Олон улсын олимпийн хороо/ОУОХ/-ны ерөнхийлөгчийн сонгууль ирэх оны гуравдугаар сард болох хуваарьтай. Одоогийн ерөнхийлөгч Томас Бахын хувьд анх 2013 онд сонгогдож байсан бол түүнээс хойш 2019 онд дахин улирч, 2025 он хүртэл албан тушаалаа хашихаар болсон билээ. Тэгвэл түүний орыг залгах ерөнхийлөгчийн сонгуульд долоон хүн нэр дэвшжээ.
Дэлхийн спортын толгой байгууллагыг удирдана гэдэг асар их үүрэг хариуцлага хүлээхийн сацуу төдий чинээ эрх мэдлийг өөрийн болгох билээ.
1976 оны олимпийн аварга, 1977 оны дэлхийн аварга, туялзуур сэлэмний тамирчин Томас Бахыг 2013 оны ерөнхийлөгчийн сонгуульд ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путины тусламжтай ялсан гэж үздэг. Томас Бахыг ерөнхийлөгчөөр сонгогдсоноос хэдхэн минутын дараа Путин түүн рүү утсаар холбогдож, баярын мэнд хүргэсэн гэнэ. Түүний эрхийн хугацаанд 2022, 2026 оны өвлийн олимп, 2024, 2028 оны зуны олимпийг зохион байгуулах хотуудыг тодруулсан билээ.
ОУОХ-ны ерөнхийлөгчийн сонгуульд дараах долоон хүн өрсөлдөж байна. Тэдний нэрсийг есдүгээр сарын 15-ны өдөр албан ёсоор зарласан юм.
1.Ханхүү Фэйсал Аль Хуссейн
Йорданы ханхүү энэ удаагийн ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшжээ. Түүний хувьд АНУ, Их Британид электроникийн инженер, менежментээр суралцсан аж. Бөх болон мото спортын хорхойтон гэнэ. Энэ ч утгаараа мото спортоороо дамжуулан спортын салбарт орж иржээ.
2. Лорд Себастьян Коу
Дэлхийн хөнгөн атлетикийн холбооны ерөнхийлөгч Себастьян Коуг энэ удаагийн ерөнхийлөгчийн сонгуульд ялна гэж олон хүн харж байна. Лондон хотын хүү тэрбээр 800м болон 1500 м-ийн олимп, дэлхийн аварга болж байсан шилдэг тамирчин юм.
3.Кирсти Ковентри
Зимбаб улсаас төрөн гарсан хамгийн шилдэг тамирчин гэгддэг Кирсти Ковентри энэ удаагийн ерөнхийлөгчийн сонгуульд хүч үзэхээр болжээ. Магадгүй ОУОХ ирэх жил эмэгтэй ерөнхийлөгчтэй болохыг үгүйсгэхгүй. Ард түмэндээ "Алтан охин" гэж хүндлэгдсэн түүний хувьд олимпоос усанд сэлэлтийн төрлөөр долоон медальтай нэгэн. Түүнийг Зимбабын ерөнхийлөгч нэгэнтээ "Манай үндэсний баялаг" ч гэж байв.
4. Йохан Элиаш
Шведийн элит гэр бүлээс гаралтай, Олон улсын цанын холбооны ерөнхийлөгч Йохан Элиаш мөн нэрээ дэвшүүлжээ. Өдгөө 62 настай тэрбээр 2024 оны долдугаар сард ОУОХ-ны гишүүнээр элссэн аж. Ердөө хагас жилийн хугацаанд гишүүнэээс ерөнхийлөгч болохоор "санаархаж" байна гэхэд хилсдэхгүй.
5. Дэвид Лаппатиен
Олон улсын дугуйн холбооны ерөнхийлөгч франц эрхэм ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлжээ.
6. Хуан Антонио Самаранч
ОУОХ-ны дэд ерөнхийлөгч энэ удаагийн сонгуулиар барьцаа ахиулахаар шийджээ. Түүний аав 1980-2001 оны хооронд ОУОХ-ны ерөнхийлөгчөөр ажиллаж байсан билээ. Аавынхаа үйл хэргийг хүү нь үргэлжлүүлэхээр ирж байна. Хятадууд түүнд элэгтэй гэнэ.
7. Моринари Ватанабэ
Олон улсын гимнастикийн холбооны ерөнхийлөгч, Японы бизнесмен Моринари нэрээ дэвшүүлсэн. Түүний хувьд Токиогийн олимпийн ажилд гар бие оролцож, идэвх зүтгэлээрээ олны анхаарлыг татаж чадсан гэдэг. Өөрөө ч ерөнхийлөгч болохын төлөө сурталчилгаа сайн хийж байгаа.
Нэргүй 2024-09-25 66.205.9.18
Bi emegteig demjlee
зочин 2024-09-25 66.181.166.196
Манай женко уг нь чадна даа, нэрээ дэвшүүлэхгүй юм байх даа
Баярцогт 2024-09-25 47.227.179.89
олимп гэдэг ч нэг улс төрийн байгууллага болсон
Нэргүй 2024-09-25 202.131.225.53
монголд элэгтэй нэгэн болоосой