Ньюс хөтөч: "Азийн хөгжлийн шинэчилсэн төлөв" тайланг танилцуулна

НЬЮС ХӨТӨЧ

Ньюс хөтөч: "Азийн хөгжлийн шинэчилсэн төлөв" тайланг танилцуулна

Ньюс хөтөч: "Азийн хөгжлийн шинэчилсэн төлөв" тайланг танилцуулна

Өнөөдөр /2024.09.25/ болох үйл явдлын хураангуйг хүргэж байна. 


  • 09:30 цагт: "Эх хүүхдийн эрүүл мэнд-эрдэм судлал" эрдэм шинжилгээний хурал "Эх хүүхдийн сэргийлж болох эндэгдлийг бууруулах нь” сэдвээр Туушин зочид буудалд болно.
  • 11:00 цагт: Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуультай холбоотой бүртгэгдсэн гомдол болон холбогдох хууль тогтоомжийн талаар нийслэлийн Цагдаагийн удирдах газрын хурлын танхимд мэдээлэл хийнэ.
  • 11:00 цагт: Азийн хөгжлийн банк "Азийн хөгжлийн шинэчилсэн төлөв 2024" тайлангаа Блю Скай зочид буудлын Жейд танхимд танилцуулна. Утас: 99007115
  • 11:30 цагт: “Ocean Grey” продакшны 11 жилийн ойн тоглолтын талаар хэвлэлийн бага хурал хийнэ. Корпорейт зочид буудал.
  • 14:00 цагт: “Намрын ногоон өдрүүд 2024” үзэсгэлэнг албан ёсоор нээнэ.
  • 15:00-16:30 цагт: Хятадын нэрт зохиолч Лиү Жэньюань “Гурван намраас урт ганц өдөр” романы монгол орчуулгын нээлт Улаанбаатар дахь Хятадын соёлын төвд болно.
  • 18:00 цагт: "Эгчим" каллиграфийн бие даасан үзэсгэлэн Монголын уран зургийн галерейд нээнэ.
  • Засгийн газар хуралдана.
  • Монгол Улсад аялал жуулчлалын салбар байгуулагдсаны 70 жилийн ой, дэлхийн аялал жуулчлалын өдрийг угтан 22 дахь удаагаа зохиогдож буй "ГРАНД ТУР-2024" аялал жуулчлалын Улсын XXII олимпиадын намрын улирлын тэмцээн энэ сарын 25-27-ны өдрүүдэд болно.
  • Монголын Аялал Жуулчлалын Холбоо “АйТиЭм” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнг 1999 оноос хойш 25 дахь жилдээ буюу энэ сарын 25-27-нд "Мишээл экспо"-гийн үзэсгэлэнгийн танхимд зохион байгуулна.
  • Эрүүгийн цагдаагийн албанаас шүүхээр эцэслэн шийдсэн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж, шинжээчийн дүгнэлтээр түүх, соёлын дурсгалт биет өв болох нь тогтоогдсон эд өлгийн зүйлсээр “Аврагдсан өв” тусгай үзэсгэлэнг Чингис хаан Үндэсний музейн 9 давхрын танхимд энэ сарын 25-27-нд зохион байгуулж, иргэд олон нийтэд танилцуулна.
  • БНХАУ-ын Бээжин хотын Анжен эмнэлгийн Хүүхдийн төвийнхөн Баянзүрх нэгдсэн эмнэлэгт зүрхний гажигтай хүүхдүүдэд үзлэг оношилгоог энэ сарын 24-26-ны өдрүүдэд хийж, шаардлагатай хүүхдэд хагалгааг үнэ төлбөргүй хийнэ.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж