Автобусны буудал, нийтийн эзэмшлийн талбайд өнөөдөр өглөөнөөс эхлэн олон тооны хагархай бөмбөгнүүд тавьсан байгааг иргэд цахим хуудастаа бичиж байна. Хүмүүс хүүхдийн эрхийн зөрчил, зам тээврийн ослоос хохирсон хүүхдийн тоогоор бөмбөг тавьсан байх гэхчилэн таамгууд дэвшүүлээд буй. Одоогоор тус бөмбөгнүүдийг тавьсан эзэн олдоогүй байна.
Бөмбөг бүр хар тэмдэглэгээтэй, хийгүй байгаа нь хүмүүсийн анхаарлыг ихэд татаж байгаа юм.
Зам тээврийн ослоос сэрэмжлүүлэх зорилгоор цагдаагийн байгууллагаас зохион байгуулж буй акц гэх таамгийг ч олон нийтийн сүлжээнд өрнүүлсэн байна. Энэ талаар Тээврийн цагдаагийн албанаас тодруулахад "Манай байгууллагаас ямар нэг аян зохион байгуулж, бөмбөг байршуулаагүй. Аль нэг байгууллагаас манайтай хамтарна гэж ч мэдэгдээгүй. Бөмбөгний талаар бид одоогоор мэдээлэлгүй байна" гэлээ.
Цагдаагийн ерөнхий газраас асуухад, мөн л ийм аян, акц зохион байгуулаагүй. Агуулгыг нь мэдэхгүй байна гэв. Тэгвэл нийтийн таамаглаж байгаагаар тус бөмбөгнүүд зам тээврийн ослоор бэртсэн, гэмтсэн хүүхдүүдийн тоог илтгэж байгаа аж.
2024 он гарснаас хойш эхний зургаан сарын хугацаанд нийт 471 хүүхэд зам тээврийн осол өртөж, 19 хүүхэд эндсэн статистик бий. Тиймээс замын хөдөлгөөнд анхаарал болгоомжтой оролцохыг иргэдэд анхааруулсан акц байж магадгүй аж. Мөн сонгуультай холбоотойгоор аль нэг намын хэрэгжүүлж буй аян ч байж магадгүй байна.
Сувдаа 2024-09-25 202.5.199.44
Бөмбөг тоглох дуртай
Нэргүй 2024-09-25 59.153.114.37
тэсрэх бөмбөг байрлуулсан байвал цагдаа маань Одоогоор мэдээлэл алга гээд сууж байх нээ.Өөрөөр хэлбэл хагархай бөмбөгөнд өөр юуч байж болно одоо.
Нэргүй 2024-09-25 210.148.94.144
Баас дарсан гарт хүүхдүүдийн амь нас юу ч биш санагдаж байгаа гэсэн үг үү?