Газар чөлөөлөлтөд хамрагдсан 640 орчим иргэн хохирсон

Газар чөлөөлөлтөд хамрагдсан 640 орчим иргэн хохирсон

Газар чөлөөлөлтөд хамрагдсан 640 орчим иргэн хохирсон

Улаанбаатар хотын агаар хөрс, орчны бохирдлыг бууруулах зорилгоор гэр хорооллыг дахин төлөвлөж, орон сууц барих ажил 2013 онд эхлээд буй. Үүний зэрэгцээ ашиглалтын шаардлага хангахгүй болсон орон сууцыг буулган шинээр барих ажил мөн эхэлсэн. Аливаа ажлыг хийхэд алдаатай зүйл бий. Учир нь гэр хорооллыг орон сууцжуулах ажлын явцад төсөл удааширч, иргэд орох оронгүй болсон асуудал нэлээд гарсан байна. Уг асуудалд нийслэлийн Засаг даргын тамгын газар анхаарч ажиллаж байгаа аж. Тухайлбал,

Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт дахин төлөвлөлтөд газраа өгч, байрных нь төсөл гацсаны улмаас орох оронгүй 10-аад жил болсон 24 өрхийн байрны асуудлыг нийслэлээс шийдвэрлэж өгчээ. Мөн Сүхбаатар дүүрэгт газраа чөлөөлөөд хохирч үлдсэн 75 өрх, Хан-Уул дүүрэгт 26 өрх байгаа аж. Энэ мэтчилэн газраа чөлөөлөөд хохирсон иргэдийн хохирлыг барагдуулах ажлыг нийслэл хэрэгжүүлж байна.

Эдгээр өрхийн орон байрны асуудлыг нийслэлээс шийдэж байгаа гэдгийг Нийслэлийн орон сууцны бодлогын газрын дарга Г.Ганхүү хэлэв. Иргэдийн газрыг орон сууцаар солиход иргэд хохирох асуудал багагүй гардаг байна. Учир нь чөлөөлсөн газарт барилга барих зөвшөөрөл авсан компанийн төсөл удаашрах, царцах зэргээс үүдэж иргэд хохирч орон байргүй олон жил болох эрсдэл үүсдэг аж. Уг алдаа дутагдлыг засах, дахин давтахгүй байх үүднээс “Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг сууцжуулах тухай хууль” баталсан. Газрыг чөлөөлөхдөө хуулийн дагуу бэлэн мөнгө эсвэл ашиглалтад орсон орон сууцад оруулах гэсэн зарчмын дагуу ажиллаж байгаа гэдгийг хэлж байв. Сүүлийн жилүүдэд гэр хорооллын газрыг эрчимтэй чөлөөлж буй.

Чөлөөлсөн газрын 60 хувьд орон сууц, 40 хувьд ногоон байгууламж байхаар төлөвлөж байгаа юм байна. Мөн давхар дэд бүтцийг шийдэж өгөх гэнэ.

Гэр хорооллыг дахин төлөвлөхөд дээр хэлсэнчлэн алдаатай олон зүйл байсныг мэргэжилтнүүд хэлж байгаа юм. Газар чөлөөлөлтөд хамрагдсан 640 орчим иргэн хохирсон гэсэн судалгааг холбогдох газруудаас гаргажээ.

Газраа чөлөөлсөн иргэдийг хохироохгүйн тулд дэд төвүүдээрээ дамжуулаад орон сууцжуулах бодлого барьж ажиллаж байгаа ажээ. Сэлбэ дэд төвд 12 мянган айлын орон сууц барих ажлыг эхлүүлээд байгаа. Иргэдийн дийлэнх нь газраа бэлэн мөнгөөр солих сонирхолтой байдаг аж.

Гэсэн хэдий ч цаашдаа Сэлбэ дэд төвийн 12 мянган айлын орон сууц ашиглалтад орохоор дараагийн ээлжийн айлуудын газрыг шууд орон сууцаар солихоор төлөвлөсөн байна.

Алив ажлыг хийхэд мөнгө санхүүгийн асуудал тулгамддаг. Ямартай ч гэр хорооллыг дахин төлөвлөж орон сууц барих төслийг хэрэгжүүлэхдээ олон талын эх үүсвэрээс шийдэхээр төлөвлөжээ. Тухайлбал, гадаад, дотоодын бонд гаргах, Азийн хөгжлийн банк, Европын сэргээн босголт хөгжлийн банк болон дэлхийн банктай хамтарч хэрэгжүүлэхээр тохиролцож, хамтын ажиллагааг эхлүүлсэн байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-09-25 202.9.40.234

Бат-Үүл хотын дарга байхдаа олон айлын газрыг аваад хулхидсан. Нямбаатарбол тийм зүйл хийгээгүй.

Avatar

Хариулт 2024-09-25 103.212.116.188

Бага тэнэгтээрэй.МАН засаг аваад орон сууцаар сольж байсан хашааг орон сууцны 30% д авдаг болгоно гэж популизмдээд олон иргэдийг хохироосон.Одоо дахиад байраар сольдог болгоно гээд балайрч байх юм.

Avatar

Нэргүй 2024-09-25 66.181.182.76

Гэнэт л сонгууль болохоор ийм буяны ажил хийх юм. Энэ бол сонгуулийн авилга

Avatar

Нэргүй 2024-09-25 122.201.23.83

Нийслэлийнхэн улс төржөөд албаар гацааж хохироож байгаа Амарбаясгалангийн заавраар. Бат-Үүлийн дарга байх үеийнхнийг.

Avatar

шаабар 2024-09-25 66.181.190.171

Мөнгөөрөө худалдаж аваад засаж тохижуулан олон жил ашиглаж байсан гараажуудыг шууд нураагаад ямар ч нөхөн төлбөр өгөлгүй иргэнийг хохироосон зөрчил маш их гарсан. Энэ талаар нэг анхаарч үзмээр юм. Ядаж л нөхөн төлбөр гээд хэдэн төгрөг өгсөн бол гарааж нүүлгэх дахин барих зардлаас хуваалцах байсан даа. Хувийн өмчийг хуулиар хамгаалсан улс быиз пдээ

Avatar

Dorj 2024-09-25 202.126.89.240

Barilgyn companuud zunduu yum amlana. Mungu avna. Tegeed l alga bolno doo

Avatar

Irgen 2024-09-25 202.126.89.240

Tomchuudyn luuvir. 1000, 1000 ger bulluud hohirsoor.. Aimshig

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж