"Эдийн засгийн эерэг үзүүлэлтийг эрсдэлд бэлдэх шаардлагатай"

"Эдийн засгийн эерэг үзүүлэлтийг эрсдэлд бэлдэх шаардлагатай"

"Эдийн засгийн эерэг үзүүлэлтийг эрсдэлд бэлдэх шаардлагатай"

Азийн хөгжлийн банкнаас Монгол Улсын эдийн засгийн төлөв байдлыг өнөөдөр /2024.09.25/ танилцууллаа. Энэ оны хагас жилийн байдлаар эдийн засгийн гүйцэтгэлд үндэслэж шинэчилсэн тооцоолоо танилцуулж байна. Ази номхон далайн бүс нутагт энэ оны эхний хагаст эрэлт өндөр, экспорт нэмэгдсэнтэй холбоотой эдийн засгийн өсөлт сайн байсан. Мөн хиймэл оюун ухаан болон хагас дамжуулагчийн салбарын гүйцэтгэл сайн байсан нь эрэлтэд эерэг нөлөө үзүүлсэн байна. Бодлогын хүү хатуу, хүнсний бүтээгдэхүүний үнэ буурсан нь инфляци бүс нутгийн хэмжээнд буурахад нөлөөлсөн. Монгол Улсын хувьд 2024 оны дөрөвдүгээр сард гаргасан эдийн засгийн нөхцөл байдлаас илүү өсөх тооцоолол гаргасан. Өмнөх оны мөн үетэй харьцуулахад хагас жилийн байдлаар нүүрсний экспорт 37 хувиар өссөн байна. Тиймээс төсвийн орлого нэмэгдэж, бараа таваарын болон тээврийн салбар өсөлттэй гарлаа. Ирэх 2025 онд уул уурхайн салбар тэлэлттэй байх төлөвтэй байна. Харин хөдөө аж ахуйн салбар өнгөрсөн өвөл болон хаврын нөхцөл байдлаас сэргэх төлөвтэй байна.

Монгол Улсын эдийн засаг цаашид тэлэх эерэг үзүүлэлттэй байна. Тиймээс энэ боломжийг ашиглаад ирээдүйд учирч болох эрсдэлд бэлдэх, энэ тал руу чиглэсэн хөрөнгө оруулалт хийх, эдийн засгаа төрөлжүүлэхэд түлхүү анхаарч ажиллах хэрэгтэй.

Азийн хөгжлийн банкнаас 2025-2028 онд  Монгол Улсын Засгийн газартай хамтарч хэрэгжүүлэх төлөвлөгөөгөө  гаргахдаа гурван чиглэлд анхаарч ажиллана.

Нэгдүгээрт, эдийн засгийг төрөлжүүлж, тэсвэртэй болгох

Хоёрдугаарт, уур амьсгалын өөрчлөлтийн чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа хүчин чармайлтыг нэмэгдүүлэх

Гуравдугаарт, тэсвэртэй нийгмийг бий болгоход түлхүү анхаарал хандуулж байна. Энэхүү төлөвлөгөөг захирлуудын зөвлөлөөр оруулж эцэслэн батална гэв.

Азийн хөгжлийн банкны  Суурин төлөөлөгчийн газрын ахлах эдийн засагч Эдвард Фабер:

Бүс нутгийн хэмжээнд эдийн засаг сайн үзүүлэлттэй байна. Энэ нь дотоодын эрэлт болон экспорт нэмэгдэж байгаатай холбоотой. Бүс нутгийн хэмжээнд эдийн засаг 4.5-5 хувийн өсөлттэй байх тооцоолол гаргасан. Ирэх 2025 онд эдийн засаг 4.9 хувиар өсөхөөр байна. Инфляцийн хувьд цаашид ч буурах хандлагатай байна. Энэ нь улс орнуудын мөнгөний бодлого хатуу байхын сацуу хүнсний бүтээгдэхүүний үнэ буурч байгаатай холбоотой. Инфляцийн төсөөлөл 2024 онд 2.8, 2025 онд 2.9 хувь байх тооцоолол гаргалаа. Цаашид гарч болох эрсдлүүдийн хувьд АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнтэй холбоотой их протекционизм, геополитикийн хурцадмал байдал, БНХАУ-ын үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн эмзэг байдал, цаг агаарын таагүй байдал зэрэг асуудал орж байна. АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнгээс хамаарч шинэ давлагаа үүсч, худалдааны хуваагдал биеллээ олох эрсдэлтэй байна.

Геополитикийн хурцадмал байдал цаашид даамжирснаар нийлүүлэлтийн сүлжээ тасалдах, хүнс, эрчим хүчний үнэ өсөх, дэлхийн эдийн засгийн тогтворгүй байдлыг нэмэгдүүлэхэд хүргэж болзошгүй.

БНХАУ-ын үл хөдлөхийн салбар цаашид муудах нь тус улсын эдийн засгийн өсөлтийг сулруулж болзошгүй. Энэхүү эрсдэл нь Монголд дам байдлаар нөлөө үзүүлнэ. Түүнчлэн цаг агаар муудах эрсдэл нь түүхий эдийн үнийг өсгөхөөс гадна бусад хүндрэлтэй нөхцөл байдлыг дагуулах эрсдэлтэй.

Эдийн засгийн өсөлтийг бүс нутгийн хэмжээнд задлаад үзвэл 2023 онд Азийн хөгжиж байгаа орнуудад эдийн засаг таван хувийн өсөлттэй байсан. Энэ нь өмнө нь АХБ-наас тооцоолсон 4.9 хувиас нэг хувиар өссөн үзүүлэлт юм. Төв болон баруун Ази, Кавказийн орнуудыг харах юм бол 2024 онд 4.7 хувь, 2025 онд 5.2 хувиар эдийн засаг өсөх төлөвтэй байна. Узбекистан улсын хувьд энэ онд болон ирэх 2025 онд зургаан хувийн өсөлттэй байх тооцоолол бий. Зүүн Азийн  орнуудыг аваад үзвэл БНХАУ-ын эдийн засаг 2024 онд 4.8 хувь, ирэх онд 4.5 хувийн өсөлттэй байх тооцоолол гарлаа. Хэдийгээр тус улсын үл хөдлөхийн салбар тогтворгүй байгаа ч эдийн засгийн өсөлт сайн байгааг энэ үзүүлэлтээс харж болно. Тус улсын Засгийн газраас эдийн засгаа идэвхжүүлэх тусгай арга хэмжээ хэрэгжүүлнэ гэж харж байна. Харин Өмнөд Азийн хувьд эдийн засаг 2024 онд 6.3 хувь, 2025 онд 6.5 хувь өсөхөөр байна. Мөн Энэтхэг улсын хувьд энэ онд болон ирэх онд долоон хувийн өсөлттэй байх бол , Индонез таван хувь, Филиппин зургаан хувийн өсөлттэй байхаар байна.

Мөн бүс нутгийн хэмжээнд төсвийн алдагдлын хувь хэмжээ буурч байгаа ч төсвийн тэнцэлтэй холбоотой эмзэг байдал хэвээр хадгалагдаж байна. Ихэнх улс орон төсвийн алдагдал хүлээж байна. Харин Монгол Улсын хувьд төсвийн тэнцэл ашигтай явж байна.

Шри Ланка, Лаос, Малдив зэрэг улс орон дотоодын нийт бүтээгдэхүүний хувь хэмжээнээс давсан өр төлбөртэй байна. Монгол Улсын хувьд илүү тогтвортой нөхцөл байдал руу орсон. ДНБ-д эзлэх өр төлбөр 40 орчим хувьтай байна. Энэ бол сайн үзүүлэлт юм гэв.

Азийн хөгжлийн банкны  Суурин төлөөлөгчийн газрын ахлах эдийн засагч КАРРА:

Монгол Улсын хувьд 2024 оны дөрөвдүгээр сард гаргасан эдийн засгийн нөхцөл байдлаас илүү өсөх тооцоолол гаргасан.  Мөн 2024 онд инфляцийн таамаглал буурсан бол 2025 онд өсөх төлөвтэй байна. Монгол Улсын эдийн засагт гадаад орчны цочрол бий болох, тэр дундаа уул уурхайн өсөлтийн явц нөлөөлөх эрсдэлтэй байна.

Монгол Улсын эдийн засаг 2024 оны эхний хагас жилд 5.6 хувиар өссөн.  Энэхүү өсөлтөд уул уурхайн салбар 15.4 хувиар өсч, уул уурхайн нийт гарц 37 хувиар өссөн нь нөлөөлсөн байна. Мөн үйлчилгээний салбар тэр дундаа тээврийн үйлчилгээний салбар өсөлттэй гарсан байна. Мөн аж үйлдвэрийн салбар 7.6 хувийн өсөлттэй гарлаа. Харин хөдөө аж ахуйн салбар 26 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Энэ бол зудын эрсдэлтэй шууд холбоотой.

Энэ оны дөрөвдүгээр сард гаргасан тооцоолоор Монгол Улсын эдийн засгийг 4.1 хувиар өснө гэж тооцож байсан бол одоо 5.5 хувь болгож өсгөөд байна. Энэ нь БНХАУ-ын косжих нүүрсний эрэлт тогтвортой байгаа нь уул уурхайн салбарын өсөлтөд эерэг нөлөөлж байна. Түүнчлэн Засгийн газрын зарлагын өсөлтөөс шалтгаалж хэрэглээ өндөр байхаар тооцож байна. Монгол Улсын 2024 оны төсвийн зарлага өмнөх тооцооллоос 11 хувиар өссөн. Уул уурхайн салбарын хувьд өсөлт үргэлжлэхэд Оюутолгойн олборлолт нөлөөлөхөөр байна. Уул уурхайн салбарыг дагасан үйлчилгээний салбар дагаж өсөх хандлагатай байна.

Монгол Улсын төсвийн гүйцэтгэлийн орлого 2024 оны эхний хагаст ДНБ-ний 5.5 хувьтай тэнцэж, өмнөх оны мөн үеэс зургаа гаруй хувиар өссөн байна. Мөн 2023 онтой  харьцуулахад төсвийн зарцуулалт 23 хувиар өссөн нь татварын орлого, АМНАТ-ын орлого өссөнтэй холбоотой. Мөн 2023 оны мөн үетэй харьцуулахад 2024 оны төсвийн орлого 35.2 хувиар өссөн байна гэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж