Хятад улс Номхон далай руу тив алгасах баллистик пуужин (ICBM) харвах туршилт явуулсан байна. Орон нутгийн цагаар Лхагва гаригийн өглөөний 08:44 цагт харвасан "ICBM" пуужин Номхон далайд газардсан гэж Хятадын Батлан хамгаалах яам мэдэгдэв.
Энэ нь олон улсын хууль эрх зүй, олон улсын практикт нийцсэн жил бүрийн сургалтын төлөвлөгөөнд тусгагдсан ердийн үйл ажиллагаа, аль нэг улс орон, бай руу чиглүүлээгүй гэж мөн онцлон тэмдэглэжээ.
Хятад улс "ICBM"-ийн туршилтын ажиллагааг олон нийтэд мэдээлэх нь тун ховор тохиолдол юм. Японы эх сурвалжийн мэдээлснээр, Австрали, АНУ зэрэг оронд туршилт болох талаар Хятад урьдчилан мэдэгдсэн байна. Учир нь Хятадын албаныхан тив алгасах пуужинг Австралийн эргэн тойронд, ил задгай далайн усанд унах өндөр магадлалтай гэж тооцоолсон аж.
Зарим шинжээчийн үзэж буйгаар тив алгасах пуужингийн туршилт явуулж буй нь Австрали, Их Британи, АНУ-аас бүрддэг "AUKUS" аюулгүй байдлын эвсэлд Хятад өөрийн улсын чадвараа харуулах гэсэн оролдлого юм. Учир нь тухайн гурван улс цөмийн шумбагч онгоц нэвтрүүлэхээр хэлэлцэж байгаа аж.
Нэргүй 2024-09-25 66.181.177.62
Оросын пуужин хөөрч чадалгүй дэлбэ Хятадынх амжилттай тоглоомтой юмөө