150 мянган айлын орон сууцанд зорилтот бүлгийнхнийг хамруулна

150 мянган айлын орон сууцанд зорилтот бүлгийнхнийг хамруулна

150 мянган айлын орон сууцанд зорилтот бүлгийнхнийг хамруулна

Засгийн газар иргэдээ орон сууцжуулах зорилгоор Хуримтлалын сангаас ипотекийн зээлийн санхүүжилтийн эх үүсвэрийг хийхээр болж, энэ онд 500 тэрбум төгрөгийг зарцуулсан бол ирэх онд 650 тэрбумд хүргэхээр 2025 оны улсын төсвийг боловсруулаад буй.

Гэр бүл хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалангийн өгч буй мэдээллээр “Монгол Улсын Засгийн газрын нэн тэргүүний зорилт бол иргэдээ орон сууцжуулах.

Орон сууцжуулалтын асуудал нь нэг салбар биш, салбар дамнасан цогц асуудал тул төр, хувийн хэвшил хамтран ажиллах нь нэн чухал байна. Хуримтлалын сангийн эх үүсвэрээс ипотекийн зээлийн хүртээмжийг нэмэгдүүлж, иргэдээ орон сууцжуулах зорилт дэвшүүлэн, ажлын хэсгийн уулзалтуудыг тогтмол хийж байна. Өнөөдөр /2024.09.25/ Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Ж.Батсуурь, Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн болон холбогдох албаныхантай уулзаж, зээлийг тогтвортой хэрэгжүүлэх төлөвлөлтөө ярилцлаа. Өнөөдрийн байдлаар 130 мянган өрхөд 8.9 их наяд төгрөгийн ипотекийн зээл олгосон байна. Засгийн газар 2025 оныг Залуучуудын жил болгон зарласан.Тиймээс залуу гэр бүлээ дэмжих, урьдчилгаа төлбөрийг уян хатан байлгах, алслагдсан дүүрэг, орон нутагт олгох ипотекийн зээлийн эх үүсвэрийг шуурхай байлгана.

Мөн зорилтот бүлгийн 150 мянган айлыг орон сууцжуулж, үнийн хөөрөгдлөөс сэргийлж, 2025 онд нийслэл, 21 аймагт зээлийн эх үүсвэрийг оновчтой хэрэгжүүлэх төлөвлөлтөө ярилцлаа.

Нийслэлийн түгжрэлийг бууруулж, төвлөрлийг сааруулах зорилгоор хотын төвөөс холдох тусам, алслагдсан дүүргүүдэд 6 хувийн ипотекийн зээл, орон нутагт 3 хувийн хүүтэй зээл шуурхай олддог байх нөхцөлийг ирэх жилүүдэд бүрдүүлнэ” гэв.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

11 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

настан 2024-09-25 59.153.114.151

Ахмадийн түрээсээр суулгаж байгаад л өөрийн болгох Трээсийн байрны Очер хаана баына аа 76 Гишүүд бхйсан сан – одоо 126 гишүүдээ ахмадийн байр захиалад 8жил болсон – рдоо авөх арга бна уу????????!!!!!!!

Avatar

Нэргүй 2024-09-25 202.9.40.168

Шинэ байруудыг хөдөөнөөс маш ихээр худалдаж авч байна шүү, худалдаж аваад цоожлоод явцгааж байна…..Ингээд байвал хотын гэр хороолол багасахгүй Үүнийг анхаар….Нямбаатар даргын баригдсан байруудад гэр хорооллын айлуудыг шилжүүлнэ гэдэг маш зөв шүү….

Avatar

Нэргүй 2024-09-25 66.181.185.64

Орон сууцанд орсон айлууд давраад, гэртээ амьтан тэжээх байх.

Avatar

Нэргүй 2024-09-25 202.9.40.234

Мянгуужингийн үлгэр. Тэгээд ч хамтарсан засгийн газар удаан наслахгүй. Харин Нямбаатар яагаад тэгш сондгойгоор хязгаарлалт тавихгүй байна вэ. Тэгээд байвал огцруулна шүү. Улаанбаатар хот өнөөдөр нам түгжирлээ. Одоо тэгш сондгойгоор явуулахаас өөр аргагүй болоо

Avatar

Зочин 2024-09-25 103.212.117.236

ийм нэг юм яриад ярьсаар ярьж л байдагдоо

Avatar

зочин 2024-09-25 202.9.46.191

Ипотекийн зээл нь орон сууцны үнийг хөөрөгдөж, иргэдийг өрөнд оруулан ядууруулж, барилгын цөөн компаниудыг баяжуулах хэрэгсэл болон хувираад удаж бна. Хятадын чанаргүй, хямд материалиаар чанаргүй орон сууц барьчихаад иргэдээ шулж дээрэмдэж болох уу ??? Иймд 1м2 нь 3,0 саяаас доош үнэлгээтэй орон сууцанд ипотекийн зээл олгодог болох зохицуулалт хийх шаардлагатай. Ингэвэл орон сууцны хөөсөрсөн зохиомол үнэ унах болно.

Avatar

ХУУЛЬЧ 2024-09-25 202.9.46.18

ОДОО ӨӨРӨӨР АСУУДАЛД ХАНДАХ ЦАГ ИРСЭН ДЭЭ.,,,АРДЧИЛАЛ ЯЛААД 36 ЖИЛ БОЛЖ БАЙХАД ТҮҮНИЙ ҮНЭТ ЗҮЙЛ ,,ЗАРЧИМ БЭХЖИХ УЧИРТАЙ .,,,,,ТЭР БОЛ ХҮНИЙ ЭРХ ,,,САЙН ЗАСАГЛАЛ ШҮҮ ДЭЭ.,,,,

Avatar

Зочин 2024-09-25 64.119.29.46

За нөгөө Монголоо зараж хөрөнгөтөн бсон зоригт гэж хулайч бас юу хийж бгаа юм вэ шоронд нь хийгээ ч бас элбэгээ шиг хошигруулаад явж бна уу

Avatar

Хотын уугуул 2024-09-25 202.9.46.150

Наадхаа хотод биш, зөвхөн орон нутагт олго. УБын олон асуудлыг шийдмээр байгаа бол битгий нэмж асуудал тариад бай. УБ даац хэтрээд удаж байна

Avatar

zochin 2024-09-25 43.228.131.103

Энд Нөгөө зориг чинь сууж бна. чад хийчээгүй юм уу

Avatar

иргэн 2024-09-25 62.55.205.86

Оюутолгойг зарсан х*******н э****з Зоригт гэгч дүрээрээ сууж байх юм, Бүтэхгүй ээ энэ хулгайчуудын засгийн газар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж