Голомт банкнаас иргэд, харилцагчдынхаа хадгалах зуршлыг дэмжиж, санхүүгийн дархлаатай болоход нь туслах “Хадгаламжтай аялал” сугалаат аяныг 2024 оны тавдугаар сарын 15-аас наймдугаар сарын 31-ний хооронд амжилттай хэрэгжүүллээ. Аяны хүрээнд иргэдийн, төгрөгийн, зургаан сар ба түүнээс дээш хугацаатай хадгаламж шинээр нээсэн, орлого хийсэн, хугацаа сунгасан харилцагчдын 100 мянган төгрөг тутамд нэг ширхэг сугалаа олгосон юм. Харин энэ хугацаанд идэвхэжсэн нийт 4.5 сая гаруй сугалаанаас хамгийн азтай 20 харилцагчийг тодруулан Хонгконгийн Диснейлэнд рүү хосоороо аялах эрхээр шагналаа.
Ирээдүйдээ зориулан хадгалаад азтан болсон харилцагчдадаа баяр хүргэе. Зарим азтануудын сэтгэгдлээс та бүхэнд хүргэж байна.
Улаанбаатар болон орон нутгаас тодорсон азтанууд ийнхүү шагналаа гардан авснаар энэ удаагийн сугалаат аян албан ёсоор өндөрлөж байна. Азтанууд ирэх арваннэгдүгээр сард Диснейлэндийг зорих бөгөөд “Хадгаламжтай аялал” аян маань тун удахгүй дараагийн аялалдаа гарах тул та бүхэн ЭНД дараад Голомт банкны хугацаатай, төгрөгийн хадгаламжийн бүтээгдэхүүний дэлгэрэнгүй нөхцөлтэй урьдчилан танилцаарай.
Өөрийн болон гэр бүлийнхээ санхүүгийн баталгаатай, итгэл дүүрэн ирээдүйд хөрөнгө оруулж “Хадгаламжтай аялал” аянд хамрагдсан нийт харилцагчдадаа талархал илэрхийлье.
Холбоотой мэдээ