"Монголчууд К Maro репперийн дууг маш их сонсдог"

"Монголчууд К Maro репперийн дууг маш их сонсдог"

"Монголчууд К Maro репперийн дууг маш их сонсдог"

Дэлхийн жишигт нийцсэн хөгжмийн дуугаралттай, шинэлэг уран бүтээлүүд гаргахыг зорьдог "Ocean grey" продакшн 11 жилийн ойн баяраа уран бүтээлч, сонсогчидтойгоо хамт тэмдэглэх гэж байна. Тэдний ойн баярын тоглолт 2024 оны есдүгээр сарын 28-нд "Steppe Arena"-д болно. Тоглолтын талаар продакшны уран бүтээлчдийн төлөөлөл өнөөдөр /2024.09.25/ мэдээлэл хийлээ.


"Ocean grey" продакшны үүсгэн байгуулагч А.Ариунболд: 

-Бид энэ жил 11 жилийн ойн баярын тоглолтоо хийх гэж байна. Ойн баярын тоглолтдоо урилгаар дэлхийн шилдэг репперүүдийн нэг К Марог дуулуулахаар сонгосон. Тоглолтын найруулгыг амьд хөгжимтэй хийх гэж байгаагаараа онцлог бөгөөд тайз засалт, дуу хөгжим, найруулга, зохион байгуулалт зэргийг шинэлэг байдлаар хийхээр төлөвлөж байна. Ойн арга хэмжээнд гадаадын уран бүтээлч урилгаар оролцож, 4-5 дуу дуулна. Тоглолтын дараах үйл ажиллагаанд 2-3 дуу дуулуулахаар гэрээ хийсэн. Дэлхийн шилдэг репперүүдийн нэг К Маро 2024 оны есдүгээр сарын 27-нд Монголд анх удаа хүрэлцэн ирнэ. АНУ боло Английн алдартай уран бүтээлчид хэт өндөр үнэ өртөгтэй байдаг. Тийм учраас монголчуудын хамгийн их дууг нь сонсдог шилдэг репперийн нэг К Марог эх орондоо авчрахаар болсон. Зарим гадаад уран бүтээлчдийг эх орондоо авч ирдэг ч уран бүтээлийг нь төдийлөн сайн мэддэг байсан. Харин энэ удаа сонсогчдын сонсох дуртай уран бүтээлчийг урьснаараа онцлог.

Харин Монголын уран бүтээлчид маань ганц хоёрхон дуу дуулахгүй. Тус бүр 20-30 минутын тоглолтыг үзүүлнэ. Тоглолт энэ долоо хоногийн Бямба гаригт 19.00 цагаас үүдээ нээж, 20.30 цагт албан ёсны тоглолтоо эхлүүлнэ. Үзэгч сонсогчдод гэрэлтдэг бугуйвч зүүнэ.

Тасалбарын хувьд 69, 89, 109 мянган төгрөгийн үнэтэй бол тусгай ширээ нь 2.4 сая төгрөг байна. Нийслэл хотод авто замын засварын ажил үргэлжилж байгаа учраас цагаа тооцоолж, хүрэлцэн ирэхийг урьж байна. Нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран ажиллаж байгаа учраас тоглолтын үеэр эмнэлгийн тусламж үзүүлэх эмч нарын баг ажиллана" гэв.

Тоглолтод зочноор дэлхийн шилдэг репперүүдийн нэг K-maro болон Uka, Kiwi, Tatar, Vandebo, Эрдэнэчимэг зэрэг монголын хөгжмийн урлагийн шилдгүүд, шинэ үеийн онцлох уран бүтээлчид оролцоно. Тодруулбал, олон уран бүтээлчидтэй хамтран ажиллаж, өөрсдийн арга барилыг харуулахуйц бүтээлүүдийг сонсогчдын хүртээл болгох гэнэ.

Тоглолт гурван цаг үргэлжлэх ба тасалбарыг Shoppy.mn, GS25 салбаруудаар худалдаалж байна. Мөн доорх холбоосуудаар дэлгэрэнгүй мэдээллийг авах боломжтой юм.

Гэрэл зургийг Л.Энх-Оргил

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
3
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2024-09-25 66.181.166.196

Манайд зах зээл хайж явна гэхээр энэ К-поп чинь ер нь үеээ өнгөрөөгөөд, явахаа байж байгаа юм биш үү, алив моод монголоор дуусдаг гэж яасан үнэн үг вэ, кк

Avatar

Нэргүй 2024-09-25 103.168.34.72

unen

Avatar

Нэргүй 2024-09-25 66.181.177.238

Энэ солонгосууд манийгаа хөөрхөн тонох юмаа. Эмнэлэг байсан одоо дуучид нь

Avatar

Zochin 2024-09-25 122.201.31.240

Urlagiinhn iim yunandaa ard tumnig bugdignibhamrulsh hereggui,olon toond yarihgui bvl bvl

Avatar

Нэргүй 2024-09-25 202.9.46.188

Анх удаа л ийм нэр сонсож байна хэ хэ… Нээрээ шүү

Avatar

Ээлдээ 2024-09-25 66.181.186.106

хэн юм бэ сайн танилцуулаачээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж