Их Британи иргэдээ аврахаар цэрэг илгээв

Их Британи иргэдээ аврахаар цэрэг илгээв

Их Британи иргэдээ аврахаар цэрэг илгээв

Их Британы ерөнхий сайд Кейр Стармер Израиль болон Хезболлагийн тэмцэл хурцадмал байдал шилжсэн тул өөрийн улсын иргэдээ Ливанаас гарахыг анхааруулжээ. Мөн иргэдийг нүүлгэн шилжүүлэх ажлыг хурдасгахын тулд Кипр рүү цэрэг илгээж байна.

Засгийн газар 700 цэрэг, Хааны тэнгисийн цэргийн хоёр хөлөг онгоц, нисэх онгоц болон тээврийн нисдэг тэрэг илгээсэн гэж мэдэгдэв.

Энэ долоо хоногт Израиль болон Ираны дэмжлэгтэй Ливаны Хезболла бүлэглэлийн хооронд ширүүн тулалдаан болсон. Мөн Газын зурваст Хамас болон Израилийн хооронд дайн өрнөсөн хэвээр байгаа бөгөөд Ойрхи Дорнодод тогтворгүй байдал үүсгээд байна.

Даваа гаригийн өглөөнөөс хойш Израилийн довтолгооны улмаас Ливанд 569 хүн амиа алдаж, 50 хүүхэд, 1835 хүн шархадсан гэж Эрүүл мэндийн сайд Фирас Абиад мэдэгдэв.

Ливаны өмнөд нутгаас дүрвэсэн олон мянган хүн сургууль болон бусад барилгад хоргодож байна. Израиль Газын зурвасын хойд хил рүү анхаарлаа хандуулж байгаа бөгөөд Хезболла Ираны дэмжлэгтэй Хамас бүлэглэлийг дэмжиж, Израиль руу пуужин харваж байгаа юм.

ЭХ СУРВАЛЖ: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-09-25 202.126.91.166

Израйл ч 2 дайсантай боллоо.

Avatar

HARINNNNN 2024-09-25 202.126.89.169

HARIN

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж