Хит дуунуудыг бүтээдэг Ocean Grey продакшны ойн тоглолт болно

Хит дуунуудыг бүтээдэг Ocean Grey продакшны ойн тоглолт болно

Хит дуунуудыг бүтээдэг Ocean Grey продакшны ойн тоглолт болно

Дэлхийн жишигт дүйцэхүйц хөгжмийн дуугаралттай, шинэлэг уран бүтээлүүд гаргахыг зорилгоо болгосон Ocean grey продакшн 11 нас хүрлээ. Монголын хөгжмийн ертөнцөд үнэтэй хувь нэмэр оруулсан тэдний төрүүлсэн уран бүтээл бүр хит болдог гэхэд хилсдэхгүй. Тодруулбал, дуучин Укагийн “Маргаашийн нар луу аялах”, “Don’t Stop, Do It” дуу нь 2016 – 2019 оны мега хит дуугаар шалгарсан бол Цэцэгийн “Алив дансаа”, “Гараад ир”, Seryoja, Foux нарын “Эрмэгтэй”, “Амбуу”, “Хараал Мэднэ” зэрэг уран бүтээлүүд залуусыг байлдан дагуулж чадсан билээ.

Тэгвэл тэдний туурвисан хит бүтээлүүд нэгэн үдэш нэгэн тайзнаа тоглогдох гэж байна. Ocean grey продакшны залуус 11 жилийн ойн тоглолтоо 2024 оны 09 дүгээр сарын 28-нд AIC Steppe Arena-д хийх гэж байна. Тус тоглолтод зочноор дэлхийн шилдэг репперүүдийн нэг K-maro болон Uka, Kiwi, Tatar, Vandebo, Эрдэнэчимэг зэрэг монголын хөгжмийн урлагийн шилдгүүд, шинэ үеийн онцлох уран бүтээлчид оролцоно. Тодруулбал, олон уран бүтээлчидтэй хамтран ажиллаж, өөрсдийн арга барилыг харуулахуйц бүтээлүүдийг сонсогчдын хүртээл болгох гэнэ.

Тоглолтын бас нэгэн онцлог нь 100 хувь амьд хөгжмийн найруулгатай бөгөөд тайз засалт, дуу хөгжим, зохион байгуулалт зэргийг шинэлэг байдлаар хийхээр төлөвлөж байгаа гэнэ. Тоглолт 3 цаг үргэлжлэх ба тасалбарыг Shoppy.mn, GS25 салбаруудаар худалдаалж байна. Мөн доорх холбоосуудаар дэлгэрэнгүй мэдээллийг авах боломжтой юм.

Шоуныхаа найруулга, зохион байгуулалтыг ч аль болох өвөрмөц, шинэлэгээр сэтгэж байгаа тул хөгжим, урлагт сонирхолтой бүх залуусыг Ocean Grey-гийн уран бүтээлчидтэй нэгдэхийг урьж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж