Улаан загалмай: Монгол Улсад хангамжийн агуулах байгуулна

Улаан загалмай: Монгол Улсад хангамжийн агуулах байгуулна

Улаан загалмай: Монгол Улсад хангамжийн агуулах байгуулна

Нэгдсэн үндэсний байгууллагын Ерөнхий Ассамблейн 79 дүгээр чуулганд оролцож буй Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх өчигдөр /2024.09.24/ Олон улсын улаан загалмай хороо (ОУУЗХ)-ны Ерөнхийлөгч Мирьяана Эггерийг хүлээн авч  уулзлаа. Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх олон улсын хүмүүнлэгийн эрх зүйн үндэс суурь болсон Женевийн конвенцын 75 жилийн ойг тохиолдуулан баяр хүргэж, дэлхий дахинаа өрнөж буй хурцадмал нөхцөл байдал, зэвсэгт мөргөлдөөн, байгалийн гамшгийн хүнд үед ОУУЗХ-ны манлайлал, шуурхай удирдлага, хамтын ажиллагаа, хүмүүнлэгийн тусламжийг бодитой, цаг алдалгүй хүргэх зорилт улам бүр чухал болж буйг онцлон хэлэв.

Уулзалтын үеэр талууд Монгол Улс, ОУУЗХ-ны хамтын ажиллагаа олон жилийн турш өргөжин бэхжиж, олон улсын хүмүүнлэгийн эрх зүйн ойлголт, ач холбогдлыг нэмэгдүүлэх, хүмүүнлэгийн тусламж үзүүлэх чиглэлээр хамтран ажиллаж ирснийг тэмдэглэлээ.

Мөн ОУУЗХ-ны хүмүүнлэгийн үйл ажиллагааг дэмжих зорилгоор Зүүн хойд Ази дахь хангамжийн агуулахыг Монгол Улсад байгуулах, хүмүүнлэгийн тусламжийн бүтээгдэхүүний багцыг нийлүүлэхэд цаашид хамтран ажиллах боломжийн талаар санал солилцов.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Улаанбаатар хотноо энэ оны наймдугаар сарын 22-23-ны өдөр амжилттай зохион байгуулагдсан “Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалт”-д ОУУЗХ-оос төлөөлөгч оролцсоныг тэмдэглэж, ОУУЗХ-ын Ерөнхийлөгч Мирьяана Эггерийг Монгол Улсад тааламжтай цагтаа айлчлахыг урив.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-09-25 66.181.185.89

Асар том цавчааны обьект манайд бий болох нь дээ !

Avatar

Нэргүй 2024-09-25 103.57.95.102

Нэг хүн олдож дээ????

Avatar

Батбаяр 2024-09-25 202.9.41.19

Маш зөв санал шүү.. Цааш нь хөгжиж буй орнуудад хүнсний тусламж үзүүлэх хөтөлбөрт хамрагдах ёстой.. Дэмжиж байна…

Avatar

Нэргүй 2024-09-25 103.212.119.139

Хангамжийн агуулах зөв шүү. дагаад хөрөнгө орж ирнэ.

Avatar

Нэргүй 2024-09-25 202.9.46.97

Яасан ч зөвшөөрөхгүй. Давалгаалаад эсэргүүцэнэ шүү. Хүүк балай инээчихсэн сууж харагдана.

Avatar

Нэргүй 2024-09-25 139.5.218.32

Дараа нь танайд цагаач дүрвэгсдийн хуаран байгуулна гэж бна

Avatar

Нэргүй 2024-09-25 202.9.46.97

Яаг тэгнэ. Новшнууд юм аа.

Avatar

Нэргүй 2024-09-25 118.221.242.42

huitend holdood togtohgui

Avatar

Нэргүй 2024-09-25 103.161.242.219

УЛААН ЗАГАЛМАЙН хангамжийн агуулах байрлуулж болохгүй шүү. Бодит жишээ гэвэл Украйны нутаг дэвсгэрт хүмүүнлэгийн тусламж үзүүлж байна гэсэн нэрийн доор УЛААН ЗАГАЛМАЙН мандат бүхий ачаанд нь з****г нийлүүлж байсан нь хөдлөшгүй үнэн. Иймээс УЛААН ЗАГАЛМАЙН хангамжийн агуулах байрлуулж огт болохгүй.

Avatar

Нэргүй 2024-09-25 118.221.242.42

shalgahgui yu

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж