Засгийн газрын өнөөдрийн /2024.09.25/ хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна.
Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Н.УЧРАЛ:
-“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 28 хувийн хувьцааг иргэд эзэмшдэг. Бирж дээр хувьцаа нь арилжаалагдаагүй ч гэсэн энэ бол нээлттэй компани. Энэ компанийг олон улсын менежментээр удирдуулах Засгийн газрын шийдвэр гарлаа. "Эрдэнэс Тавантолгой" ХК-д бүхэлд нь менежментийн шинэчлэлт хийнэ. ЭТТ ХК-ийн удирдлагыг олон улсын менежментээр хэрэгжүүлэх судалгаа, үнэлгээний зөвлөх үйлчилгээг өнөөдрийн хуралдаанаар хэлэлцсэн. Судалгаа, үнэлгээний үе шатанд зөвлөх үйлчилгээний компанийн гүйцэтгэх ажил нь хэрэгцээ шаардлагыг тодорхойлох, мэдээлэл цуглуулж дүн шинжилгээ хийх. Мөн одоогийн удирдлагын багийн дутагдалтай тал, цаашид шаардлагатай ур чадварыг тодорхойлох, олон улсын менежментийн багийн хийх ажил, хүрэх үр дүн, тавигдах шалгуур үзүүлэлтийг тодорхойлох, олон улсын менежтентийн багийг сонгон шалгаруулалтыг зохион байгуулна. Зөвлөх үйлчилгээ сонгон шалгаруулах үе шат болоод хийгдэх ажлуудын тухайд дөрвөн хэсгээс бүрдэнэ. Нэгдүгээрт, бэлтгэл хангах. Зөвлөх үйлчилгээний зорилтуудыг тодорхойлох, боломжит зөвлөх компаниудыг тодорхойлох. Хоёрдугаар үе шатад, олон улсын нээлттэй тендер шалгаруулах. Үүнд зөвлөх үйлчилгээний зорилтууд, ажлын даалгавар, тавигдах шалгуур үзүүлэлт, ирүүлсэн материалд үнэлгээ өгнө. Гуравдугаар үе шатад, үнэлгээ, хэлэлцээ хийх. Зөвлөх үйлчилгээг хэрэгжүүлэх санал, ижил төстэй үйлчилгээ үзүүлсэн туршлага, үр дүн. Дөрөвдүгээрт, гэрээ байгуулах. Гэрээний нөхцөлийг тохирч, үнэ хугацаа, хүрэх үр дүн зэрэг. Зөвлөх үйлчилгээний байгууллагатай гэрээ байгуулна.
ЭТТ ХК-ийн 28 хувь нь иргэдийн эзэмшилд байгаа. Бусад хувь нь төрийн эзэмшилд байгаа учир хувь, хувьцаа ямар нэгэн байдлаар шилжих агуулга энэ огт биш. Зөвхөн менежментийн хүрээнд өнөөдөр олж байгаа ашгийг нэмэх, бүтээмжийг өсгөх зорилгоор ийм шийдвэр гаргаж байгаа.
Тэгэхээр өнөөдрөөс илүү үр ашгийг нь иргэд хүртэхийн тулд л бид менежментийн багаар удирдуулах гэж байгаа. Цаашид ЭТТ ХК-ийн томилгоонд улстөрчид оролцохгүй, худалдан авах ажиллагаанд хэн нэгэн хөндлөнгөөс нөлөөлөхгүй, ил тод хяналттай болно гэсэн үг. Дээрээс нь өмнө нь тус компанид гарч байсан асуудлууд давтагдахгүй. Тухайлбал, Засгийн газрын зүгээс тус компанийн үр ашгаас өөр зүйлсийг санхүүжүүлдэг, өөр арга хэрэгсэлд хөрөнгө оруулалт хийдэг тохиолдлууд цаашид үүсэхгүй. Нэгэнт засаглал, менежментийг нь сайжруулахаар гэрээ хийж, үр ашгаа тооцоод явж байгаа учир хэн нэгэн хүн үүнд хөндлөнгөөс оролцох боломжгүй. Бид цаашид иргэдэд энэ талаар мэдээллийг нээлттэй өгөөд явна.
БАЯЛГИЙН САНГИЙН ТУХАЙ ХУУЛИЙГ ДАГАХ ТОГТООЛ БАТЛАВ
Мөн Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай тогтоол батлагдсан.
Монгол Улсын Үндсэн хуульд газрын хэвлийн баялаг бол ард түмний өмч байна. Мөн үүний ногдол ашиг үр шимийг дийлэнхийг нь ард түмэн эзэмшинэ гэж заасан. Үндсэн хуулийн 6.2 дугаар зүйлд 2019 онд өөрчлөлт оруулахдаа бид стратегийн орд газруудын ногдол ашиг, үр өгөөжийн дийлэнхийг нь ард түмэн хүртэнэ. Үүнийг Үндэсний баялгийн сангаар дамжуулж хуульчилж өгсөн. Тэгэхээр Үндэсний баялгийн сангийн үр өгөөжийг хэрхэн нэмэгдүүлэх вэ гэдэг бол өнөөдрийн Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт туссан зорилт. Үндэсний баялгийн сангийн реформ бол бүхэлдээ үндэсний баялгийн сангийн үр өгөөжийг нэмэгдүүлэхэд л чиглэж байна. Тийм ч учраас Үндэсний баялгийн сангийн хуулийг хэрэгжүүлэх чиглэлээр өнөөдөр Засгийн газрын тогтоолыг баталж байна. Байгалийн баялаг гэдэг хэн нэгний биш байгалийн бүтээсэн баялаг. Өөрөөр хэлбэл, тусгаар тогтнолоос үлдсэн, үр хойчдоо өвлүүлсэн баялаг. Тиймээс байгалийн баялагтаа ард түмэн эзэн байх ёстой. Стратегийн орд гэдэг бүхэлдээ үндэсний баялгийн сангийн тухай л ярьж байгаа гэсэн үг. Стратегийн орд гэдэг бол Монгол Улсын дотоод нийт бүтээгдэхүүний нэг жилийн таван хувиас дээш хэмжээний бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа буюу, үйлдвэрлэх боломжтой ордыг хэлдэг. Тэгэхээр стратегийн ордуудаас орж ирж байгаа ашиг орлого үндэсний баялгийн сангийн үр өгөөжийг нэмэгдүүлэхэд чиглэж байдаг. Монгол Улсын Их хурал стратегийн ач холбогдол бүхий орд газруудын жагсаалтыг 2007 оны 27 дугаар тогтоолоор баталснаас хойш шинэчлээгүй. Нийт 16 стратегийн орд дотроос долоо нь төрийн эзэмшилд байгаа. Харин ес нь хувийн эзэмшилд байна. Мөн стратегийн ач холбогдол бүхий 39 ордод хамааруулах ордын нөөц нь тогтоогдсон. Тиймээс стратегийн ач холбогдол бүхий 39 ордод хамааруулах
Засгийн газрын шийдвэр гарч УИХ-д өргөн мэдүүлэхийг Ц.Туваан сайдад даалгасан. "Эрдэнэс Монгол" нэгдлийг 7 хуулийн этгээд эзэмшдэг ба татвар бүрдүүлэлтээс харахад 13.5 их наяд буюу татварын 72 хувийг төрийн эзэмшлийн хуулийн этгээд бүрдүүлдэг. Гэтэл есөн ордыг эзэмшээд байгаа хувийн эзэмшлийн 16 компани 4.6 их наяд төгрөг буюу 28 хувийг эзэлж байна.
Тэгэхээр Үндэсний баялгийн сангийн хуулийн дагуу стратегийн ач холбогдол бүхий ордуудын үр өгөөжийг ард иргэдэд хуваарилахдаа эрүүл мэнд, боловсрол, орон сууцанд зарцуулагдана. Үндэсний баялгийн сангийн хуримтлалын санд стратегийн ордын 34 хувийн ногдол ашиг төвлөрдөг. Өнгөрсөн хугацаанд уг санд 500 тэрбум төгрөгийг дээрх долоон ордыг эзэмшигч төрийн компаниуд хуримтлуулж, 5000 өрх орон сууцанд орох нөхцөлийг нэмэгдүүлсэн. Тиймээс үр өгөөжийг цаашид хэрхэн нэмэх нь бидний гол зорилт юм. Долоон ордын 34 хувийн хуримтлалыг хийгээд байхад 2040 он гэхэд 28 их наяд төгрөг болно гэсэн тооцоолол бий. Хэрэв хувийн хэвшлийн ногдол ашгийг хамгийн багаар бодоод хийхэд 32 их наяд төгрөг болж цаашид орон сууцны урьдчилгаагүй зээлд хамрагдах, боловсрол, эрүүл мэндэд зарцуулах боломж үүснэ. Мэдээж хэлэлцээ хийж шийдвэр гарна, тиймээс дээрх 9 орд эзэмшигч компаниуд руу албан бичиг илгээнэ.
Өргөн агуулгаар харахад бид хэлэлцээ хийх ёстой. Анхнаасаа буруу явж ирсэн учраас ийм байдалд хүрээд байна. Тэгэхээр төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох зарчим руу шилжинэ.
Нэргүй 2024-09-25 158.59.146.28
ene gej ostoi neg tarsi ni hamuursan hamaatai muur bnaaa
ene gej ostoi neg tarsi ni hamuursan hamaatai muur bnaaa
ene gej ostoi neg tarsi ni hamuursan hamaatai muur bnaaa
ene gej ostoi neg tarsi ni hamuursan hamaatai muur bnaaa
ene gej ostoi neg tarsi ni hamuursan hamaatai muur bnaaa
Нэргүй 2024-09-25 59.153.113.65
Тийм их ухаан шаардах ажил биш л дээ. Сэтгэл , жаахан математик л бхад бно. Буурлын буянг үхээрийн газраас ирсэн хүн Дашин шог болгож дээ
Нэргүй 2024-09-25 202.126.90.170
Darhanii tomorlogiig bas menejmentiin huvichlalaar l avsan baisan biz dee. Odoo tor avaad dampuuruulsan.Aldaagaa zasaj baina gej oilgoj baina zov uu
Зочин 2024-09-25 122.11.212.236
Мөрөөрөө ажиллаж байгаа компанийг 34% нийгэмчилснээр сайн үр дүн гарахгүй шүү. Төрд ирснээр манай улстөрчдийн хулгай нэмэгдэж, компанийн засаглал алдагдаж, улмаар татвар төлөлт багасна. Нийгэмчлэх нь гоё сайхан сонсогдох боловч иргэдэд түй ч хүртээл байхгүй. МУ удаан ч гэсэн ардчилсан нийгмийн суурийг тавьсан, одоо ч улам ухралт хийх нээ. Бид хаашаа яваад байна!!!
Нэргүй 2024-09-25 66.181.185.64
Гадаад хүн сарын 10000 ам.долларын цалин авах болно. Хайран мөнгийг гадаадын, сэтгэцийн өвчтэй хүнд өгснөөс ард иргэддээ өгсөн нь дээр. Монголд бол гадаадаас сэтгэцийн өвчтэй хүн л ирж ажиллана.
Зочин 2024-09-25 66.181.189.229
34 биш бүр 51 хувийг нь ард түмэн эзэмших ёстой. Тэр есөн ордыг эзэмшиж бгаа ААН үүд чинь өрмийг нь өөртөө аваад хусмыг нь ард түмэн төр засаг руу чулуудаж бна ш тээ. Наад хуулиа хурдан хэрэгжүүлээчээ. Бичиг шидээд яах юм бээ. Шууд л тушаал захирамж гаргаад л аваачээ. Хууль эрх зүйн орчин нь хангалттай бүрдчихсэн бгааш тээ. Яст мэлхий шиг бх хооронд чинь наад ордуудыг чинь гадаадын компагид хувийг нь зараад л дуусгана дааа
Нэргүй 2024-09-25 202.131.225.242
МАН ын ах нарын эхлүүлсэн нүүрсний хулгайг гадныхантай нийлж бүр бүр ордоор нь хусахаар шийдсэн үү? Одоо хэвийн бүр сайн ажиллаж байгаа компнийг оролдохгүй шиг ухаантай царайлахгүй шиг мөрөөр нь ажлыг нь хийлгээд явж байгаа юмыг ямж байгаагаар нь явуулж чих хүүхэлдэйн киноны баатар шиг залуу минь. Пиздаанууд эрдэнэс майниг гэж нэг охин компани байгууллаа чухам гээд бас баахан юм болж өчнөөн хөрөнгөөр тоглоод самраад хаясан.
Нэргүй 2024-09-25 66.181.182.76
Энэ залуу буруу хүний үгэнд орж Элбэгдорж шиг Монголоос хөөгдөх үйлээ л хийгээд байна даа
Нэргүй 2024-09-25 66.181.185.89
За хүү минь, Орост нудруулахаа л яараад бна уу ?!
Болгоомжтой л байгаарай даа !
Нэргүй 2024-09-25 103.212.162.158
Шаасан с**