З.Энхболд, Б.Энх-Амгалан нарын шийтгэлийг хүчингүй болголоо

З.Энхболд, Б.Энх-Амгалан нарын шийтгэлийг хүчингүй болголоо

З.Энхболд, Б.Энх-Амгалан нарын шийтгэлийг хүчингүй болголоо

УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга асан Б.Энх-Амгалан, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан З.Энхболд нарт холбогдох хэргийн анхан шатны шүүх хуралдаан энэ оны гуравдугаар сард болж, шийдвэрээ танилцуулсан. Тухайн үед Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс З.Энхболд, Б.Энх-Амгалан нарын нийтийн албанд томилогдох эрхийг таван жилийн хугацаагаар хасч, 40 сая төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн юм.

Тэгвэл Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт холбогдох эрүүгийн хэргийг өнөөдөр /2024.09.25/ Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хянан хэлэлцлээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хэргийн бодит байдалтай нийцээгүй дүгнэлт хийсэн, дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан, дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй, мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Тодруулбал, анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлд шүүх хуралдаан эхлэхээс дуусах хүртэлх бүх үйл явцыг нэг бүрчлэн тусгахаар зохицуулсан атал шүүх хуралдааны тэмдэглэл, дуу-дүрсний бичлэг зөрүүтэй байхаас гадна хэргийн оролцогчдоос шүүх хуралдааны тэмдэглэлд засвар оруулахаар гаргасан хүсэлтийг шийдвэрлэхдээ журам зөрчсөн, шүүх хуралдааны тэмдэглэлийн огнооноос өөр огноотой тэмдэглэлд засвар оруулсан гэж үзэхээр байна.

Түүнчлэн, шүүх хэд хэдэн шүүгдэгчид холбогдох хэргийг шийдвэрлэж байгаа бол шүүгдэгч тус бүрийн үйлдэл, оролцоо, гэмт хэрэгт хамтран оролцсон хэлбэрийг шийтгэх тогтоолд тодорхой тусгахаар хуульчилсан байхад энэ талаарх дүгнэлтийг хийгээгүй, хэргийн үйл баримт, гэм буруугийн хамтран оролцсон нөхцөл байдлын талаарх нотолгооны баримт, мэдүүлгүүд өөр хоорондоо харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй байна.

Дээрх нөхцөл байдлууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлд заасан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарч байх тул Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны гуравдугаар сарын 13-ны өдрийн 2024/ШЦТ/262 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
6
ХахаХаха
4
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

14 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ЗОЧИН 2024-09-25 202.70.44.46

Улс орон хөгжихгүй нь ээ, хулгайч хараа шийтгэж чадахгүй, хэрэг алга, нэг бол зугтаад хил гарна, нэг бол цагаадна даанч …

Avatar

Зочин 2024-09-25 202.55.188.115

ХА ХА. УГААСАА Л, АНХНААСАА З.ЭНХБОЛДЫГ СОНГУУЛЬД ОРОЛЦУУЛАХГҮЙН ТУЛД Л ЗОХИОСОН ЖҮЖИГ ШДЭЭ. ТЭГЭЭД СОНГУУЛЬ НЬ ДУУСЦАН БОЛОХООР, ЗА ОДОО БУРУУГҮЙ ЭЭ, ГЭЭД Л ТАВЬЖ ЯВУУЛЖ БГААМ. ГЭХДЭЭ ХАРАМСАЛТАЙ НЬ ИЙМЭРХҮҮ ТОХИОЛДОЛД БУРУУ ШҮҮСЭН, ЭСВЭЛ АЛБААР БУРУУ ШИЙДВЭР ГАРГАСАН ТУХАЙН ҮЕИЙН ШҮҮГЧ ЯМАР Ч ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭДЭГГҮЙ ЮМ ШИГ ЭЭ! К КК

Avatar

Итл 2024-09-25 103.212.117.125

Одоо тэгээд хүн хэлмэгдүүлсэн шүүгч нар ямар хариуцлага хүлээх вэ?

Avatar

Нэргүй 2024-09-25 139.5.219.246

ЭНЭ НҮҮРСНИЙ ХЭРЭГ БИЗДЭЭ???? ЯМАР ИЧДЭГГҮЙ ЮМБЭЭЭ ТА НАР

Avatar

Нэргүй 2024-09-25 139.5.219.246

АВИЛГАА ӨГӨӨД ЯЛНААС МУЛТАРЧЭЭЭ ЗИКА БОЛ АГУУ ЛУЙВАРЧИН АСАР БАЯН ХҮН БИЛЭЭ… НЭГ ҮЕ БАРАГ МОНГОЛЫН ХААН БАЙСАН ХҮН ОДОО ТАЛБАЙ ДЭЭР ТӨМӨР КАРКАЗТАЙ МОНГОЛЫН ХАМГИЙН ӨНДӨР БАРИЛГЫГ БАРИУЛЖ БАЙНА

Avatar

Нэргүй 2024-09-25 139.5.218.50

Давж заалдах шатны шүүхийн зөв байна. Хуулийн дагуу шийджээ л гэж ойлголоо. Шүүхийн процесс явж байх хооронд УИХ сонгууль өнгөрдөг нь тоогүй. Яах аргагүй сонгогдож магадгүй 2 хүн байсан юм

Avatar

Нэргүй 2024-09-25 59.153.113.45

чадваргүй, захиалгын шүүгч байна

Avatar

gdhhg 2024-09-25 202.9.40.24

манж х***а зулбасгууд хуулийг зоргооро тайлбарлаж хэрэгдэг гажигууд их гажигтхар хуулийг захирч шийднэ гэж ш****г адгийн 00 хорвоод байхгүй боловсрддгүй зулбасгууд. Гажиг лаларуудыг хэлэхэд үг багадах адгуустууд.

Avatar

Иргэн 2024-09-25 66.181.184.162

Шүүхэд л хамаг учир байна.Анхнаасаа буруу шийдвэр гаргасан юм бол тэр шүүгч нь ёсзүйн хариуцлага хүлээх ёстой.Шүүгчид гаргасан буруу шийдвэрийнх нь ьтөлөө хартиуцлага хүлээлгэдэг болох хэрэгтэй.

Avatar

Зочин 2024-09-25 66.181.179.139

Манайизарим шуугч ингэж л хунийг хэлиэгдуулж байгаа шуу Улс торийн зорилготой байжээ Сонгуульд оруулахгуй донгожээ Тэхлээр МАН тай холбоотой байж Буруу шийдвэр гаргасан шуугчдийг зарла яхоерт одоо нэр тороо сэргээлгэнэ гэж нэхэмжил Шударга бус шуугчдийг даврааж болохгуй

Avatar

Зочин 2024-09-25 59.153.113.236

Яг үнэндээ анхан шатны шүүх нь зөв шийдсэн байж мэднэ дээ.

Avatar

Зочин 2024-09-25 66.181.189.229

Манай мангар шүүх авлига л авахгүй юу даа тэгээд л сразу гэм буруугүй шүү дээ

Avatar

Нэргүй 2024-09-25 202.72.243.182

цагаадсан гэсэн үг үү

Avatar

Нэргүй 2024-09-25 122.201.27.24

2024/ШЦТ/262 дугаартай тогтоол нь хар тамхитай холбоотой юм байна шүү

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж