Орос, Украин улсууд энэ сарын 14-ний өдөр гурав дахь удаагаа дайны хоригдол солилцох арга хэмжээг зохион байгуулсан. Талууд тус бүр 103 хүнийг солилцжээ. Эхний хоёр арга хэмжээний үеэр нийт 267 хүн суллагдсан байдаг.
Мөн наймдугаар сарын 1-ний өдөр ОХУ болон барууны хооронд томоохон хэмжээний хоригдол солилцоо болж, 26 хүн тус тусын эх орондоо буцсан.
Гэвч энэ зуны хоригдол солилцоонд чечень дайчид огт багтаагүйг олон нийт анзаарчээ. "Memorial" хүний эрхийн байгууллагын тэргүүн Олег Орлов, түүхч Майрбек Вачагаев зэрэг олны танил хүмүүс энэ талаар дуугарч байна. Тухайлбал, Майрбек Вачагаев хэлэхдээ "Дэлхийн томчуудын агуу тоглоомын үеэр тэднийг хэн ч санасангүй" гэжээ.
Наймдугаар сарын 1-ний хоригдол солилцоонд нэг л хүн багтсан нь Вадим Красиков юм. Тэрбээр 2019 онд Германы иргэн Зелимхан Хангошвилийг хөнөөсөн хэргээр бүх насаараа хоригдох ялтай байсан. Тэрбээр Чеченийн хоёрдугаар дайнд оролцож байсан чечень командлагч юм. Красиков Москвад газардмагцаа ерөнхийлөгч Путинтэй мэндчилж "Ерөнхийлөгчийн амрыг эрье. Таны тушаал биелсэн" гэж хэлжээ. Мөн тэрбээр суллагдсан хойноо Германд хүний амь хэрхэн хөнөөснөө бахархалтайгаар дурсан ярьжээ. Түүнийг ФСБ-ын ажилтан гэдгийг Кремль олон жил үгүйсгэсэн юм.
Чечень гаралтай улс төрийн хоригдлууд олон бий. Алексей Навальныйг дэмжсэн жагсаалын үеэр Үндэсний гвардийн офицеруудтай тулалдаж, таван жилийн ял авсан Мухаммад Жумаев, хүүгийнхээ улс төр, хүний эрхийн үйл ажиллагааны улмаас Нижний Новгород дахь байрнаасаа хулгайлагдсан Зарема Мусаева зэрэг хүмүүс байна.
Нэргүй 2024-09-24 66.181.182.115
Энэ Чичен гелег Оросоос чечинуудын ешеег авах бодол байдаггуй бх
Haha 2024-09-24 202.126.89.169
GOLOOG
Нэргүй 2024-09-24 23.154.177.17
Оросууд удахгүй бие биенээ барьж идэх цаг ойртсоор. Олон сая оросууд үхэх прогноз гарчихсан л байналээ. Оросын троллууд сайн хараад аваарай.
Haha 2024-09-24 103.168.34.200
HARIN
Нэргүй 2024-09-24 23.154.177.17
Оросын задрал ч удахгүй биздээ сайхандаа сайхан.
Haha 2024-09-24 103.168.34.200
I😂😂😂
Иьл 2024-09-24 103.212.117.125
Буриадуудад буудуулаад ханд нь дарагдсан одоо бүгд Буриадын найзууд болсон байн гэсэндээ
сүхээ 2024-09-24 59.153.87.20
orosuud bp; iim l umdesten. Chechnya odoo tusgaar togtnoloo zarlah heregtei
Нэргүй 2024-09-24 178.20.55.182
Чи Чеченьд очоод наад үгээ хэлээч амьсгаа царайлсан шаахайнцараа! уулын чамаар шорлог хийгээд тавихаа мэдэх байлгүй! ха ха ха
Нэргүй 2024-09-24 122.201.23.83
Оросууд ийм л муу хүмүүс
Нэргүй 2024-09-24 192.42.116.23
Хуж үлдэгдэл шаахайнуудын хувьд Оросууд муу хүмүүс л дээ, Монголчууд ч бас муу хүмүүс, ккк
Нэргүй 2024-09-24 185.220.101.98
за одоо айконыг дууриагаад хүзүүгүй тарваган Эбигийн ньюс.мн сайт Недерландын гудамжны шар сонин Москоз таймзын хов жив хогийг ухаад эхэллээ, ха ха ха 😄😄😄😄
зочин 2024-09-24 66.181.180.242
Яаж ч оролдоод оросуудыг дийлэхгүй, Тэд агуу эх оронч хүмүүс,Эх орноо бусдын хоол болгосноос үхсэн нь дээр гэж үздэг хүмүүс Тэдэнд эх орноо ямар ч дайснаас хамгаалах хүч бий, Украины нацистүүд харин улс орноо сүйрүүлж байна, ОХУ-ыг устгах барууны хуйвалдаанд толгойлж оролцоод хамаг залуусаа хядууллаа, Цэргийн нөөц эдийн засгийн боломж нь шавхагдаж байна, Барууны дэмжлэг буурвал энэ орон сүйрэх шатандаа орсон