Туркийн парламентын дарга Нуман Куртулмуш "ТАСС" агентлагийн ерөнхий захирлын нэгдүгээр орлогч Михаил Гусмантай хийсэн ярилцлагадаа Лхагва гаригт ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзана гэв. Тэрбээр Туркийн удирдагч Режеп Тайип Эрдоганы мэндчилгээг Путинд уламжилна гэж хэлжээ.
Нуман Куртулмуш хэлэхдээ "Бидэнд Лхагва гаригт ерөнхийлөгч Путинтэй уулзах зэрэг томоохон арга хэмжээ бий. Ерөнхийлөгч Эрдоган Оросын ард түмэнд мэндчилгээ дэвшүүлж, найрамдал, хамтын ажиллагааг өргөжүүлэх хүсэлтэй байгааг би уламжлах болно. Бид парламентын томоохон бүлгийн хувьд ОХУ-д ирж байна" гэжээ.
Тэрбээр Москвад ирээд Юнус Эмрегийн нэрэмжит Туркийн соёлын төвд зочилсон байна. Өнгөрсөн сард ОХУ-ын Төрийн Думын хэвлэлийн алба есдүгээр сарын 25-нд Оросын Төрийн Думын дарга Вячеслав Володин Туркийн парламентын даргатай уулзана гэж мэдээлсэн байдаг.
Нэргүй 2024-09-24 185.170.114.25
Турк БРИКС-д элсэх өргөдлөө өгчихсөн байгаа, ккк