Засгийн газрын өнөөдрийн /2024.09.25/ ээлжит хуралдаанаар зарим хүнийг албан тушаалаас нь чөлөөлөх шийдвэр гаргасан байна. Тухайлбал, өөрийнх нь хүсэлтийг харгалзан С.Магнайсүрэнг хуучнаар Уул уурхай хүнд үйлдвэрийн яам одоогийн Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн даргын үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.
Тэрбээр өмнө нь Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан юм.
Сануулахад, түүнийг өнгөрсөн жилийн есдүгээр сард Засгийн газраас Барилга, хот байгуулалтын Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байхад нь Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалд шилжүүлэн ажиллуулах шийдвэрийг гаргаж байсан юм. С.Магнайсүрэнгийн хувьд олон жил Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргын албыг хашсан. Мөн өмнө нь УИХ-ын Тамгын газрын даргын нарийн бичгийн даргаар ажиллаж байсан төрийн албаны арвин туршлагатай нэгэн. Тэрбээр 27 жил төрийн албанд ажиллаж байгаа бөгөөд 2015-2023 онд хуучнаар БХБЯ-ны ТНБД-аар ажиллаж байсан.
Ажилласан байдал:
- 1997-1999 онд “Улаанбаатар-Эрдэм” дээд сургуульд багш, тэнхимийн эрхлэгч,
- 1999-2000 онд УИХ-ын Тамгын газарт УИХ-ын гишүүний туслах,
- 2000-2005 онд УИХ-ын тамгын газарт зөвлөх,
- 2005-2006 онд СБД-ийн ЗДТГ-т Тамгын газрын дарга,
- 2006-2007 онд ХХААЯ-нд Сайдын зөвлөх,
- 2007-2008 онд Сангийн яаманд Газрын дарга,
- 2008-2013 онд УИХ-ын Тамгын газарт Нарийн бичгийн дарга,
- 2015 оны хоёрдугаар сараас Хөдөлмөрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга,
- 2015 оны аравдугаар сараас Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга,
- 2023 оны есдүгээр сараас Уул уурхай хүнд үйлдвэрийн яам одоогийн Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажилласан.
Нэргүй 2024-09-25 103.212.116.233
Шалгарсан МАНАН ч Долингор далд орж ашгүй дээ….
Нэргүй 2024-09-25 103.212.117.125
Ашгүй нэг хог шаар далд орж
Үуу 2024-09-25 103.212.119.187
За ёстой бодитой юу ч хийж үзээгүй. МАН-ын “ сонгодог цүнх баригч” -иас сонгодог авилгач болсон хүн бна
Нэргүй 2024-09-25 66.181.184.200
н.Тавинбэх гээч Эрчим хүчний яамны төрийн нарийн бичгийн дарга авилгачийг зайлуулахгүй юм уу
Нэргүй 2024-09-25 66.181.179.196
Sanal neg
Болд 2024-09-25 66.181.183.210
Тавинбэх авлигачинг чөлөөлж чадахгүй бол наад Засгийн чинь нэр хүндэд муу.
өөө 2024-09-25 210.148.94.144
Гишүүний туслах гэхээр л нэг долоогч, цүнх баригч насаараа хийсэн гар гэсэн үг лдээ
БЗД-ийн иргэн ... ...... 2024-09-25 202.21.107.26
Долигнуур н**ш зайлж дээ… Яамай даа…..
Нэргүй 2024-09-25 202.179.25.8
БУЗАР ЛУТ АМЬТНАА ХАЛЖ ОРХИЖ
Нэргүй 2024-09-25 103.168.35.2
нарийн бичгийн дарга л хийдэг хүн юм бздэ