"Хубилай хаан" медалийн эзэд тодорлоо

"Хубилай хаан" медалийн эзэд тодорлоо

"Хубилай хаан" медалийн эзэд тодорлоо

Монгол Улсын болоод дэлхийн шинжлэх ухааныг хөгжүүлэхэд бодитой хувь нэмэр оруулсан, эрдэм шинжилгээ судалгааны ажлын үр дүн нь олон улсын хэмжээнд үнэлэгдсэн, мэргэжлийн өндөр ур чадвартай  дотоод, гадаадын эрдэмтэн, Монгол Улсын шинжлэх ухаан, технологи, инновацын хөгжилд онцгой хувь нэмэр оруулсан төрийн зүтгэлтэн, хувь хүнд Монгол Улсын Шинжлэх Ухааны Академийн дээд шагнал “Хубилай хаан” медалийг олгодог.

Энэ жилийн “Хубилай хаан” медалиар:

-1976 оноос хойш ШУА-д эрдэм шинжилгээний дадлагажигч ажилтнаас академийн Ерөнхийлөгч болтлоо тасралтгүй 50 орчим жил ажилласан Биохимийн салбарын тэргүүлэх эрдэмтэн, Монгол чацарганын тосыг сансрын нисгэгчдийн хоол хүнсэнд хэрэглэх, сансрын нислэгийн үед цусанд үүсэх чөлөөт радикалын хэмжээг бууруулдаг болохыг тогтоосон, төрөөс үндэсний шинжлэх ухааны салбарын хөгжилд анхаарах чиг хандлагыг сайжруулахад онцгой хувь нэмэр оруулсан Монгол Улсын Их Хурлын гишүүн, Академич Дүгэрийн Рэгдэлийг "Хубилай хаан" медалаар шагнасан байна.

Мөн дэлхийн жишиг, дотоодын онцлогт нийцүүлэн Монгол Улсын шинжлэх ухаан, технологийн салбарын эрх зүйн орчныг сайжруулж, эрдэм шинжилгээний байгууллагуудын үндсэн чиглэлийн санхүүжилтийг бий болгосон, эрдэм шинжилгээний ажилтны оюуны үнэлэмжийг дээшлүүлж, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлсэн, салбарын дэд бүтцийг бий болгож цахим, нээлттэй шинжлэх ухааныг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан Монгол Улсын Их Хурлын гишүүн, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Лувсанцэрэнгийн Энх-Амгаланг тус медалиар шагнажээ.

Мал эмнэлэг, хүнсний аюулгүй байдал, нийтийн эрүүл мэндийн чиглэлээр хийсэн судалгааны үр дүнд тулгуурлан шинжлэх ухааны өгүүлэл 150 гаруйг бичиж хэвлүүлсэн, олон улсын хамтарсан болон Засгийн газрын санхүүжилттэй 7 төслийг амжилттай удирдаж үр дүнд хүргэсэн, олон улсын патент 1, дотоодын патент 7, ашигтай загвар 4-ийг Оюуны өмчийн газраар батлуулсан Мал эмнэлгийн хүрээлэнгийн захирал, доктор Бадгарын Батцэцэг, Япон Улсын Каназавагийн их сургуулийн профессор Кацүжи Ёши-ока, ОХУ-ын Шинжлэх Улааны Академийн зөвлөх, академич Валентин Иванович Сергиенко нарыг тус тус шагнасан байна.

Монголын болон дэлхийн түүхэнд баларшгүй ул мөрөө мөнхлөн үлдээсэн түүхэн зүтгэлтэн, шинжлэх ухаан, боловсрол, соёлыг идэвхийлэн дэмжигч, ивээн хөгжүүлэгч Хубилай Сэцэн хааны нэрээр нэрлэсэн энэхүү шагналыг  Монгол Улсын Шинжлэх ухааны академи 2008 оноос эрдэмтэн мэргэд, төр нийгмийн зүтгэлтнүүдэд өгч эхэлжээ.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

11 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-09-24 103.212.118.83

Mpngolchuud odoo 1 sum udirdaj chadahgui bna Hubilai buten Hyatadiig ter chigt ni zahirch yawsan augaa Mongol hun bilee.

Avatar

Нэргүй 2024-09-24 103.212.118.83

Huvilai setsen Ih haan bilee

Avatar

Нэргүй 2024-09-24 202.126.88.223

Ёстой балай тэнэг газар шүү

Avatar

Монгол 2024-09-24 66.181.178.194

Хубилай хааныг нэг их шүтээд байх хэрэггүй биз дээ! Эзэнт гүрний хагарлын эхийг тавьсан хүн. Гэхдээ нэг их муулах ч хэрэггүй. Бидний л түүхийн баатар…

Avatar

Нэргүй 2024-09-24 103.212.117.125

Тэгсэн хөгждөггүй

Avatar

Нэргүй 2024-09-24 103.57.93.41

Хубилай хаан монголд биш Хятадад илүү тус хүргэсэн, эзэнт гүрнийг хагалан бутаргаж эв эвдэж эрх мэдэлд шунасан. хаадын хаан байсан ч харийн түшмэдээр хань хийж, халуун элгэн нутгаа давааны цаадах муж болгож хөсөр хаясан. энэ цагаас хойш монгол уруудсан, одоо бүр улных болж дэлхийгээс тусгаарлагдсан арал улс болж хоорондоо хэрэлдэхээс цаашгүй хогийн амьтад болжихуй

Avatar

Нэргүй 2024-09-24 202.126.91.140

Хубилай хаан Их монгол улсын Эзэнт гүрнийг хуваан бутаргасан хүн!!! Дүү Аригбөхтэй дайтаж олон Монгол цэргүүдийг хятад цэргүүдээр алуулж байсан хүний нэрээр Академи байгуулаад байхдаа яахав дээ

Avatar

Нэргүй 2024-09-24 103.212.119.139

Академи угаасаа МАНгаруудынх байсан. одоо бүүр солиорч өгсөн.

Avatar

Нэргүй 2024-09-24 103.212.119.139

Эрдэмтдээ л шагна.

Avatar

555 2024-09-24 66.181.182.58

Мөн дэлхийн жишиг, дотоодын онцлогт нийцүүлэн Монгол Улсын шинжлэх ухаан, технологийн салбарын эрх зүйн орчныг сайжруулж, эрдэм шинжилгээний байгууллагуудын үндсэн чиглэлийн санхүүжилтийг бий болгосон, эрдэм шинжилгээний ажилтны оюуны үнэлэмжийг дээшлүүлж, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлсэн, салбарын дэд бүтцийг бий болгож цахим, нээлттэй шинжлэх ухааныг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан Монгол Улсын Их Хурлын гишүүн, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Лувсанцэрэнгийн Энх-Амгаланг т

Avatar

444 2024-09-24 43.228.129.131

Эрдэмтдийг шагнамаар байна. Улс төрчид ормооргүй л байна. Тухайлбал: Энх-Амгалан гишшүн болимоор юмаа. Энх-Амгалан гуай шинжлэх ухаанд ямар үүрэг гүйцэтгэсэн бэ бодох л асуудал

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж