Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.09.25/ болж байна. Хуралдаанаар 27 асуудлыг хэлэлцэж байна. Тодруулбал,
- “Үндэсний баялгийн сангийн тухай хууль”-ийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай”
- Засгийн газрын тогтоолын төсөл – “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн талаар авах зарим арга хэмжээний тухай”
- Засгийн газрын тогтоолын төсөл – “Удирдамж, бүрэлдэхүүн батлах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл /Монгол Улсын Хөгжлийн банкны үйл ажиллагаанд иж бүрэн хяналт, шалгалт хийх Ажлын хэсэг/
- Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө батлах тухай
- Улсын Их Хурлын -“Иргэд, олон нийттэй харилцах 11-11 төв”-д ирсэн гомдол, мэдээллийн талаар
- Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд “Иргэд, олон нийттэй харилцах 11-11 төв”-д ажилласан талаар
- Улсын зээлжих зэрэглэлийн талаар болон Фитч агентлаг 2024 оны Монгол Улсын зээлжих зэрэглэлийн үнэлгээг “B+/Тогтвортой” болгон нэмэгдүүлсэн талаар хэлэлцэж байна.
Холбоотой мэдээ