Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн зарим асуудлын талаар Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэл өглөө.
Тэрбээр, Фитч /Fitch Ratings/ зээлжих зэрэглэл тогтоогч агентлагаас Монгол улсын зээлжих зэрэглэлий ахиулсан талаар дэлгэрэнгүй мэдээллийг Засгийн газрын гишүүдэд албан ёсооор танилцууллаа. Зээлжих зэрэглэлийг тогтоодог олон улсын гурван агентлаг байдаг. Фитч (Fitch Ratings), Мүүдис (Moody’s Investors Service), Стандарт энд Пүүрс (S&P Global Ratings) зэрэг. Фитч агентлаг өнгөрсөн долоо хоногт тайлангаа баталж, энэ сарын 19-ны өдөр олон улсын мэдээллийн хэрэгслээр зарласан. Энэ тайланд зээлжих зэрэглэлийг ямар шалтгаанаар ахиулж буйгаа маш дэлгэрэнгүй дурдсан байна. Тухайлбал,
- Нэгдүгээрт, Засгийн газар өрийн удирдлагын стратегиа сайн барьж ирсэн тул өрийн дарамт эрс буурсан,
- Хоёрдугаарт, Засгийн газрын тогтвортой байдал, сонгуулийн үр дүн,
- Гуравдугаарт, санхүү, төсвийн сахилга бат нь уул уурхайн салбарын өсөлттэй уялдсан,
- Дөрөвдгээрт, гадаад валютын улсын нөөц сүүлийн дөрвөн жилийн хугацаанд тогтвортой нэмэгдсэн байна гэдгийг дурджээ.
Мөн үүн дээр хоёр зүйлийг нэмж дурдсан. Өнгөрсөн наймдугаар сард Засгийн газар төсвийн тодотгол өргөн барихдаа төсвийн дүрэмдээ нэмэлт өөрчлөлт оруулсан. Ингэж Монгол Улс зээлийн үндсэн өрөө жил бүр тогтмол төлж явна гэдгийг хуульчилсан. Энэ нь эерэг нөлөө үзүүлжээ гэж бодож байна.
Монгол Улсын зээлжих зэрэглэлийг түүхэн хугацаагаар авч үзвэл, бид 2010 онд анх Чингис бонд гарахтай зэрэгцэн Монгол Улсын зээлжих зэрэглэлийг анх тогтоолгосон. Фитч агентлагийн хувьд Монгол Улсын зээлжих зэрэглэлд 2011 онд хамгийн дээд тал нь B+ тогтвортой үнэлгээг өгч байсан. Үүнээс хойш огцом унасан гэж хэлж болно. Ингээд 10 жилийн дараа 2024 онд дахин B+ тогтвортой үнэлгээг өглөө. Бид 10 жилийн өмнөх өндөр үнэлгээн дээр буцаж ирлээ гэсэн үг. 2022, 2023 онд бид олон улсын валютын санд орох хүртлээ санхүү төсөв, гадаад өрийн тухайд нэлээн хүнд байдалд орсон. Гэсэн хэдий чтухайн үед богино хугацаанд Засгийн газрын валютын нөөц, өрийн хүндрэлтэй асуудал, Хөгжлийн банкны аэсуудлаас гарах шийдвэртэй алхмуудыг хийж арга хэмжээнүүдийг авсан. Богино хугацаанд нүүрсний экспортоо ч нэмж чадсан. Ингэснээр валютын нөөц нэмэгдсэн.
Нэргүй 2024-09-25 103.168.34.72
neg jild 2 udaa todotgol ordog tosoviig sahilga battai gej dugnejee.
И 2024-09-25 103.168.34.134
төсөв хуулиндаа ёаригдаад гайгүй юм. Зээл, бондын хөрөнгөөр төлөвлөлт, хяналтгүй тоглохюм. жишээ нь, одоогийн хотын замын ажил
иргэн 2024-09-25 80.142.3.94
Шааааа л даа бадмаа, нүүрсийг Хятад авсантай холбоотой
зочин 2024-09-25 66.181.180.242
АН төрд гарах бүрд улс орны эдийн засгийг сүйрүүлдэг,Гадаадаас үлэмж зээл авч бүтээн байгуулалт нэрээр нилээд хэсгийг идэж уудаг, Төрийн данс улайлгаж, валютын нөөцийг хоосолдог,Иргэдийн амьдралыг хүндрүүлж гуйлгач ядуусыг олшруулдаг, Харин МАН төрд гараад энэ бүхнийг засч залруулах эдийн засгаа сэргээх,зээлжих зэрэглэлийг сайжруулах гэж оролддог, Одоо ч яг ийм л байдал үргэлжилж байна, Ардчилал гэх хоосон үгэнд хууртан иргэд, луйварчид,нийгмийн өмч хумлагчдыг төрийн түшээдэд сонгон залсаар,