Тусгай зөвшөөрөл нэртэй ч тусгай хориг болдог шат дамжлагыг эрс цөөлөв

Тусгай зөвшөөрөл нэртэй ч тусгай хориг болдог шат дамжлагыг эрс цөөлөв

Тусгай зөвшөөрөл нэртэй ч тусгай хориг болдог шат дамжлагыг эрс цөөлөв

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2020-2024 оны бүрэлдэхүүн бүрэн эрхээ амжилттай хэрэгжүүлж, өчигдөр /2024.09.24/ хаалтын хүндэтгэлийн хуралдаанаа зохион байгууллаа. Хуралдаанд хурлын төлөөлөгчид, энэхүү бүрэлдэхүүнд ажиллаж байгаад УИХ-ын гишүүнээр сонгогдсон төлөөлөгчид, Засгийн газрын төлөөлөл, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч бүхий хүндэт зочид оролцов. НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан НИТХ-ын дөрвөн  жилийн үйл ажиллагааг дүгнэж хэлэхдээ, энэ удаагийн хотын хурал, 76 гишүүнтэй сүүлчийн парламент, Засгийн газар, засаг дарга нарын хамтдаа бичсэн нэн шинэ түүх бол Улаанбаатар хотын эрх зүйн эрүүл шинэ орчныг бүтээсэн үйл явдал гэдгийг онцлов.

Тэрбээр “…Улаанбаатар хотын эрх зүйн эрүүл шинэ орчин бүрдсэнээр хотын иргэд өнгөтэй өөдтэй өмч хөрөнгө, алдагдсан газруудаа эргүүлэн олж авлаа.

Туул, Сэлбэ голын эхээ, Хүүхдийн паркаа, Төв цэнгэлдэх хүрээлэнгээ Нийслэл хот, Нийслэлийн иргэддээ буцаан авлаа. Эргүүлэн олж авсан орон зайн дээр ногоон орчин, явган зам, тоглоомын талбай, авто зам, дэд бүтцийн бүтээн байгуулалт өрнөх болно.

Газар өмчлөх, ашиглах эрх зүйн орчныг эрүүл зөв болгох багц дүрэм журмыг хэлэлцэн баталсан. Хараа хяналтгүй, эмх замбараагүй, дур дураараа газар олгож ирсэн журамгүй байдлыг журамлав. Газар олгох үйл явцад иргэний шууд хараа хяналт тогтлоо. Бид мөн нийслэлийн хэмжээнд мөрдөх 15 бүлгийн 52 стандартыг баталлаа.Нийслэлд 74 чиглэлийн худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээний зөвшөөрлийг ийш тийш явахгүйгээр гар утаснаасаа ганц хоёр товшиж хүсэлтээ илгээгээд, шууд ажлаа эхлэх боломж ердийн хэм хэмжээтэй боллоо. Зөрчигдсөн стандартуудыг сэргээж, тусгай зөвшөөрөл нэртэй ч тусгай хориг болдог шат дамжлагыг эрс цөөлж, цаас биш цахим хэлбэрт шилжүүлж, авлигын хөрс, хорт тэжээл болсон хүнд суртлын зохиомол саадуудыг буулгалаа. Энэ бүхэн бол хотын иргэн өөрийнхөө хөлс хүчээр амьдрал ахуйгаа өөд татах хүсэл мөрөөдлийг дэмжсэн хөшүүрэг юм.

Аливаа шийдвэрийг албан тасалгааны цонхоор харсан өрөөсгөл төсөөлөл, үзэгний үзүүрээр биш ард иргэдээсээ асуудаг, санаа бодолд нь үндэслэн ургах шинэ соёл, шинэ цагийг эх суурийг цутгалаа. Нийслэл хот дотооддоо болон  гадаад зах зээлд түүхэнд анх удаа үнэт цаас арилжин хөрөнгө мөнгө босгож, хөгжлийн төслүүд хөдөллөө. Жилд 300 МВт эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадалтай Бөөрөлжүүтийн цахилгаан станцын эхний ээлж ашиглалтанд ороход бэлэн болсон нь Та бидний хамтран хийсэн эрхзүйн шинэчлэлийн бодит үр дүн юм. Туурга  тусгаар улсын нийслэл хот өвлийн хүйтэнд “харь хүнээс гал гуйдаг” хараат байдал, хөлдөх вий гэдэг айдас хүйдэс ард хоцорлоо.

Нийслэл хот нэг биш олон төвтэй хот шиг хот болон хөгжих  нь холын мөрөөдөл биш бодит ажил болон өрнөж эхэллээ. Хотынхоо хаана амьдран сууж байна, тэнд нь хүний хэрэгцээ цөм бүрэн байх 20 минутын хот бүтээн байгуулалт хотын бие даан гаргасан үнэт цаасны үр шимээр амилж байна. Эрчим хүч,  дэд бүтэц, инженерийн шугам сүлжээ, автозамын байгууламж, орон сууцжуулах том төслүүдийн хөрөнгө мөнгөө босгон базаасан хөгжлийн галт тэрэг  хөдөллөө хэмээн  тодотгосон юм. Мөн нийслэл хот хөгжлийн шинэ загвар, улс орны хөгжилд хүлээх үүргээ шинээр тодорхойлохдоо Монгол Улсын Их хурал, Засгийн газартайгаа нягт хамтран ажилласнаар өнгөрсөн 30 жил Улаанбаатарт улсын төсвөөс зарцуулснаас хоёр их дахин их хөрөнгө оруулалтыг ирэх дөрвөн жилд хийх гэж байна. Алсын хараа-2050 урт хугацааны хөгжлийн хөтөлбөрийг үр дүнтэй хэрэгжүүлэх Шинэ сэргэлтийн бодлогод тусгасан Хот хөдөөгийн сэргэлт, Шинэ Улаанбаатар зорилтын хүрээнд метро, дагуул хотууд, дэд төвүүд, “Шинэ Зуунмод” хотын бүтээн байгуулалтууд өрнөх болно хэмээн хэлсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-09-25 66.181.185.89

Женкочууд метро барихыг эрс эсэргүүцэж бнаа !
Өөрснөө л хотын албан тушаалыг эзэлж аваад метроны төсвөөс хусах санаа их цухалзуулж бгаа байхгүй юү !

Avatar

зочин 2024-09-25 66.181.180.242

АН бол монголын хулгайч луйварчдаас бүрдсэн нам, тэдний анх үүсгэсэн нам,Хоёр хөршийг үзэн ядагч,монголыг сүйрүүлэхийг хүсэгчдээр дүүрэн нам, Барууны ардчилал гэгчид итгэхийн аргагүй, ёстой нуруу рүүгээ хутга зоолгох гэгч нь л болох б**х

Avatar

Нэргүй 2024-09-25 66.181.168.82

Түүхэн дэх хамгийн муу. сул ажиллагаатай. үлбэгэр хурал байлаа. Эрх баригчдын амыг харсан. эрхээ хэрэгжүүлэх чадамжгүй хурал байлаа.

Avatar

Нэргүй 2024-09-25 66.181.185.89

Хуплаа битгий х**, муу Женкийн гөлөг !

Avatar

Нэргүй 2024-09-25 66.181.185.89

Лаа лаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж