 14 хоног бөгөөд санал хураах өдрөөс нэг хоногийн өмнө буюу аравдугаар сарын 9-ний 23:59 цагт сурталчилгааг зогсооно. Тодруулбал,
Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн 38.1-д “Сонгуулийн сурталчилгааг нэр дэвшигчид үнэмлэх олгосон өдрөөс эхлүүлж, санал авах өдрөөс 24 цагийн өмнө буюу санал авах өдрийн өмнөх өдрийн 00:00 цагаас өмнө зогсооно” гэж заажээ.
Мөн Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн 31.10-д “Нэр дэвшигчийг бүртгэх тухай шийдвэр гарсан бол тухайн шатны сонгуулийн хороо нэр дэвшигчийн үнэмлэхийг санал авах өдрөөс 15-аас доошгүй хоногийн өмнө нэг өдөр олгож, нийтэд мэдээлнэ” гэж заасан байна.
Тэгвэл НИТХ-ын сонгуулийн дараа хот шинэ даргатай болох эсэх нь тодорхой болох юм. Гурав хоногийн өмнө отгон хуралдаанаа хийсэн НИТХ-ын 45 төлөөлөгчийн 33 нь МАН, 8 нь АН, 3 нь ХҮН намын төлөөллөөс бүрдэж байсан юм.
Тэгвэл УИХ-д суудалтай таван нам сонгуульд ямар ямар хүмүүсийг сойсон талаар нэхэн сануулъя. НИТХ-ын 2024 оны сонгуульд Монгол ардын нам- 45, Ардчилсан нам -44, ХҮН нам- 45, Үндэсний эвсэл -27, Иргэний зориг ногоон нам- 45 нэр дэвшигчээ нийслэлийн 12 тойрогт сойж буй. МАН-ыг Нийслэлийн МАН-ын хорооны дарга Х.Нямбаатар, Ардчилсан намыг Нийслэлийн Ардчилсан намын дарга Т.Батцогт, ХҮН намыг Нийслэлийн ХҮН намын хорооны дарга Э.Золзаяа, Үндэсний эвслийг Нийслэлийн Үндэсний эвслийн тэргүүн М.Төмөр, Иргэний зориг ногоон намыг ИЗНН-ын Нийслэлийн хорооны дарга М.Амартунгалаг нар энэ удаагийн нийслэлийн ИТХ-ын сонгуульд намаа удирдаж оролцох юм.
Х.НЯМБААТАР: ХОТЫН ХӨГЖИЛ, БҮТЭЭН БАЙГУУЛАЛТАД ТҮҮЧЭЭЛЖ АЖИЛЛАХ ШИЛДЭГ ИНЖЕНЕР, ЭДИЙН ЗАСАГЧ, ХУУЛЬЧДЫГ НЭР ДЭВШҮҮЛЛЭЭ
Нийслэлийн Монгол ардын намын хорооны дарга Х.Нямбаатар “2024 оны орон нутгийн сонгуульд нэр дэвшигчдийнхээ нэрсийг баталлаа. Бид Монгол Улсад хэрэгжүүлсэн томоохон төслүүдийн менежментийн багийг ахалж ажилласан зөвлөх инженерүүд, Монгол Улсын барилгын залуу зөвлөх инженерүүд, олон улсад хот төлөвлөгч, олон улсын банк санхүүгийн зах зээл дээр ажиллаж байсан санхүүчид, эдийн засагчид, Монголын хуулийн салбарын шилдэг төлөөллүүдийг Таны сонголтод илгээж байгаа. Түүнчлэн нийслэл, дүүргийн ИТХ-д нэр дэвшиж ялалт байгуулан, нийслэлийнхээ бүтээн байгуулалтад түүчээлж ажилласан ИТХ-ын төлөөлөгчдийн төлөөллүүдээс багаа бүрдүүлсэн” гэж мэдэгдсэн юм.
Т.БАТЦОГТ: МАНАЙ БАГ ИНЖЕНЕРЭЭР УДИРДУУЛСАН “АРД ТҮМНИЙ ТӨЛӨӨЛӨЛ”
Нийслэлийн Ардчилсан намын дарга Т.Батцогт “Манай Ардчилсан намын нийслэлд нэр дэвшүүлсэн багийг сайн хараарай. Инженерээр удирдуулсан “Ард түмний төлөөлөл” баг байгаа. Би өөрөө инженер хүн. Нийслэлийн ИТХ-д найм дахь жилдээ сууж байгаа. Би асуудалд яг тооцоо судалгаатай ханддаг. Энэ саналаа хэлэхээр эрх баригчид бухимддаг. Манай эрдэмтэн судлаачид мөрийн хөтөлбөр дээр ажилласан. Хамгийн гол нь бид хүүхдүүд гэж үзсэн. Дэлхий нийтээрээ хүүхдэд ээлтэй, хүүхдийн стандартад нийцсэн хотыг бий болгохоор ажиллаж байна” гэсэн юм.
Э.ЗОЛЗАЯА: ХОТЫН ХӨГЖЛИЙН ЭКСПЕРТҮҮДИЙН ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮДЭЭ СОНГУУЛЬД ТЭРГҮҮЛЭХ ҮҮРЭГТЭЙ ОРОЛЦУУЛЖ БАЙНА
Нийслэлийн ХҮН намын хорооны дарга Э.Золзаяа “Энэ удаагийн орон нутгийн сонгууль бол ХҮН нам төдийгүй хувь улстөрч миний хувьд удаан хүлээж, бэлтгэсэн чухал эргэлт, өөрчлөлтийн сонгууль. Бид нэр дэвшигчдээ тодруулахдаа ХҮН намын Бодлого, судалгааны хүрээлэнгийн дэргэдэх Хотын хөгжлийн экспертүүдийн зөвлөлийн гишүүдээ энэ удаагийн сонгуульд тэргүүлэх үүрэгтэй оролцуулж байна. Экспертүүдийн зөвлөлд хотын эдийн засаг, орон сууцны бодлого, тээврийн шийдэл, инженерийн барилга байгууламж, эрчим хүч, байгаль орчны салбарын чиглэлийн мэргэжилтнүүд багтдаг. Мөн хотын орон зайн төлөвлөлт, дизайны чиглэлээр салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн архитекторуудаа нэр дэвшүүлж байна” хэмээсэн.
ҮНДЭСНИЙ ЭВСЭЛ: АНХАН, ДУНД ШАТАНД ЗАСАГЛАЛЫГ САЙЖРУУЛАХЫН ТӨЛӨӨ ӨРСӨЛДӨНӨ
Нийслэлийн "Үндэсний эвсэл” -ийн дарга М.Төмөр “Бид Монгол Улсын нийт хүн амын тал хувь нь төвлөрсөн Улаанбаатар хотын төвлөрөл, дэд бүтэц, нийтийн тээвэр, орчны бохирдол, боловсролын хүртээмжийн асуудлуудыг цогцоор нь авч үзэн, хотыг судалгаа, төлөвлөгөөнд тулгуурлан хөгжүүлэх болно. Нийслэлийн Үндэсний эвсэл "Иргэн баян бол Хот баян" мөрийн хөтөлбөрийг боловсруулсан бөгөөд анхан, дунд шатанд засаглалыг сайжруулахын төлөө өрсөлдөн, сөрөг хүчний үүргийг гүйцэтгэж, иргэдийн дуу хоолой болон ажиллахаа илэрхийлж байна” хэмээн мэдэгдсэн.
Иргэний зориг ногоон нам: Бэлтгэгдсэн боловсон хүчнүүдээ нэр дэвшүүлж байна
Нийслэлийн Иргэний зориг ногоон намын дарга М.Амартунгалагын хувьд “Миний хувьд улс төрд шинэ хүн боловч хотын бодлого, хотын хөгжилд туршилгатай гэж үзэж байгаа. Төрийн захиргааны анхан шатны байгууллагаас эхлээд барилга хот байгууллагын бодлого тодорхойлдог яаманд ажиллаж байсан. Манай баг хуульч, өмгөөлөгч, судлаач, эдийн засагч нарыг нэр дэвшүүлсэн” гэж мэдэгдсэн юм.
Иргэн 2024-09-26 43.228.129.215
АН худлаа гарууд бнаа Анхнаасаа өөрсдийгөө сошиалаар рекламдсан уулнаас мод сугалж зардаг г.м худлаа хүмүүс л бна дхх
Хотын иргэн 2024-09-26 43.228.129.215
АН-д зарим хүмүүс инженерүүд биш л бна паа Худлаа меесежээр хуурахаа болио
Нэргүй 2024-09-26 210.148.94.144
Дахиад л МАНгасуудаа сонгож лалартах байх даа
Нэргүй 2024-09-26 66.181.188.150
Ж.Энхжаргалан гэдэг хиймэл зүлэгчин олон бөхчүүдийг гэмтээдэг нөхөр үү
И 2024-09-26 103.168.34.177
МАН нямбаатар иргэдийн шүүмжлэлийг эс тоож сайн байгаа замуудыг х***а брожур шахахын тулд асфальтаар хучиж 300 гаруй тэрбум төгрөгийг төсөв, төлөвлөгөөгүй газарт булснаас зөвхөн брожурын үнийн зөрүүд 34 тэрбум цавчиж идсэн. цаашид ерөнхий сайддаа эрхэлж хотын хөрөнгөөр тоглох нь тодорхой болсон тул МАН -г бүү сонго.
зочин 2024-09-26 66.181.191.129
Бусдыг гүтгэж байж,сайн нэр олж, муу аргаар төрийн албанд гарах боломж байхгүй
Зочин 2024-09-26 103.212.116.34
Ардчилсан нам дандаа женко хулгайчийн гар хөл бнаа. Тиймээс сонговол хот сүйрнэ. Женко байгаа газар бузартай, женко суусан газар балагтай. Нийлсэн хүн болгон нь шоронд хүн алж ордог, эсвэл улсаас хулгай хийгээд гадаадруу зугтдаг хогийн новшнууд байдаг тиймээс ардчилалын нэр барьсан хулгайч женкогийн хулгайчдыг хэзээ ч сонгож болохгүй
Нэргүй 2024-09-26 66.181.185.89
Энэ удаагийн сонгуульд АН-аас нэг ч хүн битгий сонгоо рой ! Тэдэн дотор ардчилагч нэг ч байхгүй, цөм Женкоги йн бууны гөлөгнүүд, мөнгө идэхээс өөр ямар ч хүсэл эрмэ лзлэлгүй баасны хүүдийнүүд шүү !!!
Муусайн юмнуудыг амбаардаад явууллаарай !!!
ужуж 2024-09-26 59.153.112.212
За энэ сонгууль нам мам чинь одоо дээдсийн үдэшлэг шиг юм болоод эхэллээ. Эрчүүд нь сэргэлэн, балай, хулгайч нар харин эмэгтэйчүүд нь миссүүд. Бүр утгаа алдлаа. ИРгэдийн төлөөлөгчдийн хурал гэдэг юм монголд хэзээ ч зохицохгүй юм байна. Уулаасаа хулгайч сэтгэлгээтэй тул. Тэгээд иргэдийн төлөөлөлд нам ямар хамаа байна????
Нэргүй 2024-09-26 202.9.40.234
Хэрвээ Улаанбаатарт орон нутгийн сонгуульд МАН-аас өөр нам олонх болвол нөгөө яриад ажил хэрэг болгоод явж байгаа Сэлбэ дэд төв, Баянхошуу дэд төв метроны бүтээн босголт шууд зогсоно. Нэг нам нөгөө намын эхлүүлсэн ажлыг хэзээ ч үргэжлүүлж байгаагүй. Түүх үүнийг гэрчилнэ. Тийм болохоо эхлүүлсэн ажлыг нь дуусгах боломж олгож МАН-аас нэр дэвшсэн хүмүүсийг сонгох нь нийслэлчүүдийн хувьд хамгийн зөв сонголт юм. Бүтээн байгуулат чухал байна
Зочин 2024-09-26 103.11.195.34
Худлаа залахаа боль Сонгуулийн сурталчилгаа эхлээгүй байна. Харлуулах ПР яваад байгаа юм уу хаашаа юм
zochin 2024-09-26 203.91.115.244
nyambaataraa demjee uur songolt algaa
Нэргүй 2024-09-26 202.21.125.22
Жэнкогийн баг буюу оросын таиулууд битгий гарчихаасай
Нэргүй 2024-09-26 202.21.125.22
Женкогийн баг буюу оросын тавиулууд битгий гарчихаасаай
Нэргүй 2024-09-26 66.181.184.200
Нянборжуурыг зайлуулахын төлөө УРАГШАА…УРА НӨХДӨӨ
МАХН 2024-09-26 103.29.146.148
ЯАГААД ИЙМ ХҮНИЙ АДГУУД НЬ СУУДАЛ РУУ ГҮЙДЭГ ЮМ БОЛДОО ГЭЖ БОДОЖ СУУНА …
Нэргүй 2024-09-26 43.228.129.134
УИХ-ын сонгуульд өвдөг шороодсон баахан нөхдүүд ороод иржээ. Сумъяабаатар (МАН), Дөлгөөн (МАН), Мөнхтамга (ҮЭ) гээл урсаж байнашд
Нэргүй 2024-09-26 59.153.114.207
Uur zunduu hun bn
Зэсэм 2024-09-26 64.119.29.63
Чингэлтэй ч АВЛИГАЧ нарыг сонгодог дүүрэг дээ … Энхболд, Элбэглорж, Аюурсайхан, Сүхбаатар, Зоригт … одоогийн дэвшсэн бас л … кккк
Зочин 2024-09-26 66.181.182.90
Нямбаатарын баг ялна өөр сонголтгүй
Хэлэх үг 2024-09-26 64.119.29.63
МАНгар хулгайч нараа дэвшүүлж …