"Зам хаахдаа 72 цагийн өмнө мэдэгддэг"

"Зам хаахдаа 72 цагийн өмнө мэдэгддэг"

"Зам хаахдаа 72 цагийн өмнө мэдэгддэг"

Улаанбаатар хотын авто замын засвар, шинэчлэлийн талаар нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяраас тодрууллаа.


Тэрбээр "Нийслэлийн Замын хөгжлийн газраас Замын сангийн хөрөнгөөр засвар шинэчлэлийн ажлуудыг гүйцэтгэдэг. Өнгөрсөн 2006 оноос хойш харахад, 10-17 байршилд 20 км зам засварын ажлыг хийдэг байсан бол энэ жил 162.3 км авто замд буюу 87 байршилд зам засч байна. Зам засварын ажил одоогоор 45 хувьтай үргэлжилж байна. Замын сангийн хөрөнгөөр зуны улиралдаа багтаан хийх ёстой ажлуудаа 95 хувьтай хийж дууссан.  Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль батлагдаж, бонд босгох боломжтой болсон. Бондын хөрөнгөөр өнгөрсөн зургадугаар сард тендерүүдээ зарлаж эхэлсэн. Цаг хугацаа их шаарддаг. Төлөвлөгөө ёсоор энэ оны аравдугаар сарын 30-нд зам засварын ажлаа дуусгах ёстой. Цаг агаар дулаан байвал өдрийн цагаар зам хааж, хучилтаа авахыг хичээж байна. Бид зам хаахдаа 72 цагийн өмнө мэдэгддэг. Замын компаниуд цаг хугацаатай уралдаж байна" гэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

12 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-09-24 103.212.162.100

өглөө босоод л хааж байгааг мэдэж бна

Avatar

И 2024-09-24 103.168.34.150

Зээл, бондын хөрөнгийг төлөвлөгөөгүй, онцын шаардлагатай бус, мөнгө угаах ажлуудад зарцуулж байгаад ЗГ, СЯ, АТГ зэрэг газрууд анхаармаар юм. энэ намрын замын ажлууд тодорхой нотолгоо шүү. хажуугаар нь хотын иргэдийн ажил, амьдралыг бүрэн үймүүлж дууслаа. Мөн 23 юаны хиймэл чулуун бродюрыг 130 000 ₮ үнэлж зарлагдаж байгааг шалгах ёстой.

Avatar

Нэргүй 2024-09-24 202.9.40.83

Хуцаарай гөлөг минь хэзээ мэдэгдсийн ТВ хэн үздэгийн. Хүмүүс хамгийн их мэдээлэл авч байгаа хэрэгслээр дамжуулж мэдээлэлдээ.

Avatar

Нэргүй 2024-09-24 203.169.50.253

bomnoichood naaj ogchiinoo tee

Avatar

Зочин 2024-09-24 62.210.99.132

ийм худал мэдээлэл тараадаг нөхдөд хариуцлага тооцох хэрэгтэй. 72 цагийн өмнө иргэддээ мэдэгдээд бна уу, мэдэгдчихлээ гэж зүүдлээд бна уу…

Avatar

оршин суугч Б 2024-09-24 202.55.183.178

9-р сарын 1-нээс хойш ийм замын засварын ажил хийж БОЛОХГҮЙ. Хүмүүсийн ЦАГ, АЖИЛ, АМЬДРАЛ, ЭРҮҮЛ МЭНД НУРААСАН тэнэг зохион байгуулалтгүй хүмүүс хотыг удирдах ёсгүй

Avatar

Нэргүй 2024-09-24 202.126.91.185

72 цагийн өмнө мэдэгдэж харагдаач.

Avatar

з 2024-09-24 103.168.35.114

500м-ийн өмнө тухайн зам руу орохоос нь өмнө 500м-ийн цаана зам засварын ажил хийгдэж байна гэсэн тэмдэг, сануулга тавьчиж болдоггүй юмуу, гадаадаар л яваад байдаг ийм юмаа судалж ирээд үйл ажиллагаандаа хэрэгжүүлээд явиж болдоггүй юмуу, … хэлэх ч үг алга

Avatar

з 2024-09-24 202.9.46.75

зун найрлаж байхаар замаа засах хэрэгтэй ш дээ. Хичээл эхлэхтэй зэрэгцээд нойрноос сэрдэгээ болих хэрэгтэй.

Avatar

Нэргүй 2024-09-24 103.57.92.115

Marshall iin zamiig 9.20 nd medeelsen gesen uguu? Bi yum oilgohoo basiin boluu???? Hariu

Avatar

Нэргүй 2024-09-24 203.169.50.253

haaguur yaj ,meddeg yum bee

Avatar

Нэргүй 2024-09-24 103.212.117.29

Хуцдаг хулгайч вэ? Өчигдөр яалаа айн.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж