АНУ-ын цөмийн хөдөлгүүртэй шумбагч онгоц Өмнөд Солонгосын эрэгт ирсэн явдлыг Хойд Солонгосын удирдагч Ким Жон Уны дүү буруутгав.
Ким Ё Жон өчигдөр/2024.09.24/ төрийн мэдлийн төв мэдээллийн агентлагаар дамжуулан энэ талаар мэдэгдэл хийсэн байна. Тэрбээр "Хойд Солонгосын Сансрын тагнуулын агентлаг Даваа гаригт Өмнөд Солонгосын зүүн өмнөд хэсгийн Пусан хотын боомтод АНУ-ын шумбагч онгоцыг илрүүлсэн. Энэ нь дэлхий дахины өмнө хүч чадалтай, давуу байдлаа харуулах гэсэн АНУ-ын стратегийн оролдлого юм. Тиймээс Өмнөд Солонгосын бүх боомт, цэргийн баазууд аюулгүй газар биш гэдгийг Хойд Солонгос мэдэгдсээр байх болно" гэжээ.
Өмнөд Солонгосын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд Даваа гаригт "USS Vermont"-ийн боомт руу залгаж, мэдээлэл авахыг хүссэн. Гэхдээ Хойд Солонгос уг үйл явдал дээр дөрөөлөн мэдэгдэл гаргаж буй нь цэргийн тагнуулын хиймэл дагуулын чадвараа харуулах гэсэн зорилго байж магадгүй гэж үзэж байна.
Kk 2024-09-25 202.55.188.118
ene balai avgai zailaa.
Нэргүй 2024-09-25 202.9.46.152
зөв ш дээ манайхан юуч байхгүй ганц пуужин битгий хэл юч байхгүй хэн нэгэн айлгавал тэгээд таг юу ч хэлж чадахгүй нь эд аг уу юмаа
Нэргүй 2024-09-25 103.212.117.126
Ene j****r hutsaj l baig!
Нэргүй 2024-09-25 202.9.46.130
тэнэг мал
Нэргүй 2024-09-25 202.9.46.150
Кимийн гэр бүлийн хаант засаглал нурахаар насаараа шоронд суух биз
Энхээ 2024-09-25 202.126.91.153
Кимийн гэр бүл биш илүү юм ярилаа гэж чи шоронд суух нь үнэнд ойр юм.