АНУ-ын жүжигчин Мерил Стрийп афган эмэгтэйчүүдийн эрхийн төлөө дуу хоолойгоо өргөжээ. Тэрбээр Нью-Йорк хотноо үргэлжилж буй НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы үеэр үг хэлэхдээ "Хэрэмнүүд афган эмэгтэйчүүдээс илүү эрхтэй байна. Яагаад гэвэл цэцэрлэгт хүрээлэнгүүдийн ихэнх нь охид, бүсгүйчүүдэд хаалттай. Кабулд шувууд дуулж болно. Гэтэл охид, эмэгтэйчүүд гудманд дуулж болохгүй. Олон улсын хамтын нийгэмлэг нэгдэж чадвал Афганистан дахь өөрчлөлтөд нөлөөлж, хүн амын тал хувийн амьдралыг өөрчлөнө" гэсэн юм.
Талибанчууд 2021 оны наймдугаар сард Афганистаны засгийн эрхэнд гарснаасаа хойш эмэгтэйчүүдийн амьдралд олон төрлийн хязгаарлалт тавьсан.
"Афганистан эмэгтэйчүүдийн тэмцэл нь тус улсын охид, бүсгүйчүүдээр хязгаарлагдахгүй бөгөөд хэт даврагч үзлийн эсрэг дэлхий нийтийн тэмцэл" гэж Афганистаны эмэгтэйчүүдийн форумын удирдагч Асила Вардак хэлжээ.
Түүнчлэн Кабул дахь парламентын гишүүн асан Фавзия Коофи хэлэхдээ "Ерөнхий ассамблейн чуулганы үеэр афган эмэгтэйчүүдийн нөхцөл байдлын талаар ярих нь тэдэнд өчүүхэн найдвар төрүүлж буй шинж тэмдэг. Гэхдээ энэ нь хангалтгүй" гэв.
Ёёдддл 2024-09-24 202.126.88.185
зарчмын хувьд хэлэхэд хүүхдиын мөнгийг халамж гэж хуцахгүй шүү. Манж х***а зулбасгууд хүүхдийн мөнгийг халамж гэж хуцаж олгохгү бх санаатй явдгийн инийгэ зарим гишүүдэд хүртэл ухуулцан байдгийн
Хүүхдийн мөнгө гэнэ үү юу гэнэ нэр нь сонин биш монгол хүн баялаг хүртэх ёстй тэгээд яаахын манж х***а зулбасгууд тендер концесс барилга байшин гэж хулгайлж завшаад монгол хүн баялаг-с хүртэхгүй байх уу хүүхдийн мөнгө адгийн өлөн хулгайчуудыг хулгалсан мөнгний хажууд юу биш жижиг юм.алнаа лалруудийг.