Кисэносато: Оносатог ийм эрт цол ахина гэж бодсонгүй

Кисэносато: Оносатог ийм эрт цол ахина гэж бодсонгүй

Кисэносато: Оносатог ийм эрт цол ахина гэж бодсонгүй

Сүмогийн холбоо өнөөдөр/2024.09.25/ албан ёсоор Оносатог озэки цол хүртсэн болохыг зарлаж, ёслол хийжээ. Дээд зиндаанд ердөө есөн башё барилдсан түүнийг ийм богино хугацаанд озэки цол хүртсэнд сүмо сонирхогчид олзуурхаж байна.

Түүнээс өмнө Шовагийн эрин үед буюу 1926 онд ёкозүна Хагүрояама дээд зиндаанд 12 башё барилдсаныхаа дараа озэки цол хүртэж байжээ.

Ишикава мужаас гаралтай Оносато ярихдаа "Би сүмогийн ертөнц дэх цор ганц сүмочин болмоор байна. Би башё бүр дээр сайн барилдаж, аль болох хурдан цол ахихыг хүссэн. Зорилгодоо хүрсэндээ баяртай байна" гэв.

Оносато Аки башёд 13 даваа, хоёр унаатай түрүүлсэн билээ. Тэрбээр сүүлийн гурван башёд нийт 34 даваа авч, озэки цолны албан бус болзлыг хангасан юм.

Оносатогийн дэвжээний багш озэки асан Кисэносато ярихдаа "Түүнийг ийм эрт цол ахина гэж бодсонгүй. Одоо тэр башё бүр дээр арав болон түүнээс дээш даваа авах хэрэгтэй боллоо. Түүнээс ихийг хүлээж байгаа хүмүүс олон бий. Түүнийг бэлтгэлээ улам сайн хийнэ гэж найдаж байна" гэлээ.

Оносато ёслолын төгсгөлд "Энэ цолонд хүрснээр өөрийгөө улам хичээх болно. Үр дүнг одооноос эхлэн харуулах болно. Кюүшү башёд сайн бэлдэх болно. Бүх зүйл эндээс эхэлж байна. Би улам өндөр гарахыг зорино" гэжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
3
ГайхмаарГайхмаар
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Кккк 2024-09-25 103.212.162.153

Даваажаргал, Дагвадорж нарын амжилтыг бус Бямбадоржийн амжилтыг эхлээд эвд, тэгээд харая

Avatar

Нэргүй 2024-09-25 103.57.93.85

кисенасато чнь екозуно цолтон ш дэ бичигчээ

Avatar

Сумо 2024-09-25 64.119.29.63

Япон бөх гаагүй гарч ирээд нурдаг л даа. гэхдээ мань хүн арай өөр байгаа.

Avatar

Нэргүй 2024-09-25 66.181.186.138

Би бүр батаараа мэдэж байнаа,,,энэ залуу нээээг их хол явахгүй ээ,,,,

Avatar

Нэргүй 2024-09-25 202.9.40.234

Манай Хоошорю-Бямбасүрэн, Киришима-Лхагвасүрэн нарыг хөнгөхөн ялж байна лээ. Харин аварга Ган-Эрдэнэ яаж барилдах юм болдоо. Гэхдээ Ган-Эрдэнийг 1 барилдахдаа ялсан шиг санаж байна. Монголчуудыг дарна гэж бодож байгаа байх. Гэхдээ яалт ч үгүй хүчтэй байна лээ. Ёкозүна ч болох байх. харин хэдэн удаа түрүүлэх нь сонин байна. манай 3 ч сайн хана болох байхаа.

Avatar

Нэргүй 2024-09-25 66.181.189.36

өрсөлдөгч нар сул болохоор аргагүй дээ, гэхдээ энэ залуу үнэхээр дажгүй байсан шүү, монгол их аваргууд маань байсан бол хана хэрэм мэт зогсоох байсан юм.

Avatar

Нэргүй 2024-09-25 59.153.115.132

Кисенасато озеки асан биш ёкозуна асан

Avatar

Нэргүй 2024-09-25 66.181.161.50

Ккк нээх шалихгүй биздээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж