Хэнтий аймагт онцгой байдлын алба хаагч албан үүргээ гүйцэтгэж яваад харамсалтайгаар амиа алдсан осол гарчээ. Тодруулбал, Баян-Адарга сум дахь Эрэн хайх аврах салбарын аврагч албан үүргээ гүйцэтгэж яваад амиа алдсан байна. Талийгаач 32 настай бөгөөд эрлийн ажиллагаанд оролцох үед нь завь нь хөмөрч, усанд эндсэн гэж эх сурвалжууд мэдээлж байна. ОБЕГ-аас энэ нөхцөл байдалтай холбоотойгоор тус аймгийн Онцгой байдлын газраас нь удахгүй мэдээлэл өгнө гэлээ.
Талийгаачийн ар гэр, хамт олон, гэр бүлийн төрөл төрөгсдөд нь гүн эмгэнэл илэрхийлье.
Үндэсний аюулгүй байдал, улс орон, нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангах, иргэдийг аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилготой онцгой байдлын алба хаагчид дуудлага мэдээллийн дагуу зөвхөн командаар шаардлагатай тусламж үйлчилгээг үзүүлдэг. Алба хаагч, үүрэг гүйцэтгэгчдэд хамааралтай олон дүрэм, журам, стандарт байдгаас хамгийн чухал нь хөдөлмөрийн аюулгүй байдал. Гэвч зарим тохиолдолд үүнд байгалийн гамшиг болон бусад осол хамааах бөгөөд давагдашгүй хүчин зүйлээс болж алба хаагч осолдох тохиолдол гардаг байна.
зочин 2024-09-25 202.179.27.150
ХАБЭА гэж энэ ялзарсан удирдлагатай газах ёстой нот юу ч байхгүй хэдэн сайхан залуусын амиар наадаад дууслаа. Түй чёрт
Зочин 2024-09-25 103.212.118.233
Ядахдаа хантаазгүй л байждээ. Галруу орохдоо баггүй, усруу орохдоо хантаазгүй ёстой юү гэж хэлхэв дээ. Хийлдэг хантааз нийх ч үнэтэй эд биш л байх. Яаж хүн аврах гэж байсан юм бол Ариунбуян гуай.
Г 2024-09-25 202.179.26.115
онцгойн усны аврагчид сэлэх чадвартай хүнийг сонгодог юм бишүү