Ирэх Баасан гаригаас цаг агаар эрс хүйтэрнэ

Ирэх Баасан гаригаас цаг агаар эрс хүйтэрнэ

Ирэх Баасан гаригаас цаг агаар эрс хүйтэрнэ

Цаг уур орчны шинжилгээний газраас ирэх Баасан гаригаас /2024.09.27/ ихэнх нутгаар хүйтний эрч чангарч, зарим нутгаар нойтон цас орж, салхи шуургатай байхыг анхааруулж байна. Тодруулбал, есдүгээр сарын 27-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, есдүгээр сарын 28-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, есдүгээр сарын 29-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, есдүгээр сарын 30-нд баруун аймгуудын нутгийн зарим газар,  төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр нойтон цас, дуу цахилгаантай аадар бороо орно гэжээ.

Цаг уур, орчны шинжилгээний газраас, есдүгээр сарын агаарын дундаж температур ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан байх төлөвтэй байгаа хэдий ч өдөр шөнийн температурын хэлбэлзэл өндөртэй буюу шөнөдөө сэрүүхэн хонож, өдөртөө дулаан байх өдрүүд харьцангуй олон байх төлөвтэй байгааг онцолсон.

Ирэх өдрүүдэд салхи ихэнх нутгаар секундэд 5-10 метр, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө +3…+8 градус, өдөртөө +19…+24 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +17…+22 градус, өдөртөө +29…+34 градус, бусад нутгаар шөнөдөө +10…+15 градус, өдөртөө +23…+28 градус дулаан байна.

Хур тунадасны сарын нийлбэрийн хувьд баруун аймгуудын нутгаар олон жилийн дунджаас бага, нутгийн зүүн өмнөд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим хур тунадас орох төлөвтэй урьдчилсан мэдээ гарсан.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ХУД-ийн иргэн Ш.Раднаа 2024-09-25 59.153.113.236

"Зарим газраар" гэсэн мэдээ чинь хүнд ямар ч мэдээлэл болохгүй шүү дээ. ЦАГ УУРЫН МЭДЭЭ ЗӨРНӨ гэж айгаад ийм ерөнхий мэдээ хэнд ч хэрэг болохгүй шүү дээ. Жаахан тодорхой мэдээ өг л дөө.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж