Одонтой ээж болон цалинтай ээжүүдийн мөнгийг цалингийн доод хэмжээнд хүргэхийг шаардаж ээж аавуудын төлөөлөл өнөөдөр /2024.09.24/ мэдээлэл хийв.
-Ээжүүдийн төлөөлөл Г.Хажидмаа: Тэрбээр, төрөөс халамжлах шаардлагатай иргэд гэж байдаг. Ажил хөдөлмөр эрхлэх чадваргүй хөгжлийн бэрхшээлтэй иргэд нэг айлд хоёулаа байх нь ч бий. Ийм зүйл сүүлийн үед нэмэгдэх болсон. Нийгмээ дагаад ядуурал нэмэгдэж байна. Нийт хүн амын ядуурлын 75 хувь нь нэн ядуу. Энэ тоонд төрөөс халамж авах шаардлагатай иргэд ороод байна. Цалинтай ээжийн 50 мянган төгрөгийг нэмүүлье гэсэн маш олон ээжүүд хүсэлт явуулдаг. Зайлшгүй шаардлагатай одонтой ээжүүд болон цалинтай ээжүүдийн 50 мянга, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн амьжиргааг нэн яаралтай дэмжмээр байна. УИХ-ын сонгуулийн өмнө засаг барьж байсан Засгийн газар, холбогдох яамнаас одонтой ээж болон, цалинтай ээжийн тэтгэмжийг нэмнэ гэж салбарын сайд ярьж байсан. Гэхдээ УИХ-ын гишүүн болоод алга болчихлоо. Энэ асуудал буцаад хэвэндээ очсон. Сонгуулийн дараа холбогдох яамны сайд нь гарч ирээд цалинтай ээжийн 50 мянган төгрөгийг танана гэх болов. Иргэдийн саналыг татахын тулд хууран мэхэлж, сөрөг хүчнүүд ч чимээгүй болсон. Бид нар шаардаж, Засгийн газар шаардлагыг хэрэгжүүлдэг болоод найман жил болж байна. Энэ удаад Засгийн газрыг нэн яаралтай хөхүүл ээжүүдийн амьжиргааг дэмжээд өгөөч, одонтой ээжүүдийг анзаарч, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжээд өгөөч гэсэн асуудлыг хөндөж байгаа юм.
Цалинтай ээж, одонтой ээжүүдийн авдаг тэтгэмжийг нэмж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжсэнээрээ нярай хүүхдүүдийн хоол тэжээлийн дутагдлыг багасгана гэж бодож байна.
Мөн бага насны хүүхдүүд маш их өвчилж байна. Энэ нь нярай хүүхдүүдийн хэрэглэдэг сүүн бүтээгдэхүүн, нэмэлт тэжээлүүд чанаргүй бүтээгдэхүүнүүд байгаатай холбоотой юм. Чанартайг нь авах гэхэд үнэ нь өндөр байдаг. Цалинтай ээжүүд нэг уут памперс авч хүрэхгүй байна шүү дээ гэх асуудлыг ярьдаг. Ийм учраас гэртээ хүүхдээ харж буй эхчүүдийн амьжиргааг нэмэх шаардлагатай байгаа юм. Энэ асуудлуудыг хэрэгжүүлэх хүртэл нь шаардсаар байх болно. Одонтой ээжүүд, цалинтай ээжүүдийн мөнгийг цалингийн доод хэмжээнд хүргэхийг шаардаж байна” гэлээ.
Аавуудын төлөөлөл Б.Батхуяг:
-Зарим хүмүүс энийг халамжийн бодлого гэж ойлгоод байна. “Цалинтай ээж”-ийн мөнгийг нэмэх шаардлагын гол үндэслэл нь эцэг эхчүүд дөнгөж төрсөн хүүхдэдээ сайн, чанартай зүйлийг хэрэглүүлж, ирээдүйд эрүүл саруул хүүхэд болохыг хүсэж байгаа. Гэтэл өнөөгийн нөхцөлд цалин өсөхөд, бараа бүтээгдэхүүний үнэ дагаад өсдөг. Томоор нь авч үзвэл гэртээ хүүхдээ хараад ажил хийж амжихгүй байгаа ээжүүдийн амьдралд энэ маш хүн цохилт болдог. Тиймээс нэмж хүүхэд төрүүлэхээс татгалзаж эхэлнэ. Өнөөдөр бид зөвхөн ээжүүдийн, хүүхдүүдийн мөнгөний тухай яриад байгаа юм шиг боловч Монгол Улсын хүн амыг хэрхэн хөгжүүлэх вэ гэдэг асуудлыг хөндөж байгаа юм. Энэ бол хүн ам зүйн бодлого учраас Засгийн газар үүнийг нэн яаралтай авч хэрэгжүүлэх ёстой гэдгийг хэлмээр байна” гэсэн юм.
Т.Хүслэн
Сарнай 2024-09-24 202.55.188.42
цалинтай ээжийн мөнгийг нэмэх хэрэгтэй 50к гаар яг үнэндээ юу ч авч хүрэхгүй шдээ үнэн инээдтэй хүүхэд хуурч бгаа юм шиг тэр бас жирэмсний 40к бна жирэмсэн ээжүүд нь ганц олигтой витамин аваад ууж ч хүрэхгүй инээдтэй бүгдийг нэмэх хэрэгтэй эмэгтэй хүмүүс байнга төрөх бишдээ улсаас тэтгэмж өгч байгаа бол олигтой өгөх хэрэгтэй эцэстэй төрж байгаа ээжүүд чинь манай Монголын ирээдүй болсон хүүхдүүдийг төрүүлж байгаа биедээ
Монгол улсын иргэн 2024-09-24 122.201.31.28
Монгол улс энэ байдлаараа 30-хан жилийн дотор ажиллах хүчний хомсдолд орж хүн ам бүр цөөрнө гээд боддоо. Тэр үед хятадууд талаар нэг бэлчиж өгнө дөө. Том зургаар харвал одоо нээх анзаарагдахгүй ч алсдаа улсын минь мөхөл л ойртож байнаа л гэсэн үг дээ. Цалинтай ээжийн мөнгийг нэмэхгүй байх нь далд бодлого шүү дээ хүмүүсээ оройтохоосоо өмнө сэрж үзээчээ, ухаж ойлгооч ээ. Та нар чинь яасан юм ухаж ойлгохоо байсан өнөө маргаашдаа л санаа зовдог богино ухаантай болциймдээ…
Нэргүй 2024-09-24 192.82.92.204
нэмж байхаар энэ халамжаа зүгээр шууд зогсоох хэрэгтэй
Шурик 2024-09-24 124.158.126.227
Улсаа хөгжүүл ээ. Эрчим хүч, газрын тосны хамаараралгүй улс болцгооё оо.
Нэргүй 2024-09-24 202.126.90.146
Улсаас элдэв халамж нэхмээргүй байна, хүн хүүхэд төрүүлэхдээ санхүүгийн нөхцөл байдал сайн болхоор гаргадаг биз дээ эсвэл ороо нь орсон муур нохой шиг үрждэг юмуу?
Даваа 2024-09-24 103.57.92.221
ОДОО ЭНЭ ХАЛАМЖИЙН ТОГТОЛЦООГОО ӨӨРЧЛӨХ ЦАГ НЬ БОЛСОН. ҮҮНЭЭР УЛС ТӨР ХИЙЖ ЯВДАГАА БОЛИХ ХЭРЭГТЭЙ. УЛС ОРНОО ХОРЛОХОО ЗОГСООХ ХЭРЭГТЭЙ ШҮҮ ДЭЭ, ХУДЛАА САЙН ХҮН БОЛЖ УЛС ОРНОО СҮЙРҮҮЛЭХЭЭ ЗОГСООМООР ЮМ
Зочин 2024-09-24 172.56.162.95
50 мянган төг р бүхэл бүтэн хүнийг яаж өсгөх вэ?
Монголын төр ичмээр юм
Эхчүүдийн цалинг яаралтай нэмэх хэрэгтэй
Нэргүй 2024-09-24 103.168.34.200
UNEN
Зочин 2024-09-24 172.56.163.102
зөв шүү дээ, маш чухал асуудал байна
нийгэмд хүнийг өсгөхөд маш их зардал гардаг
хүн бол нийгэм улс орны хамгийн чухал баялаг байдаг
Нэргүй 2024-09-24 202.9.46.97
Энэ Хажидмаа гэгчийг сайн шалгамаар юм Хорлон сүйтгэх гадны т*******т байгууллагад худалдагдсан хөлснийгар хөл шиг л баыгаам даа.
Нэргүй 2024-09-24 103.57.92.244
тэр мөнгө чин. хаанаа байна эхүүсвэрээ ярь
Иргэн 2024-09-24 202.55.191.130
Хэний өмнөөс хүүхэд гаргаад байгаан албатай юм шиг лайтайн
Нэргүй 2024-09-24 202.9.47.61
Татвар нэмэгдэж байж эдгээр хүүхнүүдэд мөнгө өгнө. Байгууллагуудын татварын зардал нэмэгдэхэд байгууллага дампуурахгүйн тулд үнээ нэмдэг. Бүх бараа бүтээгдэхүүний ҮНЭ дагаад өснө. Төрийг худлаа дарамталж байгаад энэ мөнгийг нэмж болно, мөнгөгүй Төр мөнгийг нь өгөхийн тулд хэвлэнэ. Мөнгө хэвлэвэл ам.доллартай харьцах ханш нь унаж, таны худалдан авах чадвар буурдаг. Тийм солиотой шантаажчингууд болон тэдний шаардлагыг хүлээн авдаг тэнэг ТӨРӨӨС болж та улам ядуу болж байна.
Нэргүй 2024-09-24 59.153.112.42
Huuhed tsuvuulaad deeshee haraad hewtchiishtee
Нэргүй 2024-09-24 122.201.31.158
авлигач дарга нарын идсэн завшсан мөнгөөр бол энэ байтугайг ч хийх байх, хөгжлийн, үйлдвэрийн, ажлын байрны төлөө зарцуулсан бол ингэж төрөөс гуйлга гуйхгүй сайхан амьдрах боломж байх л ёстой.
Нэргүй 2024-09-24 103.212.119.124
ХҮХДЭ ТЭЖЭЖ ЧАДАХГҮИ БОЛ БҮ ХҮХЭД ГАРГА