Яармаг дахь Нийслэлийн нутгийн захиргааны цогцолборын урд зам 17:30 цаг
Хотын түгжрэл ялангуяа Яармаг чиглэлийн авто замын түгжрэл үе үеийн хотын дарга нарын "толгойны өвчин" болсон. Сүхбаатарын талбайгаас Яармагийн дэнж хүртэл 11 км зайтай. Хотын захиргааг Яармаг руу нүүлгэснээр түгжрэл буурна гэж үзэж байсан ч эсрэгээрээ нэмэгдсэн. Тийм учраас хотын дарга Х.Нямбаатар авто машины тоог бууруулахын тулд өдөр бүр нэг чиглэлд явдаг иргэд нэгэндээ дайгдаж зорчих санаачлагыг хүртэл гаргасан. Түгжрэлийн оргил ачаалал нь 18:00 цагт эхэлдэг.
ТЭГШ, СОНДГОЙГООР ХЯЗГААРЛАХ ШИЙДВЭР АЛБАЖААГҮЙ
Яармаг дахь Нийслэлийн нутгийн захиргааны цогцолбор руу нүүсэн албан хаагчдын тухайд өглөө нь ажлаасаа хоцрохоос илүүтэй орой хэрхэн харих вэ гэдэг асуудалтай нүүр тулсан. Албан хаагчдын хэлснээр Яармагаас хотын төв хүртэл дунджаар 3-4 цаг зам дээр түгжирдэг байна. Түүнчлэн тус хэсэгт жилд дунджаар 20-30 мянган хүн суурьшдаг гэсэн тоо бий. Дээрх бүсэд улсын ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг цөөн. Тийм учраас хичээл сургууль орсон үед Яармагийн замын ачаалал эрс нэмэгддэг.
Нийслэлд 800 мянган авто машин бүртгэлтэй байгаагаас өдөр тутам 450 мянган тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцож байна.
Сүүлийн 10 жилийн хугацаанд түгжрэлийг бууруулахын тулд хэрэгжүүлж байсан ганц арга бол дугаарын хязгаарлалт. Энэ жилийн тухайд нийслэлийн удирдлагууд зөвшилцөж тэгш, сондгойгоор хязгаарлалтыг замын хөдөлгөөнд хэрэгжүүлэх эсэх талаар нийслэлийн Засаг даргын Тамгын газрын албан ёсны www.ulaanbaatar.mn сайтаар есдүгээр сарын 8-ны өдрийг хүртэл иргэдээс санал асуулга авсан. Санал өгсөн иргэдийн олонх нь дэмжихгүй байгаа бол цөөн хувь нь дэмжиж байгаа гэдгээ илэрхийлсэн. Тиймээс дугаарын тэгш, сондгойгоор хязгаарлах шийдвэр албажаагүй. Харин дугаарын хязгаарлалт захирамжийн дагуу хэвийн үргэлжилж байгаа. Өөрөөр хэлбэл, 1, 6-гаар төгссөн улсын дугаартай бол Даваа гаригт хөдөлгөөнд оролцуулахгүй захирамж хэвээр үйлчлэх юм. Улсын дугаарын тэгш, сондгойгоор зорчих хөдөлгөөний санал асуулгад нийт 4000 гаруй хүн санал өгсөн бөгөөд тэдний 59 хувь нь дэмжихгүй гэх хариултыг сонгожээ.
ЯАРМАГИЙН ГҮҮРНИЙ АЖИЛ АРВАНХОЁРДУГААР САРД ДУУСНА
Наадамчдын авто замаас Энхтайваны өргөн чөлөө хүртэлх гүүрний барилгын ажлыг нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийж буй. Нийслэлийн ХУД, БГД-т Туул болон Дунд гол дээр тус 483.1 у/м төмөр бетон гүүрний ажил 2022-2024 он дамжин хэрэгжиж байна. Тус гүүр 2024 оны зургадугаар сарын 1-нд ашиглалтад орох байсан ч барилгын ажил гүйцэтгэх явцдаа усанд автсанаас болж хойшилсон байдаг. Улаанбаатар хотын таван жилийн төлөвлөгөөнд үндсэн замын сүлжээг бий болгоно гэх зорилт тавин ажиллаж буй. Үүний хүрээнд хотын шинэ замын тойргийн ажлыг хийж буй нь энэ юм. Гүйцэтгэгч байгууллагаар "Мотор сервис ХХК", "Туулын гүүр далай ХХК", "Тэргүүн саруул зам ХХК" ажиллаж байгаа юм.
Наадамчдын авто замаас Энхтайваны өргөн чөлөө хүртэлх гүүрний барилгын ажил ирэх арванхоёрдугаар сарын 30-нд дуусна.
Энэ талаар Нийслэлийн замын хөгжлийн газраас "Нийслэл хотод орсон үргэлжлэн борооны улмаас бүтээн байгуулалтын ажил удааширч Яармагийн гүүрний төлөвлөлтийн өндөр өөрчлөгдсөн. Тиймээс гүүрийг барих ажил хойшлоод байна. Ийнхүү зургадугаар сарын 1-нд дуусахаар төлөвлөж Яармагийн гүүрний бүтээн байгуулалтын ажлыг арванхоёрдугаар сарын 30-нд дуусна" гэж мэдээлсэн юм.
Яармагийн гүүр 18:30 цаг
Яармаг, хотын төв чиглэлийн иргэд Яармагийн гүүр болоод "Уулын зам" гэсэн хоёр төрлийн авто замаар зорчдог. Оройны 19:00 цаг орчмын байдлаар тус зам хоёул тэг зогссон байв. Унтаад сэрсэн ч Яармагаасаа холдохгүй. Машин дундуур сүлжих хүмүүс дайруулах вий гэх айдасгүй алхана.
Уулын зам 19:30 цаг
Тус бүсэд амьдардаг иргэд өглөө 06:00-07:00 цагийн хооронд гарсан ч хүүхдүүдээ цэцэрлэг, сургуульд нь хүргэж өгөх, өөрсдөө ажилдаа амжиж очихын тулд багадаа хоёр цаг түгжирдэг. Иргэдийн хэлж байгаагаар өвлийн цагаар нийтийн тээврээр зорчих хэцүү, гэсэн ч түгжрээнд ороод таг зогсчихоор мянга машинтай байлаа ч хэрэг байхгүй гэв.
"СЭЛБЭ ДЭД ТӨВ" ХОТ БОЛСНООР ТҮГЖРЭЛ 36.3 ХУВИАР БУУРНА
“20 минутын хот” Үндэсний хороо есдүгээр сарын 2-ний өдөр анхдугаар хуралдаанаа хийсэн. Тус хуралдаанаар Улаанбаатар хотын замын түгжрэлийг бууруулахад цаашид ямар арга хэмжээ авч хэрэгжүүлэх талаар хэлэлцэнэ гэж мэдээлж байсан юм. Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөгөөр 20 минутад төрийн бүх үйлчилгээ авах боломжийг бүрдүүлэх нь Засгийн газрын бодлого гэдгийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэлсэн. 20 минутын хот бодлогын эхний жишиг нь Сэлбэ дэд төв байх бөгөөд цаашид Толгойт, Шархад, Дэнжийн 1000, Дамбадаржаа, Яармаг дэд төвүүдийг түшиглэн хот байгуулж нийслэл дэх хэт төвлөрөл, түүнээс үүдэлтэй түгжрэл, агаар, орчны бохирдлын асуудлыг бүрэн шийдвэрлэхийг зорьж байгаа аж. Түүнчлэн энэ ажилд хувийн хэвшлийг татан оролцуулж, нийгэмд чиглэсэн хөрөнгө оруулалт хийвэл татварын бодлогоор дэмжинэ гэдгээ ч илэрхийлсэн юм.
Сүүлийн 30 жилд нийслэлд 11.5 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн бол Засгийн газраас 2024-2028 онд үүнээс хоёр дахин их хэмжээний хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж байна.
Харин хотын дарга Х.Нямбаатар “Сэлбэ дэд төв”-ийн дараа Чингэлтэй, Хайлааст, Таван буудал, Дарь-Эх, Дамбадаржаа орчмын айлуудтай газраа байраар солих арилжааны хэлэлцээр хийнэ. Ингэснээр цаашид гэр хорооллыг орон сууцжуулахад газрын нөөц сан бүрдэнэ. “Сэлбэ дэд төв”-ийг нийслэлийн бондоор санхүүжүүлнэ. Удахгүй Баянхошуу, Ханын материал орчмын төлөвлөлтийг олон нийтэд танилцуулна. Баянхошуунд 800 айлын орон сууц баригдаж байгаа бөгөөд нийтдээ 1700 айлын орон сууц баригдана. “Сэлбэ дэд төв”-ийн бүтээн байгуулалт дуусч хот болсноор дотоодын нийт бүтээгдэхүүн 2.5 их наяд төгрөгөөр нэмэгдэж, 25,295 ажлын байр бий болно. Агаарын бохирдол 22 хувь, авто замын түгжрэл 36.3 хувиар буурах тооцоолол гарсан" хэмээн мэдээлсэн юм. Түүнчлэн нийслэлийн удирдлагууд метро барих төслийг түгжрэлийг бууруулах гол шийдэл гэж үзэж буй. Тиймээс Монгол Улсын Засгийн газраас 2023 онд метро барих шийдвэрийг гаргасан байдаг. Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний хүрээнд хийсэн судалгаанаас харахад хотын аггломерац, замын түгжрээ, байгаль орчны бохирдол гамшгийн хэмжээнд хүрсэн.
Улаанбаатар хотод бүртгэлтэй автомашины тоо нь жилд дунджаар 9.1 хувиар өсч байгаа бол импортоор орж ирж буй автомашины тоо хэмжээ дунджаар жилд 15 хувиар өсч байна. Энэхүү тоо хэмжээний өсөлттэй уялдаа холбоотойгоор авто замыг шинээр барьж байгуулах шаардлагатай байгаа боловч жилд дунджаар хоёр хувийн өсөлт ажиглагдаж байгаа аж.
УЛААНБААТАР ХОТОД МЕТРО БАРИХ ЗАЙЛШГҮЙ ШААРДЛАГАТАЙ
Улаанбаатар хотод метро барих төслийн зөвлөх компанийн сонгон шалгаруулалтад 11 улсын 20 компани оролцохоо илэрхийлсэн байдаг. Эдгээр байгууллагын ирүүлсэн техникийн санал болон бусад шаардлагатай мэдээллийг тусгасан ажлын даалгаврыг боловсруулж, тендер зарласан. Улмаар оролцогч компаниудаас хүсэлт ирүүлсний дагуу 2024 оны тавдугаар сарын 20-нд тендерийн сонгон шалгаруулалтыг нээсэн билээ. Тус тендерт шалгарсан Духуа инженеринг компанийн тээврийн салбарын ерөнхий захирал Чон Су Дун "Улаанбаатар хотод тулгамдсан гол асуудал бол замын түгжрэл. Энэ нь маш олон хүний гэр бүлтэйгээ өнгөрүүлэх цагаас хомсолж байна. Улаанбаатар хотод метро барих зайлшгүй шаардлагатай гэдгийг маш олон судалгаа, жишээгээр гаргаж ирсэн. Метро барих төслийн гүйцэтгэгч компанийн тендерийг аравдугаар сард зарлана. Энэ үед хотын иргэд метро барина гэдэгт илүү итгэл үнэмшилтэй болно гэж бодож байна" гэсэн юм. Метроны нэгдүгээр шугам нь Толгойтоос Амгалан өртөө хүртэл нийт 17.7 км үргэлжлэх бөгөөд нийт 14 буудалтай байх аж. Энэ мэт хотын түгжрэлийг бууруулах чиглэлд авч хэрэгжүүлж байгаа ажил цөөнгүй байгаа ч яг өнөөдрийн байдлаар бүхэлдээ зогсоол болсон автозам дээр иргэд тэвчээрээ шалгахаас өөр арга алга. Яармагийнхан 3-4 цаг түгжирдэг хэвээр байна.
Энхтайвны гүүр 21:00 цаг
ГЭРЭЛ ЗУРГИЙГ О.БОЛОРСУВД
Балт 2024-09-25 103.57.94.153
Хөдөөнии нүүдлииг зогсоо
хөдөөниихөн нутаг буц
Үндсэн хууль ,хүн амьдрах газараа өөрөө сонгоно…түймай заа. наад п**а заалтаа авч хөя
MGL 2024-09-25 103.229.176.132
Алтай хотхоны урд зам, Зайсангаас Яармаг ордог уулын замуудаа нэг чиглэлтэй болгоод төв зам дээрээ зөвхөн автобус явдаг эгнээтэй болго
MGL 2024-09-25 103.229.176.132
Яармагаас 19 (120 мянгат) хүртэл автобусаа гацалтгүй явуулчихад л шийдэгдэх асуудал ш дээ уг нь
зочин 2024-09-25 66.181.182.116
1. Ажлыг нь нүүлгэчихээр түгжирэл дагаад л шилждэг юм байна, сургамж боллоо. 2. Зам ашиглагчаа анхаар. а.Нийтийн эзэмшлийн авто зам, зогсоол ашиглаж байгаа авто машины дугаарын камер бүртгэлийн хамрах хүрээг эрс нэмэгдүүлчих. б Хотын төвийн зам ашиглалтын өндөр төлбөр бий болгочих. в. Авто машины зам ашиглалтын төлбөрийг бүртгэгдсэн дугаараар нь сар бүр авдаг болчих. г. Хууль зөрчсөн буруу жолоодлоготой машины импорт, борлуулалтыг бүрэн зогсоочих, чадахгүй бол ядаж татварыг нь эрс нэмчих.
Зочин 2024-09-25 112.72.8.78
1. Зайсангийн замыг тойруулаачээ, арын хэсэг хүмүүсийн төлөө хотын мянга мянга хүнийг түгжээд байх юм.
2. Өглөө ялангуяа тэр камераараа харж байдаг бол удаан яваад байгаа машинуудыг харж байгаад зохиомол түгжрэл үүсгэсэн гэж торгох хэрэгтэй бна. Би л болж байвал бусад нь хамаагүй гээд удаан явдаг машинууд их бна.
3. Машин зогсох газаргүй бүгдий нь хаачихаар хаана зогсох вэ? Зогсоолын асуудлыг шийд, хятад энэ тэрд харагдаад байгаагаар хийж болно.
4. Уулзварууд байнга чөлөөтэй эргэж байх
Нэргүй 2024-09-25 66.181.187.134
saikhan maluu da,
Гүндэн 2024-09-25 122.201.31.15
Сүхбаатарын талбайн зүүн талын зам бол төв замын хамгийн аюул байнадат
Нэргүй 2024-09-25 66.181.184.109
Jivsen Shine guur ashiglaltad orchixson baisan sh dee. Tegeed tugjrel bagasaxgui baina uu.
Нэргүй 2024-09-25 66.181.184.200
ㅂяах гэж сонгууль хийдэг юм бэ..солих гэж . солихгүй юм бол сонгууль хийж мөнгө үрээд яахав. Жаахан алсын хараатай томхон сэтгэдэг хот төлөвлөлтийн инжнаар хүн засаг дарга хиймээр байна. Сургууль цэцэрлэггүй байшин хариулахгүй бхад түгжрэл 20 % буурна. Нянборжуур зайл чи
Tsagiig ni urtasga 2024-09-25 103.57.94.173
Baga bna orkuudiig nutag butsatal ni tsagiig ni urtasga
Л.Лхагва 2024-09-25 66.181.178.249
Онголчуудын сэтгэлгээний түгжрэлийг эмчлэхгүйгээр авто хөсгийн түгжрэлийг арилгах боломжгүй.
f 2024-09-25 45.117.32.118
on huuchin bolon buruu hurdtei mashinii importiig shat daraatai horigloochee, huduuni malnuud orj ireed 2 uher zaraad bank busaar puujgee avdag yavdliig bodlogoor zogsoohgui bol baidal ulam dordloo. ger horoollin utaa yandan puujgee 2 shuud hamaaraltai shu
Иргэн 2024-09-25 122.201.19.99
Байрны хажууд , ойрхон ажилд орох, эсвэл ажлын дэргэд байр түрээслэх арга байна даа.
Нэргүй 2024-09-25 66.181.187.151
яармаг хотынхон яармагтаа ажиллаж, амьдарч, сурч, аялж зугаалж, шопинг хийдэг болсон цагт л түгжрэл арилна, аа мөн бусад сэлбэ, дамба, бага тойруу хотынхон ч бусад дүүрэг рүү дамжиж ажиллаж амьдардаггүй болсон цагт түгжрээ арилна. за ийм л байна, даанч хол байна шүү.
И 2024-09-25 103.168.34.150
Хотын машины тоог цөөлөхгүйгээр түгжрэлийг шийдэхгүйээ. Кармаандаа 20к гүй байж л машин унасан, хоосон толгойтой оркууд хотоор дүүрэн холхилдож байна. Хот, хөдөө 2 чинь маш өөр 2 орчин. Таксинд дураараа явдгийг болиулах арга байна уу? Энэ л аврал байх шүү !
Нэргүй 2024-09-25 59.153.115.132
Хохино болоод жорлойно гэдэг шиг бараг жорлондоо орохдоо залхуурч машины оронцогтоо ялхайсан залхуу монголчууд буюу шинэ монголчууд амьдралынхаа арван хувийг бөглөөндөө өнгөрөөгөөд байж дээ!
00017977одп 2024-09-25 66.181.188.94
Улаанбаатар хот 600 мянган өрх айлтай гэтэл машины тоо 850 мянгад хүрсэн айл болгон 1-2 машинтай болсон юм чинь энэ буруу рултэй хуучин машинаа хорьвол яасан юм бэ!!??? Одоо зам нэмж бариад ч түгжрэл буурахгүй сар болгон 50-80 мянган машин Гаалиар орж ирж бна!!
Нэргүй 2024-09-25 139.5.219.84
Хаана зам нэмж бариад бгаан
Нэргүй 2024-09-25 103.57.95.176
Хамгийн зөв төлөвлөлт бол УБ хотод соц үеийн микрорайнууд 12-р , 3; 4-р р; 1 -р хорооллуд гэх мэт.
Хотын иргэн 2024-09-25 202.131.249.106
Соц-н байрнууд замгүй зогсоолгүй. Сүүлд бүр төлөвлөлтгүй чихдэг болсон, дарга нарыгаа өөрсдөө согосон.
зочин 2024-09-25 66.181.179.167
бродюр солихоос өмнө уулзваруудын нэвтрэх чадварыг сайжруулахад анхаармаар
Нэргүй 2024-09-25 202.179.8.118
Яармагт бетонон шугуйн алдааг давтмааргүй байна. Одоо л зогсоож орон сууцны оронд сургууль, цэцэрлэг, үйлчилгээний төв зэрэг иргэдийн хэрэгцээнд шаардлагатай бүтээн байгуулалт хийхгүй бол гамшиг нүүрлэлээ. Одоо зам засвар хийгдээгүй хэвийн байхад л 3км газарт 2-3 цаг түгжирч байна. Хувьдаа аваад хашаалсан том том газруудыг буцааж аваад сургууль цэцэрлэг бариад өгвөл иргэд хотруу хүүхдүүдээ зөөхгүй шдээ ядаж
vdddk 2024-09-25 202.9.40.24
хууль барьж ажиллсн эрүүл нийгэм бүтээх гэсн хүн алуулдг байх ёсгүй шүү хууль шүүхын бгллгад шурглж шигдсн манж х***а адгийн хулгайч хог шаарууд бузар нүгэлт ү/ ажиллага илэр гэхээр алдгийн. нийгэм бузарлагсдыг ингэх ёстй.