Монгол Улсын анхны Ерөнхий сайд Т.Намнансүрэнгийн амьдарч байсан "Гоожингийн өндөр"-ийг нийслэлийн мэдэлд буцаан авах, сэргээн засварлах, хамгаалах маргаан дуусаагүй байгаа юм. Гурван жилийн өмнө шүүх дээр маргалдаж, ямар нэгэн шийдвэр гаргаж чадалгүй нам жим болсон. Тэгвэл 2024 оны гуравдугаар сард Улсын дээд шүүхээс хотын дарга асан Д.Сумъяабазарын шийдвэр үндэслэлгүй, хүчин төгөлдөр бус байсан гэж шийдвэрлэжээ. Ад шоо үзэгдсэн энэ "балгас"-ыг нэн даруй авран хамгаалах шаардлагатайг судлаачид хэлж сануулсаар л байна. Хотын дарга асан Д.Сумъяабазар /2021.12.29/ түүхэн барилгыг хамгаалалтад авах тухай захирамж гаргаж буйгаа зарлаж шоудсанаас хойш гурван жил өнгөрчээ. Мөн хувийн эзэмшилд очсон газар эзэмших эрхийг нь цуцалж, шүүхээр түүхэн барилгын үнэлгээг эцэслэн тогтоохоор болсон ч ажил хэрэг болсонгүй.
Тухайн газрын эздийн зүгээс 900 сая төгрөгөөр үнэлж байгаа бол нийслэлийн албаныхан 400 саяар худалдан авах санал тавьж байв.
Хамгийн сүүлд 2013 оны нэгдүгээр сард иргэн н.Үеэлэнгээс 521 мкв, хувийн орон сууцны зориулалттай “Гоожингийн өндөр”-ийг Б.Мөнх-Эрдэнэ гэх иргэн худалдан авч, эзэмших эрхийн гэрчилгээгээ гаргуулжээ.
“Гоожингийн өндөр”-ийг Б.Мөнх-Эрдэнээс түүхэн барилгын талаар тодруулахад "Хотын дарга асан Д.Сумъяабазарын шийдвэрээр газрын эрхийг эзэмших эрхийг цуцалсан. Би энэ шийдвэр нь үндэслэлгүй гэж шүүхэд хандсан. Улсын дээд шүүхээс 2024 оны гуравдугаар сард хотын даргын шийдвэр үндэслэлгүй, хүчин төгөлдөр бус байна гэж шийдвэрлэсэн. Бидний зүгээс нийслэл түүхэн дурсгалт барилгаа авбал ав гэдэг байр суурийг илэрхийлсэн. Эсвэл бид газар дээр нь хүүхдийн цэцэрлэг барьж, нийслэлд өгөх саналыг хэлсэн.
Ямар ч шийдэлд хүрэхгүй, гацсан байдалтай байна. Одоо орон гэргүй хүмүүс орогнодог л газар боллоо.
Тэр дотор хүн хүртэл нас барсан тохиолдол гарч байна. Түүхэн барилгыг хамгаалалтад авна гэсэн боловч огт аваагүй. Бидний зүгээс ямар нэгэн шийдвэр гаргах хүсэлтэй байгаа. Нийслэлийн удирдлагатай огт маргаагүй. Газар нь Б.Мөнх-Эрдэнэ гэдэг хүний нэр дээр, үл хөдлөх барилга нь Б.Охиндоо гэж хүний нэр дээр байдаг юм" гэв.
"Гоожингийн өндөр"-ийг 1992 онд нийслэлийн өмчид шилжүүлэх тушаалыг тухайн үеийн Эдийн засгийн коллежийн захирал Р.Амаржаргал гаргаж байсан. Уг тушаалд 58500 төгрөгийн үнэтэй "Гоожингийн өндөр" гэх есөн айлын хоёр давхар сууцыг актлан, данснаас хасч, түүхийн дурсгалт барилгын хувьд Улаанбаатар хотын Ардын хурлын гүйцэтгэх захиргааны мэдэлд шилжүүлсүгэй гэжээ. Гэвч нийслэлийн удирдлагууд тухайн үед өмчөөр бүртгэж аваагүй. Одоо газар эзэмшигчдийн зүгээс тэрбум төгрөгөөр газрыг үнэлж буй юм.
"1988 ОНД “ГООЖИНГИЙН ӨНДӨР”-ИЙГ СЭРГЭЭН ЗАСВАРЛАХ ЗУРГИЙГ ГАРГАСАН"
Архитектор Г.НЯМЦОГТ:
-Түүх, соёлын дурсгалыг сэргээн засварлах газрыг 1973 оноос байгуулсан түүхтэй. Хэрэв өдий хүртэл ажилласан бол үйл ажиллагаа нь цэгцэрчихсэн, олон улсын түвшинд хүрчихсэн байх байлаа. Гэвч 1993 хувьчлагдаж, үйл ажиллагаа нь бүрэн зогссон. Тус газар түүх соёлын дурсгалт барилгын бүх зураг төслийг хийж батлуулаад, сэргээн засварлалтын ажлыг хийдэг байсан. Дотроо мужааны цех, керамик үйлдвэр гээд сэргээн засварлалтын бүх төрөл багтдаг байв. Тэндээс төрөн гарсан доктор цолтой мэргэжилтэн олон бий. Одоо энэ газар ажиллаж байсан мэргэжилтнүүд ахмад настан болж, цөөн үлджээ.
Түүх, соёлын дурсгалыг сэргээн засварлах газар байх үед улсаас бодлогоор өв соёлын дурсгалт барилгуудыг ээлж дараагаар нь сэргээн засахаар ажиллаж байсан. “Гоожингийн өндөр” барилгын ойролцоо Улаанбаатар хотын музей, Г.Дэмид жанжны байшин, төмрийн завод гэх мэт түүх соёлын дурсгалт барилга олон бий. Тэр дундаас 1988 онд “Гоожингийн өндөр”-т судалгаа хийж, сэргээн засварлалтын ажлын зургийг нь хүртэл хийсэн. Харамсалтай нь, газар нь хувьчлагдсаны улмаас энэ бүх ажил цаасан дээр л үлдсэн гэдгийг хэлж байсан юм.
Нэргүй 2024-09-26 202.126.91.241
ene balgasaa zugeerl nuraaa
Монгол хүү 2024-09-26 64.119.29.63
ЭНЭ СЭГ БОЛСОН БУЗАР ШҮГЛЭСЭН БАЙШИНГИЙН ТАМТАГТ НЭГ ИХ МОНГОЛ УЛСАД ХЭРЭГТЭЙ ТҮҮХСЭЭД БАЙХ ЗҮЙЛГҮЙ ЮМ ШИГ БАЙНА ЛЭЭ. НЭГ ЛУЙВАРЧИН ОРОС БАРИУЛСАН Л СУРАГТАЙ БАЙДАГ… ИЙМД БИД УЛААН ОРСУУДААР БҮХ ХАЙРЛАХ ЖИНХЭНЭ ҮҮХ ТҮҮХЭЭ УСТГУУЛЧИХААД ЭНЭ МЭТ ҮХСЭН ОРСЫН БАЙШИНГ ТҮҮХ МҮҮХТЭЙГЭЭ ХОЛБОХДОО ТУЛЧИХААГҮЙ БАЙНА.
ИЙМД ШУУД УСТГАЛД ОРУУЛЖ ГАЗРАА АРИУТГАЖ АРД ИРГЭДЭД АЯТАЙХАН ГАЗАР БОЛГОСОН НЬ ДЭЭР БАЙХ ӨӨ…
Нэргүй 2024-09-26 66.181.160.25
Гоожингийн өндөр-ийн ойролцоо Дэмид жанжны байшин бий мэтээр бичсэн нь шал худал зүйл. Дэмид жанжны байшин нь Чойжин ламын сүмийн зүүн хойд буланд байдаг байсан, одоо бол байхгүй, нураагаад шинээр өндөр барилга барьчихсан байна билээ гэж…
Нэргүй 2024-09-26 66.181.188.190
Нэг их туухсээд бх юмгуй эд нураагаад цэцэрлэг барьвал таана Намнансурэн хан дараа нь оросууд ажилчид тур амьдарсан элдвийн юмс дуурсэн газар орчин тойронд ч харууц бхгуй Хэдэн сум Хешее хун чулуунаас еер туухийн дурсгал газар дээрээ байхгуй улс шуудээ бид
Зочин 2024-09-26 59.153.112.175
Энэ байтугай түүхийн дурсгалт байшингууд байхгүй болсон.байгалийн түүхийн музей г.м үүнийг авсан эзэд нь шийднэ биз.татвар төлөгчдийн мөнгийг үрэн таран хийх хэрэггүй
Нэргүй 2024-09-26 66.181.191.181
Энэ байшинг ямар замаар хувьдаа авснаа ил тод тайдбарлачих.
Нэргүй 2024-09-26 66.181.184.109
Shiidver bol zuv baijee. Xuviinxan gazart ni shunaad suitgeed xorlox ajillagaa yavuulaad baina daa.
Иргэн 2024-09-26 66.181.161.250
Сумьабазарын зөв байсан бөгөөд хэрэгжүүоэхийг дэмжээгүй нь харамсалиай.
Нэргүй 2024-09-26 103.168.34.15
hotiin Dargiin zuv
иргэн 2024-09-26 103.168.34.202
энэ балгас одоо түүхийн өв гэж попрохоо больё. Олигтой хэдээ л тордоцгооё.
Иргэн 2024-09-26 122.201.19.99
Улсад буцааж өгсөн дээр дээр байхаа
Зочин 2024-09-26 66.181.189.229
Монголчууд бүгд малууд. Шуналтай мал. Авлигачин шүүх. Түүхээ хамгаалдаггүй нийслэл
Иргэн 2024-09-26 90.188.240.17
Энэ мэдээг бичсэн хүн газар эзэмших, өмчлөх 2-ын ялгааг бас л мэддэггүй хүн бололтой. Өмчилсөн бол хувийн өмч, эзэмшдэг бол төрийн өмч шүү дээ. Нэгэнт өмчилсөн бол хүний хувийн өмч хуулиар хамгаалагдана. Эзэмших эрх нв гэрээгээр зохицуулагдана. Гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй бол төр газрыг буцаан авах эрхтэй. Эзэмших газрыг үнэлж зарах хориотой, харин бусдад шилжүүлж болно. Сэтгүүлчид юмаа сайн судалж бичиж бай. Хэтэрхий өнгөц бичих юм