Улаанбаатар хотын хэмжээнд энэ онд багтаан 87 байршилд авто зам шинэчлэн барихаар төлөвлөснөөс одоогоор 40 гаруйг нь шинэчлэн барьсан. Тэгвэл энэ долоо хоногт зорчих хэсгийн хөдөлгөөн хааж, шинэчлэлтийн ажил хийгдэх байршлуудыг танилцуулж байна.
- Чингисийн өргөн чөлөө гудамжны авто замын хэсэгчилсэн засвар шинэчлэлт (Энхтайваны гүүрнээс тэмээтэй хөшөө хүртэл)-ийн ажлыг "Трүй рөүд" ХХК 2024.09.27-ны 22:00 цагаас 2024.09.30-ны 06:00 цаг хүртэл хааж, асфальтбетон хучилтын ажлыг гүйцэтгэнэ.
- Нийслэл хүрээ өргөн чөлөөний авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлт (Тэмээтэй хөшөөнөөс зүүн тийш И-Март дэлгүүрийн уулзвар хүртэл)-ийн ажлыг "Бридж бюлдинг" ХХК 2024.09.24-ний 22:00 цагаас 2024.09.29-ний 06:00 цаг хүртэл зорчих хэсгийг нэг, нэг урсгалаар нь хэсэгчлэн хааж асфальтбетон хучилтын ажлыг гүйцэтгэнэ.
- Дандарбаатарын гудамжны авто замын засвар, шинэчлэлт (Офицеруудын ордны тойргоос Цайз захын уулзвар хүртэл)-ийн ажлыг "Хайрхан уулын зам" ХХК 2024.09.25-ний өдрийн 23:00 цагаас 2024.09.27-ны өдрийн 06:00 цаг хүртэл хааж асфальтбетон хучилтын ажлыг гүйцэтгэнэ.
- Чингэлтэйн өргөн чөлөөний авто замын хэсэгчисэн засвар, шинэчлэлт. (7-н буудлын эцсээс Дамбын пост)-ийн ажлыг “Ди вай кэй Би” ХХК 2024.09.24-ний өдрийн 23:00 цагаас 2024.09.27-ны өдрийн 06:00 цаг хүртэл хааж асфальтбетон хучилтын ажлыг гүйцэтгэнэ.
- Нарны замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлт (Циркийн уулзвараас Нарны гүүр хүртэл)-ийн ажлыг ”Баткубик” ХХК 2024.09.26-ны өдрийн 22:00 цагаас 2024.09.30-ны өдрийн 06:00 цаг хүртэл хааж асфальтбетон хучилтын ажлыг гүйцэтгэнэ.
- Наадамчдын авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлт. (Фүүд ситигээс Бритиш сургуулийн автобусны буудал)-ийн ажлыг ”Заабар” ХХК 2024.09.24-ны өдрийн 23:00 цагаас 2024.09.29-ний өдрийн 06:00 цаг хүртэл нэг урсгалыг хааж асфальтбетон хучилтын ажлыг гүйцэтгэнэ.
- Хүннүгийн гудамжны авто замын засвар, шинэчлэлт (Хоум плазагийн уулзвараас Дүнжингарав худалдааны төвийн уулзвар хүртэл)-ийн ажлыг “Эм Эм роуд бридж” ХХК 2024.09.29-ны өдрийн 22:00 цагаас 2024.10.02-ны өдрийн 06:00 цаг хүртэл хааж асфальтбетон хучилтын ажлыг гүйцэтгэнэ.
- Архивчдын гудамжны авто замын засвар, шинэчлэлт (Нисэхийн тойргоос- Нисэхийн хурдны зам хүртэлх хойноос урагш чиглэлийн баруун талын авто замын засвар, шинэчлэлтийн ажил )-ийн ажлыг “Мегатитан” ХХК 09.27-ны өдрийн 22:00 цагаас 2024.09.30-ны өдрийн 06:00 цаг хүртэл баруун талын урсгалыг хааж асфальтбетон хучилтын ажлыг гүйцэтгэнэ.
- Цагдаагийн академийн өргөн чөлөөний авто замын засвар, шинэчлэлт. (Чулуун-овооны тойргоос Цагдаагийн академийн уулзвар)-ийн ажлыг “Эм Эм роуд бридж” ХХК 2024.10.01-ний өдрийн 22:00 цагаас 2024.10.04-ны өдрийн 06:00 цаг хүртэл зорчих хэсгийг нэг, нэг урсгалаар нь хэсэгчлэн хааж асфальтбетон хучилтын ажлыг гүйцэтгэнэ.
- Хувьсгалчдын гудамжны авто замын засвар, шинэчлэлт (7-р хороон уулзвараас Тасганы овооны уулзвар хүртэл )-ийн ажлыг “Грейт роуд” ХХК 2024.09.27-ны өдрийн 23:00 цагаас 2024.09.30-ны өдрийн 06:00 цаг хүртэл хааж асфальтбетон хучилтын ажлыг гүйцэтгэнэ.
- Богд уулын арын авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлт (Баянзүрхийн хуучин гүүрнээс Налайхын авто зам хүртэл)-ийн ажлыг “Тотал Инж” ХХК 2024.09.28-ны өдрийн 06:00 цагаас 2024.09.29-ний өдрийн 06:00 цаг хүртэл хааж асфальтбетон хучилтын ажлыг гүйцэтгэнэ.
- Богд уулын арын авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлт (Налайхын авто замаас Скай ресортын уулзвар хүртэл)-ийн ажлыг “Тотал Инж” ХХК 2024.09.29-ний өдрийн 06:00 цагаас 2024.09.30-ны өдрийн 06:00 цаг хүртэл хааж асфальтбетон хучилтын ажлыг гүйцэтгэнэ.
зочин 2024-09-24 66.181.179.167
түгжрэлийг нэмэгдүүлэх нь зүгээр үү
Нэргүй 2024-09-24 66.181.189.150
Их нууруудын хотгор хэзээ засах вэ
Нэргүй 2024-09-24 192.82.66.243
Өнгөрсөн 30ад жилд 30 жилд нь МАН, 4 жилд нь АН Нийслэлийг удирдсан бналээ….Нийслэлийг хэн нь самрав ? үнэн чанартаа