Л.Энх-Амгалан: Иргэдийн санал хүсэлтийг шуурхай шийдвэрлэнэ

Л.Энх-Амгалан: Иргэдийн санал хүсэлтийг шуурхай шийдвэрлэнэ

Л.Энх-Амгалан: Иргэдийн санал хүсэлтийг шуурхай шийдвэрлэнэ

УИХ-ын гишүүн, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан яам болон агентлагийн удирдлагуудын хамт Иргэд, олон нийттэй харилцах 11-11 төвд ажиллаж, иргэдтэй уулзаж санал хүсэлтийг сонсов.


Засгийн газрын хуралдаанаар, Иргэд, олон нийттэй харилцах 11-11 төвд иргэдээс ирүүлсэн санал, хүсэлт, өргөдөл, гомдолд хууль тогтоомжийн хүрээнд хариу өгч, төрийн үйлчилгээг шуурхай үзүүлэхийг Засгийн газрын гишүүд, агентлагийн дарга, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгосон. Үүний хүрээнд Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан тус төвд ажиллаж иргэдтэй уулзсан байна. Энэ үеэр, иргэдийн зүгээс дараах асуудлуудыг голчлон хэлж байна.

Тодруулбал, ахмадуудын эрүүл мэнд, урьдчилан сэргийлэх үйлчилгээг сайжрууж, өрхийн эмнэлгүүдийг ахмад настанд чиглэсэн үйлчилгээтэй байлгах саналыг хэлжээ. Мөн ахмадуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж, хүний нөөцийн дутагдалтай байгаа салбаруудад ажиллуулах хүсэлт тавьсан байна.

Тэгвэл иргэдийн зүгээс тэтгэвэр тогтооход шударга бус байдлыг халах асуудлыг дэвшүүлсэн бол хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн зүгээс төрийн байгууллагуудын орох, гарах гарцыг сайжруулах, төрийн байгууллагуудын хүнд суртлыг арилгаж, яам болон агентлагуудаас гарч буй шийдвэр, цаг үеийн мэдээллийн хүртээмжийг сайжруулах зэрэг санал хэлэв.

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан мэдээллийн ил тод байдал, хүртээмжийг сайжруулж, иргэдийн санал, гомдлыг шуурхай шийдвэрлэх үүргийг газар хэлтэс болон харьяа агентлагийн удирдлагууддаа өгчээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-09-25 66.181.183.253

Баян-Өлгий аймаг дахь халамжийн үйл ажиллагаанд аудит оруулаач.

Avatar

Нэргүй 2024-09-25 158.59.146.31

НД ынхаа апп ажиллахаа больсон, үүнийгээ ажилд оруулаач
НД ынхаа апп ажиллахаа больсон, үүнийгээ ажилд оруулаач
НД ынхаа апп ажиллахаа больсон, үүнийгээ ажилд оруулаач
НД ынхаа апп ажиллахаа больсон, үүнийгээ ажилд оруулаач
НД ынхаа апп ажиллахаа больсон, үүнийгээ ажилд оруулаач

Avatar

иргэн 2024-09-25 202.9.46.191

ЧИ болоьсролын яаманд байхдаа Иргэдийн санал хүсэлтийг шуурхай шийдвэрлэж байгаагүй, чадаагүй, бас хүсээгүй муу х***а…………

Avatar

Зочин 2024-09-25 103.57.92.144

НД ынхаа апп чинь ажиллахаа больсон энийгээ ажилд оруулаа ч Ашиг сонирхолтой өөр хүнээр шинэ юа хийлгэх гээгүй юм бол саад хийхээ болиоч Саад Энхамгалан гуай

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж