Жил бүрийн есдүгээр сарын энэ өдрүүдэд дэлхийн мега хот Нью-Йоркт улс орнуудын лидерүүд цугларч, НҮБ-ын төв байранп хүн төрөлхтөнд тулгамдсан асуудлаар чухал гэрээ хэлэлцээ өрнүүлдэг.
Энэ жилийн НҮБ-ын Ерөнхий ассамблейн 79 дүгээр чуулганд оролцогч улс орнууд “Хэнийг ч үл орхигдуулах: одоо болон ирээдүй хойч үеийнхний төлөө хамтдаа энх тайван, тогтвортой хөгжил, хүний эрхэм чанарыг дээшлүүлэх нь” сэдвийн дор санал шүүмжлэл өрнүүлж байна.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын индэр дээрээс Монголыг төлөөлж үг хэлсээр ирсэн. Түүнийг НҮБ-ын Төв байранд хүрэлцэн ирэхэд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш нарын албан тушаалтнууд угтан авсан юм. Ноён Гутерреш хоёр жилийн өмнөх Монголын намраар Улаанбаатарт айлчлахдаа дэлхий дахинд энх тайван, амар амгалан байдал улам бүр хомсдож буй энэ үед Монгол Улс энх тайвны бэлгэ тэмдэг болсонд талархаж байв. Тэрбээр Монгол Улс бол дэлхийн энх тайван, аюулгүй байдлыг сахин хамгаалахад үлгэр жишээ үзүүлж орон болохыг онцгойлон захиж байв. Тэгвэл Гутерреш энэ жилийн НҮБ-ын ерөнхмй ассамблейн хуралд хэлсэн үгэндээ өнөөгийн дэлхий ертөнц тогтвортой бус, тогтворгүй хөгжиж байгааг өөрчлөх, дэлхий нийт энэ тайванчаар зэрэгцэн оршихыг уриаллаа.
Чуулганны Ерөнхий санал шүүмжлэлд 88 улсын Төрийн тэргүүн, гурван улсын Дэд ерөнхийлөгч, 35 улсын Засгийн газрын тэргүүн, зургаан улсын Шадар сайд зэрэг дээд, өндөр түвшний төлөөлөл оролцож байна. Ерөнхий санал шүүмжлэлийн үеэр Бичил биетний тэсвэржилтийн асуудлаарх өндөр түвшний уулзалт, Цөмийн зэвсгийг бүрмөсөн устгах олон улсын өдрийг тохиолдуулан зохион байгуулах өндөр түвшний уулзалт, Хөгжиж буй орнуудын 77-гийн бүлгийн Сайд нарын уулзалт, Эвсэлд үл нэгдэх хөдөлгөөний Сайд нарын уулзалт, Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Сайд нарын уулзалт зэрэг өндөр, дээд түвшний хурал, арга хэмжээг зохион байгуулах юм.
Нэргүй 2024-09-25 66.181.182.146
Пу,Си хоёр очоогүй юм бол ямар юмных нь асуудал шийдэх вэ дээ,анусын хэлснийг л гар өргөөд батлана биз дээ ???