Энэ сард I эгнээгээр зорчсон жолооч нар нийт 2.9 тэрбумаар торгуулжээ

Энэ сард I эгнээгээр зорчсон жолооч нар нийт 2.9 тэрбумаар торгуулжээ

Энэ сард I эгнээгээр зорчсон жолооч нар нийт 2.9 тэрбумаар торгуулжээ

Нийслэлийнхний толгойны өвчин болоод байгаа түгжрэлийн оргил ачааллын цагаар автобус ч эгнээгээр хөдөлгөөнд оролцох боломжгүй байдал үүссэн. Тиймээс 2018 онд нэгдүгээр эгнээгээр зөвхөн нийтийн тээвэр зорчих журмыг гаргаж байв. Гэвч жил бүр улиг болтлоо сануулсан ч журам дорвитой хэрэгжээгүй учир 2020 оноос 20 мянган төгрөгөөр торгох шийдвэр гарсан. Тус шинэ дүрмийн дагуу нийтийн тээврийн хэрэгслээс бусад тээврийн хэрэгсэл баруун гар тийш эргэхээс бусад тохиолдолд нэгдүгээр эгнээгээр зорчихыг хориглосон. Хэрэв зөрчвөл Зөрчлийн тухайн хуулийн 50 дугаар заалтад зааснаар 20 мянган төгрөгөөр торгох заалттай. Одоо ч энэ дүрэм үйлчилдэг. Гэхдээ хүмүүс камергүй замуудад нэгдүгээр эгнээгээр зорчсоор байгаа. Тиймээс шинэ шийдлийг олсон нь автозамуудын камераас гадна автобусны хяналтын хэрэгслээр нэгдүгээр эгнээгээр зорчигчдод хариуцлага тооцох.

Автобусны камер, гэрэл дохионы хяналтыг нэмснээр 20 мянгаар торгуулах тээврийн хэрэгсэл өмнөх саруудаас эрс нэмэгдсэн байна. Тухайлбал, есдүгээр сарын 2-20-ны өдрийн тоон мэдээллээр давтагдсан тоогоор 145 мянга 897 тээврийн хэрэгсэл нэгдүгээр эгнээгээр зорчиж. Энэ нь нийт 2.9 тэрбум төгрөг гэсэн үг.

ТЦА-наас тодруулахад, зөрчлийн мэдээллийг Замын хөдөлгөөний удирдлагын төв бүртгэдэг. Нэгдүгээр эгнээгээр өдөр бүр зорчиж торгуулах жолоочийн тоо өссөн. Торгуулийн бүртгэлийг камерын хяналтаар давхар бүртгэж байгаа. Авто замын нэгдүгээр эгнээнд нийт 44 камер бий. Мөн нийтийн тээврийн үйлчилгээнд явж буй 1100 автобусанд теле камер байршуулсан. Теле камерын тусламжтай 06:00-22:00 цагийн хооронд авто замын нэгдүгээр эгнээгээр зорчиж буй автомашин болон автобусны буудал дээр түр буюу удаан хугацаагаар зогсож хөдөлгөөнд саад болж буй жолооч нарын зөрчлийг баримтжуулж, Зөрчлийг Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс Тээврийн цагдаагийн албанд илгээж баталгаажуулснаас зөрчил гаргасан жолоочид хариуцлага тооцож байгаа.

Өдөр бүр нэгдүгээр эгнээгээр зорчиж зөрчил гаргаж байгаа этгээдийн торгууль нэмэгдэнэ. Одоогоор өөр хариуцлага тооцохгүй байгаа.

Дүрэм журмын дагуу зөрчлийг бүртгэж, торгож байгаа гэсэн юм.

Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс замын хөдөлгөөний зөрчлийг долоо хоног бүрээр гаргаж байгаа бөгөөд нэг долоо хоногт дунджаар 45-50 мянган зөрчил бүртгэгдэж байгаа аж. Тиймээс жолооч нар дүрмийн дагуу нэгдүгээр эгнээгээр зорчихгүй байхыг зөвлөж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

12 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2024-09-25 202.55.188.82

АВТОМАШИНЫ УРСГАЛЫН АЧААЛАЛТАЙ НЬ УЯЛДУУЛАН НЭГДҮГЭЭР ЭГНЭЭГ БҮРЭН ДҮҮРЭН ЗОХИСТОЙ АШИГЛАХ АСУУДЛЫГ СУДАЛГААТАЙ ЗОХИОН БАЙГУУЛМААР БАЙНА.
НЭГДҮГЭЭР ЭГНЭЭ ХООСОН МӨРТЛӨӨ ЗОГСОХ ХОРИОТОЙ БАЙГАА НЬ ЗОХИОМОЛ ТҮГЖРЭЛИЙГ НЭМЭГДҮҮЛЖ БАЙНА.
НИЙСЛЭЛИЙН АВТО ЗАМЫН БОЛОН ЗАМЫН ЦАГДААГИЙН ТЭНЭГ МАЛНУУДАА

Avatar

Нэргүй 2024-09-25 202.55.188.105

зогсоолоо шийдмээр бн. зогсох газар үнэхээр олддоггүй юм бн

Avatar

Нэргүй 2024-09-25 202.9.40.221

АШГҮЙ АШГҮЙ, САЙН ТОРГООД ТЭР МӨНГӨӨ ЗАМЫН АЖИЛДАА НЭМЭРЛЭЭ……ЗӨВ ЗӨВ, ХАНШИЙГ ӨСНДӨР БОЛГОХ ХЭРЭГТЭЙ, ТӨЛӨӨГҮЙ МАШИНЫГ БҮҮ ЗОРЧУУЛ… …

Avatar

Зочин 2024-09-25 66.181.185.139

торгуулиа төлүүлж чадахгүй бж торгож толгойг нь илсээр л бх уу Торгуультай машин замын хөдөлгөөнд оролцуулахгүй гээд шийдвэр гаргачихвал Наад түгжрэл чинь ёстой 50% буурна ш тээ МАНгаруудаа

Avatar

Нэргүй 2024-09-25 202.179.27.142

наад торгуулиа төлүүлээч малнуудаааааа

Avatar

Нэргүй 2024-09-25 66.181.182.238

ene torguulia avch chaddag bol sain bna!

Avatar

Зараа 2024-09-25 202.55.188.91

тэгэхээр наад журам чинь амьдралд нийцэхгүй л байна даа

Avatar

kaka 2024-09-25 66.181.168.82

Монгол улс торгуулийн орон болжээ. Ядарсан ард иргэдээсээс торгуулийн журмаар мөнгө л авч байвал баярлаад сууж байдаг хувалзнууд шүү дээ. Ард иргэдийг түгжрэлгүй замаар явуулчихаад дараа нь мөнгөө саагаач дээ… Эртхэн л гэртээ харих л гэж 1-р замаар чинь явж байна шүү дээ ЛУЙВАРЧДАА…….

Avatar

Нэргүй 2024-09-25 66.181.186.109

ядарсан гэж ирээл гонгиндогийн. хуцалгүй дүрэм баримтлаад яв гөлөг минь. бусад дүрмээрээ явж болоод байна гөлөгөө

Avatar

Нэргүй 2024-09-25 66.181.188.253

zom hiij bgaa yum bn daa.oordoo j toohgui yum

Avatar

И 2024-09-25 103.168.34.150

Торгодоо л гэх , тогужль төлдөг бол ингэж их зөрчил гаргахгүй л сэн. Тотгуулиа төлүүлчихэж чадахгүй арчаагүй ТӨР. Нөгөө оркууд нь даварчихсан, сүүлийн үед төв замаас бусад замуудын 2р эгнээнд машинаа чөлөөтэй тавьдаг болсон. Миний явдаг замд гэхэд Хөгжим бүжгийн сургууль, 64р дэлгүүр, 7 буудлын автобусны зогсоолдээр байнга машин чихээстэй зогссон байх жишээтэй…

Avatar

Нэргүй 2024-09-25 66.181.177.226

Үгүй ээ яахав ээ төсөвт овоо хэдэн төгрөг оруулж л байгаа юм байна ккк

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж