"15 байршилд 5137 метр замыг борооны ус зайлуулах шугамтай болгосон"

"15 байршилд 5137 метр замыг борооны ус зайлуулах шугамтай болгосон"

"15 байршилд 5137 метр замыг борооны ус зайлуулах шугамтай болгосон"

Геодези, усны барилга байгууламжийн газрын дарга Б.Бямбасайханаас цаг үеийн асуудлаар тодруулахад,  2024 онд 15 байршилд авто замын борооны ус зайлуулах шугам сүлжээний угсралтын ажлыг хийж гүйцэтгэлээ.  Нийт 15 байршилд 5137 метр замыг авто замын борооны ус зайлуулах шугамтай болгосон байна. Мөн үерийн хамгаалалтын далан, шуудуйг Хан-Уул дүүргийн 8,10,21 дүгээр хороог дамнаж 1.8 км Жаргалантын үерийн  даланг шинээр ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Уг ажлын явц 70 гаруй хувьтай үргэлжилж байна гэв. Хүйтний улирал эхлэхээс өмнө ажлаа бүрэн дуусгах зорилт тавьсан байна.

Улаанбаатар хотын хэмжээнд 163 км үерийн далан, 3000 гаруй борооны ус зайлуулах шүүрт худаг байдаг бөгөөд өдөр тутмын цэвэрлэгээ үйлчилгээг хийж хэвийн ажиллагааг ханган ажилладаг .

Сэлбэ гол дагуу хавар үүссэн халиа дошингийн мөсийг зөөвөрлөхөөс гадна, 2023 онд болсон үерийн улмаас Сэлбэ гол хальж иргэд болон аж ахуйн нэгжүүдэд ихээхэн хэмжээний хохирол учруулсан. Тиймээс үерийн эрсдэлтэй бүсүүдийн байршлуудыг тогтоож холбогдох арга хэмжээг шат дараатай авч хэрэгжүүлж байна. Үүний нэг нь  S Outlet дэлгүүрийн орчмын газрын чөлөөлөх,  1.5 км үерийн далан барьж зургийн дагуу ажиллаж байна. Шунхлай ШТС-ыг буулгах, даланг нь хүчитгэх,  Соёмботой хөшөөний хойд хэсэг болох үерийн амыг боож байсан хэсгийг буулах гэх мэт арга хэмжээ авч ажилласан.

Мөн Дунд гол дагуу лаг хагшаасыг цэвэрлэх ажлыг хийсэн. Уг даланг 1980 онд барьж байгуулсан бөгөөд түүнээс хойш лаг хагшаасыг нэг ч удаа цэвэрлээгүй. Харин энэ жил анх удаа 1.5 метр голын хайрга хүртэл цэвэрлэсэн. Энэ ажлын үр дүнд хоёр ч удаа үерийн эрсдэлтэй нөхцөл байдал тохиолдоход Дунд гол эргээсээ халиагүй нь ажлын үр дүнтэй шууд холбоотой.

Дунд голын цэвэрлэгээ үйлчилгээг олон улсын байгууллагаас эерэгээр үнэлсэн.  Өнгөрсөн 30 жил үерийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажил орхигдчихсон байсан. Харин сүүлийн 2-3 жил энэ чиглэлд анхаарч ажиллаж байна. Тухайлбал, 2023 онд Нийслэлийн Засаг даргаас өгсөн үүрэг чиглэлийн дагуу Улаанбаатар хотын инженерийн бэлтгэл арга хэмжээг эцэлэн батлуулсан. Үүний үр дүнд Улаанбаатар хотын үерийн эрсдэл, авто замын борооны ус зайлуулах шугам, хөрсний устай холбоотойгоор хаана далан барих, хаана шугам хийх гэ мэт төлөвлөгөөг 2040 он хүртэл гаргасан. Эдгээр ажлуудыг үе шаттай хийхээр зорьж байна. Эдгээр ажлуудыг бүрэн хийсэн тохиолдолд Улаанбаатар хот үерийн эрсдэлээс бүрэн сална гэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж