Амиа хорлох төхөөрөмжийн анхны хэрэглээ асуудал дагуулав

Амиа хорлох төхөөрөмжийн анхны хэрэглээ асуудал дагуулав

Амиа хорлох төхөөрөмжийн анхны хэрэглээ асуудал дагуулав

Швейцарь улс эдгэрэх боломжгүй өвчтөнд эвтанази хийх буюу үүрд унтуулах аргыг төхөөрөмжийн тусламжтай гүйцэтгэхийг хүлээн зөвшөөрч, 2021 онд хуульчилсан. Тодруулбал, тус улсын Эрүүл мэндийн хяналтын зөвлөл “Sarco Suicide Pod” нэртэй 3D зөөврийн авсны хэрэглээг албан ёсоор зөвшөөрсөн юм.

Тэгвэл уг төхөөрөмжийг ашиглан 64 настай америк эмэгтэй Даваа гаригт Швейцарьт амиа хорложээ. Албан ёсоор хэрэглээг нь зөвшөөрсөн гэх боловч энэхүү анхны тохиолдолтой холбоотойгоор өнөөдөр хэд хэдэн хүнийг баривчлаад байна. Хүнийг амиа хорлоход хүргэсэн, сэдэл өгсөн гэх үндэслэлээр тэднийг саатуулав.

Учир нь Швейцарийн Дотоод хэргийн сайд Элизабет Бауме-Шнайдер “Sarco Suicide Pod”-ыг хууль ёсны бус гэж үзжээ. Тэрбээр хоёр үндэслэл дэвшүүлсэн юм. Нэгдүгээрт, төхөөрөмж нь бүтээгдэхүүний аюулгүй байдлын тухай хуулийн шаардлагыг хангаагүй тул зах зээлд гаргах боломжгүй гэж үзсэн. Хоёрдугаарт, азотын зохих хэрэглээ нь Химийн бодисын тухай хуульд нийцэхгүй байжээ.

Тус төхөөрөмж нь азотоор дүүрч, хүчилтөрөгчийн дутагдал үүсгэснээр хүнийг үхэлд хүргэдэг. Хэрэглэгч төхөөрөмж дотор орсон хойноо өөрөө товчлуурыг дарна.

Нас барсан эмэгтэй эрүүл мэндийн ноцтой асуудлаас болж олон жилийн зовлон амсчээ. Цагдаа, шүүх эмнэлгийн алба хаагчид хэргийн газарт очсон бөгөөд талийгаачийг задлан шинжилгээнд хамруулахаар авч явсан байна.

“Sarco Suicide Pod”-ыг 12 жилийн турш судалсны эцэст хүний үхэх эрхийг хамгаалагч Филип Нищке зохион бүтээжээ. Төхөөрөмжийг хэрэглэх хүн эхлээд сэтгэцийн эмчийн үзлэгт хамрагдах ёстой. Мөн төхөөрөмж дотор орсон хойноо өөрийн хэн болох, хаана байгаа, товчлуур дарснаар юу болохыг мэдэж байгаа эсэх гээд хэдэн асуултад хариулна. Нэгэнт товчлуур дарсан бол агаар дахь хүчилтөрөгчийн хэмжээ 30 секунд хүрэхгүй хугацаанд 21-0.05 хувь хүрч буурдаг.

ЭХ СУРВАЛЖ: AFP

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2024-09-25 202.9.40.29

Монголд ирээд 15 давхараас үсэрчихгүйдээ.

Avatar

Зочин 2024-09-25 85.159.25.150

Үндсэн хуульд харшлаад байна даа. "Хүн – амьд явах эрхтэй".

Avatar

бодит баримт 2024-09-25 66.181.181.154

үХЬЕ ГЭВЭЛ АППАРАТТАЙ АППАРАТГҮЙ АМИА ХОРОЛДОГ Л БИЗДЭЭ. өӨРТЙГӨӨ БООМИЛОХ ӨНДРӨӨС ҮСРЭХ,СУДСАА ХАНАХ, ХУЛГАНЫ ХОР ИДЭХ ГЭЭД ЗӨНДӨӨ АРГА ХЭРЭГЛЭЖ ИРСЭЭН.

Avatar

Haha 2024-09-25 202.126.89.169

UNEN😂😂😂

Avatar

Нэргүй 2024-09-25 66.181.187.74

наад аргууд чинь их бүдүүлэг бохир арга байна. харин энэ бол маш цэвэрхэн соёлтой арга байна да!

Avatar

Хүн л бна 2024-09-25 202.126.89.235

Үхсэн,амиа хорлоход цэвэрхэн арга,бохир арга гэж юу байсан юм бушуухан шиг үхэхээ боддог биздэ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж