Бутаны нисэх буудалд газардах хамгийн хэцүү

Бутаны нисэх буудалд газардах хамгийн хэцүү

Бутаны нисэх буудалд газардах хамгийн хэцүү

Бутаны Паро олон улсын нисэх онгоцны буудлыг газардахад хамгийн хэцүү онгоцны буудал гэдэг. 5500 метр орчим өндөртэй хоёр оргилын хооронд орших богино зурваст маневр хийж, газардахын тулд нисгэгчээс техникийн мэдлэг болон нарийн мэдрэмж шаардагдана. Тус нисэх онгоцны буудал нь 800 мянга орчим хүн амтай Бутан улсыг зорих бас нэгэн шалтгаан болдог. Газарзүйн өвөрмөц тогтоц нь Паро нисэх онгоцны буудал болон Бутаны ихэнх хэсгийг үзэмж сайтай болгодог.

Бутаны үндэсний төрийн өмчит агаарын тээврийн "Druk Air" компанид 25 жил ажилласан ахмад Чими Доржи хэлэхдээ "Парод газардах хэцүү. Гэхдээ аюултай бол биш. Тус нисэх онгоцны буудал нь нисгэгчийн ур чадварыг сорьдог боловч аюултай биш. Аюултай байсан бол би нисэхгүй байсан" гэжээ.

Паро нь С зэрэглэлийн нисэх онгоцны буудал юм. Нисгэгчид Парод газардахын тулд радаргүйгээр гар маневр хийх ёстой. Мөн онгоцны буудлын эргэн тойрон дахь байгалийн тогтоцыг сайн мэддэг байх хэрэгтэй. Нисгэгчийн тооцоолол хэдхэн см-ээр л зөрөхөд айлын байшингийн дээвэр дээр газардах эрсдэлтэй.

Хятад, Энэтхэгийн хооронд орших Бутан улсын газар нутгийн 97 гаруй хувийг уулс эзэлдэг. Нийслэл Тимпу хүртэл далайн түвшнээс дээш 2350 метр өндөрт оршино. Паро нисэх онгоцны буудлын хувьд далайн түвшнээс дээш 2200 км өндөрт байдаг.

Парод газардахад анхаарах ёстой чухал хүчин зүйлсийн нэг бол цаг агаар. Үдээс хойш цаг агаар хэт халдаг бөгөөд өглөөгүүр нисэх нь илүү тохиромжтой байдаг. Мөн 6-8 дугаар саруудад борооны улирал таардаг учир нислэгүүдийн цагийг өөрчлөх шаардлагтай болдог. Яагаад гэвэл борооны улирлын үеэр гольфын бөмбөгний хэмжээтэй мөндөр орох нь цөөнгүй.

Анхаарах ёстой хамгийн чухал хүчин зүйл бол мэдээж нисэх буудлыг тойрсон уулархаг газар нутаг. Парогийн хөөрөх зурвас ердөө хоёр км гаруй урттай. Өндөр уулсаар хүрээлэгдсэн учир нисгэгчид буух зурвасаа яг газардах агшиндаа л олж хардаг. Тус улсад албан ёсны зөвшөөрөлтэй ердөө 50 нисгэгч бий. Тиймээс гадаадаас ажилтан авахын оронд дотооддоо залуу нисгэгчдийг сургаж, ажилд авах сонирхолтой.

ЭХ СУРВАЛЖ: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-09-24 66.181.161.87

Нислэгийн зурвас нь маш охорхон юм байна.

Avatar

Зочин 2024-09-24 66.181.179.159

2200 м

Avatar

дорноговь 2024-09-24 103.80.210.92

Паро нисэх онгоцны буудлын хувьд далайн түвшнээс дээш 2200 км өндөрт байдаг.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж