"ИТХ-ын сонгуультай холбоотой 58 гомдол, мэдээлэл бүртгэгдсэн"

"ИТХ-ын сонгуультай холбоотой 58 гомдол, мэдээлэл бүртгэгдсэн"

"ИТХ-ын сонгуультай холбоотой 58 гомдол, мэдээлэл бүртгэгдсэн"

Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуультай холбоотой бүртгэгдсэн гомдлын талаар Нийслэлийн цагдаагийн ерөнхий газраас мэдээлэл хийлээ.


Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит сонгууль ирэх аравдугаар сарын 11-нд болно. Энэ удаагийн сонгуулиар нэр дэвшигчид 2393 тойрогт 8031 мандатын төлөө өрсөлдөх юм. Маргааш /2024.09.26/ нэр дэвшигчид албан ёсоор нэр дэвшигчийн үнэмлэхээ гардан авснаар сонгуулийн сурталчилгаа эхэлнэ. Сурталчилгааны хугацаа 14 хоног бөгөөд санал хураах өдрөөс нэг хоногийн өмнө буюу аравдугаар сарын 9-ний 23:59 цагт сурталчилгааг зогсооно.

2024 оны орон нутгийн сонгуулиар нийт 2230 сонгуулийн санал хураах байр ажиллана. Уг санал хураах байрууд дээр цагдаагийн байгууллагаас хамгаалалт зохион байгуулж ажиллах юм. Цагдаагийн байгууллагаас гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, урьдчилан сэргийлэх үүрэг бүхий ажлын хэсгийг 2024 оны наймдугаар сарын 30-ны өдрийн А329 дүгээр тушаалын дагуу байгуулжээ. Энэ оны наймдугаар сарын 29-ний өдрөөс есдүгээр сарын 16-ний өдөр хүртэлх хугацаанд авилга албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцогдож байсан эсэх талаар лавлагааг 19239 иргэнд олгосон.

2024 оны есдүгээр сарын 25-ний өдрийн байдлаар Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуультай холбоотой нийт 58 гомдол, мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Тодруулбал, зөрчлийн шинжтэй 49 гомдол, гэмт хэргийн шинжтэй есөн гомдол мэдээлэл бүртгэгдсэн байна. Гэмт хэргийн шинжтэй 9 гомдол мэдээллээс хэрэг бүртгэл нээхээс татгалзах саналтай прокурорт шилжүүлсэн 2, харьяаллын дагуу ТЕГ-т шилжүүлсэн 1, мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа 6 гомдол мэдээлэл байна

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн 38.1-д “Сонгуулийн сурталчилгааг нэр дэвшигчид үнэмлэх олгосон өдрөөс эхлүүлж, санал авах өдрөөс 24 цагийн өмнө буюу санал авах өдрийн өмнөх өдрийн 00:00 цагаас өмнө зогсооно” гэж заажээ.

Мөн Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн 31.10-д “Нэр дэвшигчийг бүртгэх тухай шийдвэр гарсан бол тухайн шатны сонгуулийн хороо нэр дэвшигчийн үнэмлэхийг санал авах өдрөөс 15-аас доошгүй хоногийн өмнө нэг өдөр олгож, нийтэд мэдээлнэ” гэж заасан байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж