Хуучирсан мэдээ: 2010.09.04-нд нийтлэгдсэн

Нойтон цас орно

Улаанбаатарт өнөөдөр  бороо орохгүй, 25-27 хэм дулаан байх аж. Харин баруун зүгийн ихэнх нутаг, төвийн нутгийн зарим газраар бороо, уулархаг нутгаар нойтон цас орох бол бусад нутгаар багавтар үүлтэй өнжих нь ээ. Салхи нутгийн баруун хагаст зүүн хойноос бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүснэ. Нутгийн баруун хагаст эрс  сэрүүсч алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 0-5 хэм бусад нутгаар 7-12 хэм дулаан байна. Мөн Говь болон, Дорнод- Монголын тал нутгаар 27-32 хэм, Орхон, Сэлэнгэ Туул голын сав газраар 22-27 хэм дулаан байна.

Н.Түвшин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж