Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайдын зөвлөхөөр О.Амартүвшин ажиллах болжээ. Тэрбээр 2019 оноос Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим /МҮХАҮТ/-ын ерөнхийлөгчөөр ажиллаж байсан юм. Хамтарсан Засгийн газар шинэ хотуудыг байгуулахаа зарласан төдийгүй 150 мянган айлын орон сууц ашиглалтад оруулахаа мэдэгдсэн. Орон сууцжуулах бодлогыг хэрэгжүүлэхдээ ипотекийн зээлийн хүртээмжийг нэмэгдүүлж, 1.2 их наяд төгрөгт хүргэхээ салбар хариуцсан сайд Ж.Батсуурь мэдэгдээд байгаа. Хамтарсан Засгийн газрын хамгийн том ажлуудыг хариуцаж ажиллах сайдын зөвлөхөөр бизнесийн салбарт гялалзаж байсан О.Амартүвшинг сонгосон нь нүдээ олсон томилгоо боллоо гэж ярьцгааж буй юм.
“UFC” группийн захирал О.Амартүвшин нь MCS компанийн “Спирт бал бурам”, Мобиком зэрэг компаниас ажлын гараагаа эхлүүлж байсан. Тэрбээр МҮХАҮТ-ын ерөнхийлөгчөөс буухынхаа өмнө "Гүйцэтгэх удирдлагын баг илүү шинэ түвшинд гарч ажиллах ёстойг ойлгодог хүмүүс танхимын удирдлагад гарах ёстой. Өөрийнхөө жижиг ашгийн төлөө бус, хувийн хэвшлийн нэгдмэл байдал, дуу хоолойг хамгаалдаг байх их чухал шүү. Энгийнчилбэл, төртэй ажилладаг зөв схемийг бий болгох ёстой. Манай хувийн хэвшлийнхэн төр нэг юм шийдэх ёстой гэж хараад байдаг. Угтаа төрөөрөө асуудлаа шийдүүлдэггүй байх ёстой юм шүү дээ. Түүний тулд л бидний эхлүүлсэн ажлыг гарцаагүй зөв дуусгах ёстой. Тэгж байж Монголд эдийн засгийн реформ хийх суурь тавигдана" гэж байр сууриа илэрхийлж байв.
Нэргүй 2024-09-24 103.212.119.139
Зөвлөх, сайд, төрийн нарийн, төвийн дарга нар бүгд мэргэжлийн бус гэхээр яаж хөгжих вэ дээ. барилгын төлгүүдээ.
зочин 2024-09-24 203.217.139.240
Ядахнаа мэргэжлийн хүн байдаггүй юм уу? Яавч сайн ажллах санаа зорилго байхгүй юм байна даа
Ьдд 2024-09-24 202.126.90.136
МАН-ын б**с долоогч урвагчийг зөвлөхөөр авна гэн үү муу л**** чинь
Нэргүй 2024-09-24 103.212.119.124
ЗӨВЛӨХГҮИГЭЭР АЖИЛА ХИЖ ЧАДДАГҮИ МЭДЭХГҮИ МАЛНУУДИГ САИД БОЛГОЖ ХЭРЭГГҮИ