Б.Энх-Амгалан: Д.Бат-Эрдэнийг эрэн сурвалжлаагүй

Б.Энх-Амгалан: Д.Бат-Эрдэнийг эрэн сурвалжлаагүй

Б.Энх-Амгалан: Д.Бат-Эрдэнийг эрэн сурвалжлаагүй

УИХ-ын гишүүн асан Д.Бат-Эрдэнийг эрэн сурвалжилж байгаа мэдээллийн талаар түүний өмгөөлөгч Б.Энх-Амгалангаас тодрууллаа.


-Д.Бат-Эрдэнийг эрэн сурвалжилж байгаа нь үнэн үү?

-Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс иргэний гаргасан нэхэмжлэлийн дагуу Д.Бат-Эрдэнийн хамаарал бүхий охин компанийг хариуцагчаар татсан. Гэтэл Сүхбаатар дүүргийн хаяг дээрээ байхгүй байгаа тул шүүхэд албадан ирүүлнэ үү гэсэн захирамж гаргасан байсан юм. Шүүхээс Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст албадан ирүүлэх хүсэлт гаргасан байхад захирамж хариуцсан ажилтан нь захирамжаа бүрэн уншилгүй эрэн сурвалжлах цагдаагийн мэдээллийн санд оруулчихсан байсан.

Ингээд тухайн ажилтан буруугаа хүлээгээд эрэн сурвалжлах мэдээллийн сангаасаа устгасан юм. Ер нь энэ асуудал эхнээсээ буруу байсан. Нэхэмжлэгч этгээд анх гомдол гаргахдаа иргэн Д.Бат-Эрдэнийн хамаарал бүхий охин компанийн хаягийг буруу өгсөн байсан. Гэтэл энэ асуудлыг цагдаа нь ч, шүүх нь ч нягталж үзээгүйгээс ийм хариуцлагагүй явдал боллоо. Түүнээс бус иргэн Д.Бат-Эрдэнийг эрэн сурвалжилж буй асуудал байхгүй.

-Ер нь ямар тохиолдолд эрэн сурвалжилдаг юм бэ?

-Эрэн сурвалжилна гэдэг нь онц ноцтой гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдээд оргон зайлсан, хорих ангиас болон шүүхээс оргон зайлсан, 72 цагаас хойш сураггүй алга болсон иргэнийг ар гэрийнх нь хүсэлтээр эрэн сурвалжилдаг.

Түүнээс биш иргэний хэрэг дээр эрэн сурвалжлах хүсэлт гаргадаггүй. Хаягийн зөрчлөөс үүдээд хариуцагчаар татсан албан бичиг нь очих ёстой этгээдэд ирээгүй байсан болохоос иргэн Д.Бат-Эрдэнэ болон түүний хамаарал бүхий компаниуд хууль шүүхийн байгууллагын ажилд хүндэтгэлтэй ханддаг.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

12 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-09-25 122.201.31.151

эргүүлээд дэлгэсэн ххошного шиг амсартай энэ хулгайчийн түүх дуусахгүй юмаа

Avatar

Нэргүй 2024-09-25 66.181.182.224

энэ хүнийг моншолын шүүх дийлэх болуу?! ноднин өинөговьд ирээд сэддоржтонгуудадаа шүүхээс бүү ай би аргалнаюа гэж томорч суусан хүндээ тэр нь үнэн юм шиг байнадаа. одоо яаж ч чадахгүй байгаа нь ойлгомжтой.

Avatar

Нэргүй 2024-09-25 66.181.182.224

монголын , нүүрсний агуу том хулгайч бол энэ морь мал хочиь хуушааны батэрдэнэ бллой. хамсххтаншууд нь сэддорж давгадорж … гээд үргэлжилнэ

Avatar

дорж 2024-09-25 202.131.251.130

ажнай хэмээх энэ Батэрдэнэ чинь нэр нүүрээ барсан луйварчин гар шүү дээ.хов хоосон толгой. луйвар хулгай хийх талаар мэргэшсэн хүн.

Avatar

Нэргүй 2024-09-25 139.5.219.246

ЭНЭ ОДОО ТАВАН ТОЛГОЙГ АТГАДАГ БАЙСАН ХҮН Ш ДЭ БҮҮР МАФФИ БОЛЧИХСОН ТАВАН ТОЛГОЙН НҮҮРС ЗӨӨДӨГ БАЙСАН ГЭДЭГ. ЭНЭ НӨХРИЙГ БАРЬЖ АВЧ ШАЛГААД ШОРОНД НЬ ХИЙГЭЭЧЭЭЭ

Avatar

Нэргүй 2024-09-25 66.181.189.36

зориг ажиллагааны нэг хэлбэр л дээ, сөрөг хүчнээ сөрөг пиараар нухчин дарна аа л гэсэн үг.

Avatar

Зочин 2024-09-25 103.212.117.236

аль хэдийн зүсээ хувиргаад алга болсоон

Avatar

Зочин 2024-09-25 66.181.189.229

Жинхэнэ хулгайч шүү дээ. Нүүрс шатчихсан гэж ш****г хамсаатан нь УИХ суучихсан. Ганхуяг Аюурзана хоёр бол жараахай. Жинхэнэ хулгайч акулууд нь зүгээр л явж бна ш тээ. Нөгөө шудраг ёс чинь хаана бна аа шүүх прокурор АТГ – ийн комиссаруудаа.

Avatar

Нэргүй 2024-09-25 202.72.243.182

Хариуцагч хаяган дээрээ байхгүй гэсэн тодорхойлолтыг оршин суугаа газрын хорооны засаг дарга өгсөн тохиолдолд хариуцагч компанийг эсвэл итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээдийг эрэн сурвалжлуулах хүсэлт шүүхэд гаргадаг шүү дээ

Avatar

Нэргүй 2024-09-25 202.72.243.182

Хариуцагч хаяган дээрээ оршин суудаггүй гэж оршин суугаа хорооны тодорхойлолтыг үндэслээд Компанийг болон итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээдийг эрэн сурвалжлуулах хүсэлт гаргадаг ш дээ Шүүх түүнийг хүлээж аваад Захирамж гаргадаг

Avatar

Ьд 2024-09-25 103.212.117.125

Ажнай батэрдэнэ цэвэр хүн биш жижиг таван толгойг цусалж ханаагүй луйварчин төрлүү ойртуулж болохгүй Хүрэлбаатарыг бүгдээрээ нийлж зайлуулсан шиг АН МАН залуус нийлж наад муугаа юуч биш болго

Avatar

ggg 2024-09-25 202.9.40.24

Шүүх хэзээч юу гэж мэдэгдэж мэдэхээр эвгүй юм жинхэнэ шүүх өөр байдаг бх шүү.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж