Кино урлагийн зөвлөлийн гишүүн, кино зохиолч, продюсер Т.Номуунзулаас Оскарын шагнал гардуулах ёслолд монгол кино оролцохгүй болсон талаар тодрууллаа. Тэрбээр "Энэ жилийн Оскарын шагнал гардуулах ёслолд эх орноо төлөөлөн оролцох сонгон шалгаруулалтад найруулагч П.Золжаргалын "Баавгай болохсон" кино, миний зохиолыг нь бичсэн "Чимээгүй хотын жолооч" кино оролцсон. Зөвлөлийн хуралд нийт найман гишүүн оролцож, миний бүтээл 5:2 буюу таван хүний саналаар дэмжигдсэн.
Гэвч намайг Кино урлагийн зөвлөлийн гишүүн учраас киног маань сонгон шалгаруулсангүй. Би өөрөө энэ сонгон шалгаруулалтад оролцоогүй.
Анх зөвлөлийн гишүүнээр сонгогдон ажиллахдаа кино уран бүтээлээ хийж болно гэдгийг маш сайн асууж тодруулсан. Гэвч эрх ашгийн зөрчилтэй гэдэг үүднээс киног маань шалгаруулсангүй. Хуульдаа зөвлөлийн гишүүн кино хийж болохгүй гэж тусгаагүй. Энэ кино маань удахгүй олон улсын кино наадмаар нээлтээ хийх гэж байгаа юм. Оскарын шагнал гардуулах ёслолд оролцох бүх шалгуурыг хангасан байсан. Гэвч найруулагч П.Золжаргалын хувьд над руу дайрч байна. Адилхан уран бүтээлчид бие биедээ хүндэтгэлтэй хандахыг хүсч байна" гэв.
Кино урлагийн зөвлөлийн 11 гишүүнийг 2022 онд сонгон шалгаруулсан байдаг. Тодруулбал, кино оператор Б.Пүрэвдорж, кино судлаач Б.Түмэн-Өлзий, найруулагч, кино зохиолч, багш Н.Ганхуяг, кино найруулагч, кино зохиолч Н.Уранчимэг, кино продюсер С.Чимэддагва, кино продюсер Т.Номунзул, кино эдийн засагч, багш Г.Энхбаяр нар шалгарсан юм.
Одоо эдгээр 11 гишүүнээс нэг гишүүн нь ажлаа хүлээлгэн өгөөд байгаа гэнэ.
Зохиолч Д.Төрмөнхийн охин тэрбээр "Өнөр бүл өнөө цагт", "Цагаан хадаг", "Амьдрал", "Худалдагч охин", "Рестарт" зэрэг уран сайхны киноны зохиолч продюсероор ажилласан байдаг.
"БААВГАЙ БОЛОХСОН" КИНОГ УЛС ТӨРИЙН ЗОРИЛГООР ЦЕНЗУРДЭЖ БАЙНА"
Монголын Кино урлагийн зөвлөлөөс жил бүр Оскарын Гадаад хэл дээрх кино төрлийн анхан шатны шалгаруулалтад улсаа төлөөлж оролцох уран сайхны киног сонгон шалгаруулдаг. Энэ жил "Баавгай болохсон" уран сайхны кино оролцох бүх шаардлагыг хангасан боловч тэд сонгосонгүй гэдгийг найруулагч П.Золжаргал хэлсэн юм.
Тэрбээр "Оскарын шагнал гардуулах ёслолд Гадаад хэл дээрх кино төрлийн анхан шатны шалгаруулалтад дэлхийн улс орнууд эх орноо төлөөлөн оролцох нэг киног илгээх эрхтэй байдаг. Монголын хувьд Кино урлагийн зөвлөлөөс энэ бүтээлийг сонгож, илгээдэг. Гэтэл Кино урлагийн зөвлөлөөс 2024 оны есдүгээр сарын 10-ныг хүртэл уран сайхны киногоо оролцуулах хүсэлтийг хүлээн авах зар оруулсан. Миний хувьд хэд хэдэн шалгуурт нь нийцүүлж, "Баавгай болохсон" киногоо илгээсэн.
Жишээлбэл, тодорхой хугацаанд тухайн улсынхаа кино театрт нээлтээ хийсэн байх, тухайн улсынхаа хэл дээр байх зэрэг шалгуурыг хангасан юм.
Өнгөрсөн 2023 оны арванхоёрдугаар сарын 1-нээс 2024 оны аравдугаар сарын 31-нийг хүртэл кино театрт нээлтээ хийсэн кинонуудыг хүлээн авсан. Манай кино 2024 оны нэгдүгээр сарын 12-нд нээлтээ хийж, энэ жилийн Оскарын шагнал гардуулах ёслолд оролцох эрх нь үүсч байгаа юм. Тэгсэн өчигдөр /2024.09.24/ Кино урлагийн зөвлөл нь хуралдаад "Танай киног сонгон шалгаруулахаас татгалзах шийдвэрийг гаргалаа" гэдэг хариуг цахим хаягаар ирүүлсэн. Үндэслэл шалтгааныг нь бичээгүй. "Баавгай болохсон" кино гэлтгүй ямар ч монгол кино энэ ёслолд оролцох боломжгүй гэж ойлгосон. Бүх шалгуурыг нь хангах уран сайхны кино байсаар байтал үзэл суртлыг цензур тавьж байна гэж харж байна. "Баавгай болохсон" кино хамгийн сүүлд Канад улсын кино театруудад нээлтээ хийсэн. Ойролцоогоор дэлхийн 10 гаруй улсын үзэгчдэд хүрсэн. Жишээлбэл, Франц, Итали, Англи, Канад, Швейцарь гэх мэт орны үзэгчдэд хүрсэн.
Ер нь энэ киног бүтээхэд улсаас нэг ширхэг ч төгрөгийн дэмжлэг үзүүлээгүй.
Кино урлагийн тухай хуульд Олон улсын кино наадамд оролцох уран бүтээлчийг дэмжинэ гэж заасан байдаг. Тэр дагуу Каннын кино наадамд оролцоход киноны найруулагч, продюсер хоёрын зардлыг даасан. Ингэхдээ бөөн юм болж байж зардал гаргасан. Ер нь жүжигчин хүүхдүүдийн зардлыг ч гаргах ёстой байсан. Цэвэр улс төрийн шалтгаанаар цензур тавьж байна гэж харж байна. Хамгийн инээдтэй нь Оскарын наадам, Оскарын шагнал гардуулах ёслолоо ялгахгүй байна. Уг нь Оскарын шагнал гардуулах ёслол нь болох юм. Сонгон шалгаруулалтын зар тавихдаа хүртэл буруу орчуулга хийгээд тавьчихсан. Албан ёсны мэдээллийг нь харахаар эхлээд заавал кино театрт нээлтээ хийсний дараа IPTV-д орно гэж бичсэн байсан. Би өөрөө хүртэл утсаар залгаж орчуулга нь буруу байна гэж хэлсэн. Уг нь энэ байгууллагыг их дэмжиж явж ирсэн юм" гэв.
Энэ асуудлаар Кино урлагийн зөвлөлөөс тодруулахаар мэргэжилтэнтэй нь холбогдоход "Ажлын цаг дууссан учраас маргааш мэдээлэл өгье. Ажлын албан дээр зөвлөлийн шийдвэр ирсэн. Шийдвэртэй холбоотой үндэслэл нь ирээгүй" гэсэн юм.
Энхээ 2024-09-25 139.5.218.15
энэ хачин тэнэг киногоо яаж Оскарт явна гэж бодож чаддаг бнаа балай авгай минь, тэр өмхий францчууддаа очиж эрхэл балай минь
.
Монголд нар баруунаас Навтас номроод гарч ирнэ.Ауако Кимура 2024-09-25 107.77.230.40
Монголоо муулж кинонцор хийгээд
(Энэ хуухдийн анэнцефалии кино гэж
Бг)
Оскарт явуулдаг
Монгол л ийм юм бдг байх!!!
Нэргүй 2024-09-25 66.181.181.212
Монгол маань үнэхээр муухай байвал нэрэлхээд нуугаад байх ёстой юм уу ? Ёстой соц-ист бодол санаа бна доо !
Аливаа зүйлд шударга хандах нь зөв шүү !!!
Zochin 2024-09-25 122.201.31.240
Mngliin kinonuud omno Sain bsn,odo hog hog,suiliin ued solongos jij toglsn hsmgiin hogiin sejgiin kinoni rrklam ysvbn,TV nuud Jim balai rrklamni hesgiig gargmargui bn,suvag solidoir bur laitai,
Нэргүй 2024-09-25 103.57.95.99
орос ялначууд яах гэж Путлерийг урьсан юм Путлерийг урьсаны төлөө урлагийнхан хэлмэгдсэн байна
Нэргүй 2024-09-25 118.221.242.42
hun baij amitan bolj dooshlohiig husdeg yum uu huuhduuded yu zaagaad baigaan mal bol geed baigaa yumuu
Заяа 2024-09-25 203.217.139.240
ийм идээ бээр бүх салбарт бугшсан. бид сэхээнд байгаа сепсистэй нийгэмд амьдарч байна.
Нэргүй 2024-09-25 122.201.23.83
Хөгийн юм хийчээд ичэхгүй олон улсад явуулдаг.
Нэргүй 2024-09-25 66.181.161.171
үнээн
И 2024-09-25 103.168.34.150
Монголын одоогийн арчаагүй төрийг шүүмжилсэн кино. Монголдоо сайн гарга.
Нэргүй 2024-09-25 66.181.160.88
улс төр биш ээ хурган дарга нарт авилгаа өгөө
Нэргүй 2024-09-25 139.5.218.32
Хүүкийн савар их урт шүү дээ
Нэргүй 2024-09-25 202.180.218.37
Соёлын яамны дэргэд кино урлагийн зөвлөл гэж үнэхээр ажилладаг бол Гадагшаа олон улсын тэмцээн уралдаанд явуулах киног Монгол улсын нэр хүндийг гутаахаар сөрөг сурталчилгаа болох, Монгол ахуй соёл, уламжлал зэрэгт огт нийцээгүй гэх мэт киног дэмжихгүй байх нь зөв Энэ киноны тухайд ямрыг мэдэхгүй байна.
Нэргүй 2024-09-25 66.181.181.212
Хөмөрсөн тогоон дотороо илжирч ялзрах дуртай юмаа !
zochin 2024-09-25 66.181.189.139
ene kino- mongol soyol ahuigaas mash holdson sanagdsan zarim talaaraa yalanguya ger horoolliin . Arhichin eejtei hicheeldee sahmdaj bui , 2 duugee tejeej bui huugiin talaar garna . Hichneen bodit ger horoolliin hund huchir bailaa arai tiim kino-g devshuulj bolohgui baih. Ehnii hesegt huu aaviinhaa emeel hazaar 1 hul unsuuldeg dom hiideg hesgiig gadniihan haraad oilgohgui bolov uu ? WTF? gej bodno
Зочин 2024-09-25 122.201.31.136
Ямар ацны кино байдын шал тэнэг дэмий кино байна билээ
Нэргүй 2024-09-25 66.181.161.171
тэнэг кино хийчээд их сайн бүтээл хийсэн л гэж бодоод байх шиг.
Нэргүй 2024-09-25 66.181.187.151
дарга хүүхэн нь данхан толгойтын бэр эгч байсан биз дээ. тэгэхээр том ахыгаа шүүмжлүүлэхийг хүсээ гэж үү.
Нэргүй 2024-09-25 66.181.190.44
Хүрэлээг шүүмжилсэн кино
Иргэн 2024-09-25 59.153.113.61
Ажлаа хийж чадахгүй кино урлагийн зориггүй цүнх баригчид ичээсэй