ЭМДЕГ-ын дарга Л.Бямбасүрэнг үүрэгт ажлаас нь чөлөөллөө

ЭМДЕГ-ын дарга Л.Бямбасүрэнг үүрэгт ажлаас нь чөлөөллөө

ЭМДЕГ-ын дарга Л.Бямбасүрэнг үүрэгт ажлаас нь чөлөөллөө

Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Өнөөдрийн хуралдаанаар Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын дарга Л.Бямбасүрэнг үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэр гаргажээ.  Энэ сарын 16-ны өдөр АТГ-аас Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын дарга Л.Бямбасүрэн болон тус газрын Нэхэмжлэлийн хяналтын хэлтсийн дарга А.Төвшин нарыг 72 цагийн хугацаатай саатуулсан. Саатуулах хуулийн хугацаа дуусмагц тэднийг суллаж гадуур шалгаж байгаа юм.

ЭМДЕГ-ын дарга Л.Бямбасүрэн, тус газрын Нэхэмжлэлийн хяналтын хэлтсийн дарга А.Төвшин нарыг хувийн болон улсын эмнэлэгт даатгалаар олгох ёстой мөнгөнөөс хувь нэхэж, өвчтөний тоогоор олгох ёстой мөнгийг хуурамчаар ихэсгэсэн гэх хэрэгт буруутган саатуулсан. Мөн Авлигатай тэмцэх газрын зүгээс хэд, хэдэн улсын эмнэлгийн дарга нарыг шалгах болсон мэдээлэл цацагдаж эхэлсэн нь анхаарал татаад байсан юм. Ямартай ч өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаас Л.Бямбасүрэнг үүрэгт ажлаас нь ийнхүү чөлөөлөх шийдвэр гаргасан байна.

Л.Бямбасүрэн 1964 онд Увс аймгийн Улаангом суманд төрсөн. 1982 онд Нийслэлийн 10 жилийн 1 дүгээр дунд сургууль, 1991 онд Анагаах ухааны их сургууль, 1996 онд Анагаах ухааны их сургууль, 1996 онд мөн сургуулийн магистрантур, 2000 онд Удирдлагын академийг тус тус төгссөн. 1998 онд Техникийн их сургуульд хүнс, хоол үйлдвэрлэлийн технологи чиглэлээр, 1998 онд Анагаах ухааны их сургуульд хүнсний эрүүл ахуйч чиглэлээр, 2002 онд Анагаах ухааны их сургуульд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ, түүний удирдлага, зохион байгуулалт чиглэлээр, 2004 онд Эмнэлгийн тусламжийн удирдах газарт бодлогын ажиглалт, тандалт чиглэлээр, 2004 онд Бүгд найрамдах Энэтхэг улсад нийгмийн салбарын явцад аудит хийх чиглэлээр, 2009 онд БНХАУ-д хөгжиж буй орны хүнсний аюулгүй байдлын менежмент чиглэлээр, 2009 онд ХБНГУ-д хот төлөвлөлт ба хөгжил чиглэлээр тус тус мэргэжил дээшлүүлсэн. Хүүхдийн их эмч мэргэжилтэй. Нийгмийн эрүүл мэндийн магистр. Орос, англи хэлний мэдлэгтэй.

  • 1982-1984 онд Арьс өнгөний эмгэг судлалын нэгдсэн төвд асрагч,
  • 1991-1996 онд Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн зөвлөх төвд хүний их эмч,
  • 1996-1997 онд Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн хяналтын албанд хүнсний эрүүл ахуйч, улсын байцаагч,
  • 1997-2003 онд Баянгол дүүргийн Эрүүл мэндийн хяналтын албанд хүнсний эрүүл ахуйч, улсын байцаагч,
  • 2003-2006 онд Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт хэлтсийн дарга,
  • 2006-2008 онд Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт дэд дарга,
  • 2008-2012 онд Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дарга,
  • 2015-2016 онд Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт Төрийн захиргааны удирдлагын газрын дарга
  • 2016 оноос хойш Эрүүл мэндийн дэд сайдаар тус тус ажиллаж байсан.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

17 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-09-25 76.220.74.140

Хүрэлсүх байгаа цагт дахиад 1 юман дээр очих байхаа

Avatar

yag l unendee 2024-09-25 66.181.181.154

Одоо яалтай нь билээ дээ. Сайд гэвэл унаж үхээд дагаж далчигж мөнгийг хийж өгсөнийхөө горыг амсаж муриулчихсан хэрэг үү? Өөрөө ойчсон хүүхэд уйлдаггүй юм .Олон хүнийг ашигласан тул бусдынх ээлж нь ирнээ. Бэлгэлтэй байгаарай даа.Ухаалаг хариул бэдээрэй.ооо Мэхэт мэхэндээ хэзээ нэгэн цагт унадаг жамтайв

Avatar

олны ярих ортой л байдаг даа 2024-09-25 66.181.181.154

kkk. ЭМЯ-ны Өнөөдрийн сайд их зальжин овжин нь дэдсэн нөхөр өөрийнхөө булхайг илэрэхээс айж өмнө нь ашиглаж мөнгө хийлгаж байсан нөхдөө эхнээс нь жигтэйхэн шудрага дүр эсгэж АТГ-т өөрөө гүйж очиод мэдүүлчихдэг гэх юм в Үнэн болов уу

Avatar

Нэргүй 2024-09-25 103.212.117.125

Тэтгэвэрт эртхэн гарч хэвтэхгүй их шунахаар нэг юм сонсож таараа шдээ бусад МАНгарууд эртхэн зайлаарай хэрэг хуучрахгүй шүү

Avatar

Нэргүй 2024-09-25 43.228.129.131

Одоо шорон руу нь явуулдаггүй юм бол энэ АТГ байгаад хэрэг алга

Avatar

Нэргүй 2024-09-25 38.42.106.107

Татвар гэж эднийг тэжээхийн нэр. Бидэнд наалдсаныг нь олж харсангүй

Avatar

б**в Оюунчимэгийн хийж байгаа ажил 2024-09-25 202.55.188.44

Намуун

Avatar

Нэргүй 2024-09-25 66.181.185.89

Ямар ч хүн хамгийн анх ямар ажил хийв, өөрөөр хэлбэл юугаар "амалсан"- аасаа цаашдын ажил үйлс, амьдрал хувь заяа нь ихээхэн шалтгаалдаг юм даа !
Энэ хүн арьс өнгөний больницын асрагчаар ажлын гараагаа эхэлсэн бна, эцэстээ шоронгоор дуусах хувьтай байжээ, хөөрхий !!! Ер нь Миеэ талын л амьтан юмуу даа ?

Avatar

Нэргүй 2024-09-25 66.181.182.146

тэр үед анагаахад орохын тулд эхлээд 1 жил асрагч хийдэг,шантарсан нь сургуульдаа тэнцэхүй хасагддаг байсан үе,одооных шиг хэн дуртай нь элсдэг байгаагүй юмаа,тэгээд сургуулиа дүүргээд эмч болсон бна,оюутан байсныг нь зориуд орхигдуулж,санаатайгаар төөрөлдүүлсэн мэдээ гээд ойлгочих

Avatar

Нэргүй 2024-09-25 203.91.115.250

эмч биш эрүүл ахуйч эмч хүн эмчлэх үү

Avatar

Нэргүй 2024-09-25 103.212.119.247

ТЭТГЭВЭРТЭ ГАРСАН АВИЛАГЧ НАРИГ АЖИЛАС ХАЛАЧЭЭЭ

Avatar

Үнэн үг 2024-09-25 139.5.219.94

Тасралтгүй сураад, завсаргүй ажилласан лут юмаа.

Avatar

Ав ил гал 2024-09-25 202.126.89.190

Ав ил галаар дагнасан албууд хашиж байжээ. Мэргэшсэн хүн байх нь.

Avatar

Нэргүй 2024-09-25 66.181.166.134

хулгайч авгай нар гэж хэлж болох уу?

Avatar

Нэргүй 2024-09-25 124.158.126.107

"олгох ёстой мөнгөнөөс хувь нэхсэн" гэнэ үү. за арайч дээ. тэр хувийг нь өгөөд сууж байдаг эмнэлгийн ажилтануудыг бас шалгах хэрэгтэй. авилга авах гэж төрийн албанд ордог, дарга болохыг хүсдэг хүмүүсийн тод жишээ

Avatar

Нэргүй 2024-09-25 66.181.185.89

Төрийн албанд МАН-ын тогтоосон хэм хэмжээ нь улайм цайм авилгал юмаа !

Avatar

Нэргүй 2024-09-25 122.201.27.24

МАН нь буруу хүнээ шийтгэж байгаам бишүү

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж