Аюулгүйн зөвлөлд багтах Энэтхэгийн эрмэлзэл

Аюулгүйн зөвлөлд багтах Энэтхэгийн эрмэлзэл

Аюулгүйн зөвлөлд багтах Энэтхэгийн эрмэлзэл

Энэтхэг улс өөрсдийгөө НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн бүрэлдэхүүнд багтах ёстой гэж олон жилийн турш маргасаар ирсэн. Тэдний суудлыг шударга бусаар үгүйсгэсэн гэж Энэтхэг үздэг. НҮБ-ын аюулгүй байдлын зөвлөлийн шинэчлэлийн төлөө зүтгэж буй зарим улс орон Энэтхэгийг байнгын гишүүнчлэлд нэр дэвшүүлэхийг дэмжиж байгаагаа илэрхийлсээр байна. Гэсэн хэдий ч ойрын ирээдүйд дорвитой өөрчлөлт гарах төлөв харагдахгүй байгааг шинжээчид хэлж буй.

НҮБ-ын Аюулгүйн зөвлөлд багтахын тулд Энэтхэгийн өмнө дараах сорилтууд тулгарч байна.

ХЯТАДЫН СӨРӨГ ХҮЧИН

Аюулгүй байдлын зөвлөлийн байнгын таван гишүүнд АНУ, Их Британи, Франц, Орос, Хятад багтдаг. Харин байнгын бус 10 гишүүн байна. Тэгвэл байнгын таван гишүүнээс ганц нь л буюу Хятад улс Энэтхэгийг элсүүлэх сонирхолгүй байна.

Хятад бол Аюулгүйн зөвлөлд байнгын суудалтай Азийн цорын ганц орон юм. Энэ статус нь Хятадын сүр хүч, олон улсын тавцан дахь нэр хүндийг нэмэгдүүлдэг. Тиймээс Хятад улс энэ орон зайг Энэтхэгтэй хуваалцахыг хүсэхгүй байгаа бололтой. Үүнээс гадна Энэтхэг, Хятад хоёр улс удаан үргэлжилсэн хилийн маргаантай учир Шинэ Делиг Аюулгүйн зөвлөлд элсүүлэхийг эсэргүүцэж байна.

Япон улс ч бас НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын суудлын төлөө өрсөлддөг. АНУ-ын ойрын холбоотон гэдэг утгаараа Японы хүсэлд Хятад мөн л таагүй хандаж байна. Бразил, Герман, Энэтхэг, Япон улсууд Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн болно гэсэн бие биеийнхээ саналыг дэмжиж байна.

ХОРИГ ТАВИХ ЭРХГҮЙ ГИШҮҮНЧЛЭЛ

НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн гишүүд зөвлөлөөс дэвшүүлсэн саналд хориг тавих эрхтэй байдаг. Тэгвэл зарим улс Энэтхэгийг хориг тавих эрхгүйгээр НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн гишүүнээр элсүүлэх саналтай байна. Тодруулбал, Канад, Мексик, Испани, Пакистан, Өмнөд Солонгос, Турк, Итали зэрэг орон Ерөнхий ассамблейн үйл ажиллагааг идэвхжүүлж, гишүүнчлэлийг өргөтгөхийг дэмжиж байна.

Байнгын бус гишүүдийн тоог нэмэх нь шийдвэр гаргах үйл явцад холбогдох дуу хоолойг тусгах замаар НҮБ-ыг илүү хариуцлагатай, төлөөлөх чадвартай болгоно.

Гэвч хориг тавих эрхгүйгээр гишүүн болох саналыг Энэтхэг хүлээн зөвшөөрөхгүй байна. Энэтхэг улс Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүд бүгд хориг тавих эрхтэй байх ёстой гэсэн байр суурьтай байна. Энэтхэгийг Аюулгүйн зөвлөлд байнгын суудалтай болохыг АНУ зарчмын хувьд дэмжсэн. Гэхдээ АНУ-ын бодлого боловсруулагчид ийм шинэчлэлийг бодитоор дэмжинэ гэдэгт хүн бүр итгэхгүй байна.

Энэтхэг улс барууныхантай үргэлж санал нэг байдаггүй. Тухайлбал, Орос, Украины дайны асуудлаар Энэтхэг улс бие даасан байр суурьтай. Тус улс Оросын довтолгоонд түдгэлзсэн байр суурь илэрхийлсэн юм. Үүнээс үүдэн зарим улс Энэтхэгийг найдваргүй түнш гэж үзэх болсон. Стратегийн харилцааны хувьд Энэтхэг, барууны харилцаа эрчимтэй хөгжиж байгаа ч ОХУ-д хориг арга хэмжээ авах тал дээр санал нэгдээгүй.

БҮС НУТГИЙН СОРИЛТУУД

Энэтхэг бүс нутагтаа манлайлж, нөлөөлдөг гэх ч энэ нь үнэмлэхүй утгаар биш. Бүс нутагт тогтворгүй байдал нэмэгдэхийн хэрээр Энэтхэгийн асуудал ч нэмэгдэж байна.

Тухайлбал, Өмнөд Азийн бүс нутаг Энэтхэг, Хятадын өрсөлдөөний талбар болсон. Эндээс хамгийн их анхаарал татдаг нь Энэтхэг, Пакистаны маргаан. Түүнчлэн Балба, Бангладеш, Шри Ланка, Малдив, Бутан гэх мэт оронтой Энэтхэг их бага хэмжээгээр маргаантай.

ЭНЭТХЭГИЙН ДАРААГИЙН АЛХАМУУД

НҮБ-д, ялангуяа Аюулгүйн зөвлөлд шинэчлэл зайлшгүй шаардлагатай байгаа ч зайлшгүй дурдах ёстой хүчин зүйлс мөн бий. Аюулгүйн зөвлөлийн гишүүнчлэлд Энэтхэг зэрэг хөгжиж буй орнуудыг хамруулах нь НҮБ болон олон улсын хамтын нийгэмлэгт ашигтай. Гэвч энэ статусыг цаашид хууль ёсны болгохын тулд Энэтхэг илүү их хүчин чармайлт гаргах ёстой.

Өмнөд Ази дахь Энэтхэгийн газар зүй, улс төр, нийгмийн нөлөөллийг үл тоомсорлож болохгүй. Энэтхэгийн ардчилалтай холбоотой улс төрийн үл ойлголцол сүүлийн үед гарах болсон. Иймд энэ асуудалд нэн тэргүүнд анхаарал хандуулах ёстой гэж үзэж байна.

Мөн хүний ​​хөгжлийн индекс дэх байр сууриа ахиулж чадаагүй, эдийн засгийн тэгш бус байдалтай, , дэлхийн жишигт нийцсэн дэд бүтэцгүй зэрэг нь Энэтхэгийн дэлхийн тавцан дахь нэр хүндэд сөргөөр нөлөөлж байна. Энэтхэг улс цаашид бүс нутгийн тоглогчидтой харилцаагаа сайжруулахгүй бол Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүнээр элсэх боломжийг нь хааж буй бүтцийн болон геополитикийн хүчин зүйлс олон байна.

ЭХ СУРВАЛЖ: THE DIPLOMAT

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж