Нэгдсэн үндэсний байгууллагын Ерөнхий Ассамблейн 79 дүгээр чуулганд оролцож буй Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх өчигдөр /2024.09.24/ Олон улсын улаан загалмай хороо (ОУУЗХ)-ны Ерөнхийлөгч Мирьяана Эггерийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх олон улсын хүмүүнлэгийн эрх зүйн үндэс суурь болсон Женевийн конвенцын 75 жилийн ойг тохиолдуулан баяр хүргэж, дэлхий дахинаа өрнөж буй хурцадмал нөхцөл байдал, зэвсэгт мөргөлдөөн, байгалийн гамшгийн хүнд үед ОУУЗХ-ны манлайлал, шуурхай удирдлага, хамтын ажиллагаа, хүмүүнлэгийн тусламжийг бодитой, цаг алдалгүй хүргэх зорилт улам бүр чухал болж буйг онцлон хэлэв.
Уулзалтын үеэр талууд Монгол Улс, ОУУЗХ-ны хамтын ажиллагаа олон жилийн турш өргөжин бэхжиж, олон улсын хүмүүнлэгийн эрх зүйн ойлголт, ач холбогдлыг нэмэгдүүлэх, хүмүүнлэгийн тусламж үзүүлэх чиглэлээр хамтран ажиллаж ирснийг тэмдэглэлээ.
Мөн ОУУЗХ-ны хүмүүнлэгийн үйл ажиллагааг дэмжих зорилгоор Зүүн хойд Ази дахь хангамжийн агуулахыг Монгол Улсад байгуулах, хүмүүнлэгийн тусламжийн бүтээгдэхүүний багцыг нийлүүлэхэд цаашид хамтран ажиллах боломжийн талаар санал солилцов.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Улаанбаатар хотноо энэ оны наймдугаар сарын 22-23-ны өдөр амжилттай зохион байгуулагдсан “Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалт”-д ОУУЗХ-оос төлөөлөгч оролцсоныг тэмдэглэж, ОУУЗХ-ын Ерөнхийлөгч Мирьяана Эггерийг Монгол Улсад тааламжтай цагтаа айлчлахыг урив.
Нэргүй 2024-09-25 66.181.185.89
Асар том цавчааны обьект манайд бий болох нь дээ !
Нэргүй 2024-09-25 103.57.95.102
Нэг хүн олдож дээ????
Батбаяр 2024-09-25 202.9.41.19
Маш зөв санал шүү.. Цааш нь хөгжиж буй орнуудад хүнсний тусламж үзүүлэх хөтөлбөрт хамрагдах ёстой.. Дэмжиж байна…
Нэргүй 2024-09-25 103.212.119.139
Хангамжийн агуулах зөв шүү. дагаад хөрөнгө орж ирнэ.
Нэргүй 2024-09-25 202.9.46.97
Яасан ч зөвшөөрөхгүй. Давалгаалаад эсэргүүцэнэ шүү. Хүүк балай инээчихсэн сууж харагдана.
Нэргүй 2024-09-25 139.5.218.32
Дараа нь танайд цагаач дүрвэгсдийн хуаран байгуулна гэж бна
Нэргүй 2024-09-25 202.9.46.97
Яаг тэгнэ. Новшнууд юм аа.
Нэргүй 2024-09-25 118.221.242.42
huitend holdood togtohgui
Нэргүй 2024-09-25 103.161.242.219
УЛААН ЗАГАЛМАЙН хангамжийн агуулах байрлуулж болохгүй шүү. Бодит жишээ гэвэл Украйны нутаг дэвсгэрт хүмүүнлэгийн тусламж үзүүлж байна гэсэн нэрийн доор УЛААН ЗАГАЛМАЙН мандат бүхий ачаанд нь з****г нийлүүлж байсан нь хөдлөшгүй үнэн. Иймээс УЛААН ЗАГАЛМАЙН хангамжийн агуулах байрлуулж огт болохгүй.
Нэргүй 2024-09-25 118.221.242.42
shalgahgui yu