"АН-ын нэр дэвшигчид хууль зөрчиж, иргэдийг хуурахаа зогсоох ёстой!"

"АН-ын нэр дэвшигчид хууль зөрчиж, иргэдийг хуурахаа зогсоох ёстой!"

"АН-ын нэр дэвшигчид хууль зөрчиж, иргэдийг хуурахаа зогсоох ёстой!"

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн ирэх аравдугаар сарын 11-нд болно. Үүнтэй холбоотойгоор УИХ-ын гишүүн П.Сайнзориг мэдээлэл хийлээ. Тэрбээр, НИТХ-д нийслэлийн Ардчилсан намаас нэр дэвшиж буй зарим хүн хууль зөрчиж, иргэдийг хуурч байна гэсэн юм.

Тодруулбал тэрбээр, сонгуульд нэр дэвшигчид хууль зөрчиж, иргэдийг татах зорилгоор худал ташаа мэдээлэл тарааж байна.

Нийслэлийн АН-аас нэр дэвшиж буй Т.Батцогт, О.Батханд тэргүүтэй залуучууд сонгуулийн сурталчилгааны хугацаа албан ёсоор эхлээгүй байхад сонгогчдын саналыг татах зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Х.Баттулга гэдэг хүнтэй хамтран зах худалдааны төвөөр явж, иргэдийг ташаа мэдээллээр төөрөгдүүлж байна. Сонгуульд санал авах зорилгоор хуулийн төсөл танилцуулж байгаа мэтээр явж байгаад миний бие харамсч байна. Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай хуулийн 47 дугаар зүйлд хууль бус сурталчилгааг хориглох заалт бий. Үүнд, орон нутгийн сонгуулийн жил эхэлснээс хойш санал авах өдрийг дуустал, эсвэл нөхөн авах ээлжит сонгуулийн тухайд сонгуулийн тов зарласан, шийдвэр гарснаас хойш санал авах өдрийг дуустал аливаа этгээд /нэр дэвшигч, улс төрийн албан тушаалтан Х.Баттулга гуай ч хамаарна/ сонгуулийн сурталчилгааг хийх, сонгогчдын санал авах, татах зорилгоор дараах үйл ажиллагааг явуулахыг хориглоно гэж заасан. Ингэхдээ хишиг, хувь, хувьцаа өгөх, ажлын байранд зуучлах, ажилд оруулах зэргээр амлалт өгөх. Өөрөөр хэлбэл сонгогчдод ямар нэгэн байдлаар давуу тал болгох амлалт өгч болохгүй гэж хуульд заасан.

Мөн тус хуулийн 47.5 дугаар зүйлд зааснаар сонгуулийн сурталчилгаа явуулах эрх бүхий этгээд буюу нэр дэвшигчид, сонгуулийн сурталчилгааны ухуулагч, менежерүүд сурталчилгааны явцад дараах үйл ажиллагаа явуулахыг хориглоно. Зөвшөөрснөөс бусад хугацаанд сонгуулийн сурталчилгаа хийхийг хориглохыг тусгасан.

Сонгуулийн сурталчилгаа есдүгээр сарын 26-нд эхэлнэ. Гэтэл энэ хугацаа болоогүй байхад ухуулга хийж эхэлж байна. Ийм хууль бус сурталчилгаа хийж байгааг иргэд ойлгох ёстой. Хүүхэд хөгжлийн карт буюу 30 мянган төгрөгийн карт тараана гэж байгаа. Энэ хуулийн төслийг санаачилсан гээд байгаа ч хуулийн төсөл байдаггүй. УИХ-д өргөн барьсан хуулийн төслүүдээс би хайлаа. Тэгсэн чинь Х.Баттулгын хэлээд байгаа төсөл УИХ-д өргөн барьсан хуулийн төслүүд дунд байхгүй байна. Тиймээс энэ бол иргэдийг төөрөгдүүлж байгаа хэлбэр. Тус хуулийн төслийн тухайд санаачилж буй, боловсруулж байгаа хэсэгт хуулийн төсөл биш Хүүхдийн эрхийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах тогтоол гэж байгаа юм. Тэгэхээр анхнаасаа иргэдийг төөрөгдүүлж, хуулийн төслөө УИХ-ын намрын чуулганаар хэлэлцүүлэх гэж байгаа мэт худал мэдээлэл тарааж байгаа нь хууль зөрчсөн үйлдэл.

Х.Баттулга өмнө нь улсад ашигтай нэг хууль санаачилж байсан юм уу. Үргэлж улс орны эдийн засгийг хорлосон хуулийн төсөл л санаачилж байсан.

Шулуухан хэлбэл, ахмадын тэтгэврийн зээлийг тэглэх хуулийн төслийг санаачилсан гэж авторладаг. Үүгээрээ улс оронд ямар их хэмжээний хохирол учруулаад байгааг иргэд мэдэх нь зөв. Х.Баттулга гэдэг хүн энэ зун УИХ-ын сонгуульд хангайн бүсээс дэвшихдээ нэр бүхий нэр дэвшигчдийн хамт мөн малчдын зээл тэглэнэ гэж хууль зөрчиж явсан. Энэ хүний хууль зөрчилтийг хаана, хэн хэлж анхааруулах вэ. Монгол Улсын эдийн засаг дөнгөж сэргэж, тогтворжиж байхад ингэж хорлож, асуудал гаргаж болохгүй. Өр зээлийг тэглэнэ гэдэг залуу хойч үе л төлнө гэсэн үг. Дэмжлэг, тэглэлт, бодит хувь нэмэр огт биш. Улам хүнд ачааг л бий болгож байна гэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ТэнэглэлТэнэглэл
7
ЗөвЗөв
3
ХахаХаха
3
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

17 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2024-09-24 66.181.190.44

Ардчилсан намд ажиллаж байсан нар ш дээ

Avatar

И 2024-09-24 103.168.34.150

Чингэлтэйн засаг дарга, СБД-н дарга нар дүүргийхнийгээ орон сууцжуулна гээд л бүх хэрэгслээр пайрдаад бас сонгуулийн хууль зөрчиж байгааг яагаад ярихгүй байна ? Ийм зөрчил гаргаж байгаа нэр дэвшигч нарыг хасах хэрэгтэй

Avatar

нян данх одоо зайлаа Монгол төр та 2 дутаагүй шүү 2024-09-24 66.181.181.102

даэх нянын долоогч

Avatar

Зочин 2024-09-24 124.158.109.154

энэ жанхуу биздааг шоронд хийгээгүй цагт монгол хэзээч өөдлөхгүй. өр өт хоёртоо баригдсаар байх болноо. ер нь энэ орон нутгийн сонгуулиар МАН АН хоёроос салмаар байнө шүү.

Avatar

Нэргүй 2024-09-24 202.9.40.234

АН-ын гишүүн Х.Баттулга хууль зөрчиж суртчилгааны ажил хийсэн тухай ярьж байхад АН-ын гишүүд дэмжигчид нь сэдвээс хадуураад Нямбаатарыг яриад явчих юм. Нянбаатар бол Улаанбаатар хотын засаг дарга. Иргэдийн төлөөлөгчдийн хуралд тэр ямар ч хамаагүй. Юмыг ойлгож, логиктой сэтгэгдлээ бичиж байцгаа. Би л нэг боловсролгүй, бүдүүлэг гэсэн шиг тэнэг тэнэг юм битгий бичиж бай. Алдаагаа дахин давтаж болдоггүй юм шүү

Avatar

Зочин 2024-09-24 59.153.113.210

Жонхуу явсан газар баартай, жонхуу суусан газар балагтай бузар хүн

Avatar

Хэн 2024-09-24 192.82.66.243

Өнгөрсөн 30ад жилд 30 жилд нь МАН, 4 жилд нь АН Нийслэлийг Удирдсан бналэээ….Хэн нь Хотыг самрав үнэн чанартааа

Avatar

Нэргүй 2024-09-24 66.181.191.132

Нянборжуурын суга Пороро

Avatar

Нэргүй 2024-09-24 66.181.188.150

Нягбактeрийн бууны нохой

Avatar

Батаа 2024-09-24 59.153.85.87

нямбаатарын суганы үс. Авсан авгайгаа хардаа. Энэ тэнд л асуудалт үүсгэнэ

Avatar

zochin 2024-09-24 202.9.40.205

Хүүхдүүдэд өгдөг бсан 20.0-100.0 мянга болгоод өгсөн байхад бас 30.0 төг өгнө гэж юу яриад бнаа. Бараг хүүхдүүдэд өгсөн мөнгөөр нь гэр орныхон нь тэр чигээрээр амьдарч бна шүү дээ. Тэгээд хүүхдүүд тэр мөнгөө спорт, дугуйландаа зарцуулах юм.гэнээ Ямарч улс төрч хүний улс орноо гэх бодлогын логикгүй , өөрсдөө яаж эрх мэдэл олж авах вэ гэсэн санаачлага

Avatar

Нэргүй 2024-09-24 202.126.90.207

130000 төгрөгөөр хэн амьдрах юм бэ Гадаад орнуудын халамжтай харьцуулахад нус шиг хэдэн юмыг нээх халамж хэтэрлээ энээ тэр болоод ард түмэнийг басамжлаад юу хийнэ ээ ! Эх орныхоо баялаг , төрийн зөв бодлогын үр шимийг ард олон тэгш хүртэж, , өндөр настан , хүүхэд , хөгжлийн бэрхшээлтэй иргэд сайхан амьдрах сайн цаг ирэх л байх ! Луйварчид , хороо хорон нийгмийн даатгалын түшмэлүүд бусдын боломжийг хулгайлж танил тал хамаатан садандаа илүү эрх эдлүүлдэг бусармаг тогтолцоо устах цаг ирнэ ээ

Avatar

Хххх 2024-09-24 202.126.90.136

өөрсдөө 8 жил иргэдийг хуураа биздээ

Avatar

Norov 2024-09-24 202.126.88.218

Uursdiguu hichee Sainzorigoo. Tanaih yamar zavaan yum hiideg ble! MAN uursduu estoi aimar huuli bus yum hiideg baij ichih heregtei

Avatar

Сайнзоригийн зөв 2024-09-24 59.153.113.122

Сайнзоригоо наад үгээ Хорчин Женког дэмждэг долоодог Оюук ахдаа хэлээч. Ер нь Женкод эрүүл ухаантай Монголчууд угаасаа дургүй үзэн яддаг. Энэ хүнийг улс төрөөс байтугай монголоос хөөхөд хүн малгүй бүгд баярлаж сэтгэл тэнийнэ. Түүнээс бусдаар чамайг дэмжиж байна.

Avatar

Нэргүй 2024-09-24 66.181.182.76

Энэ нэг эргүү бацаан өөрийн тэжээгч Нямка нь ялагдчих вий гэхээс үхэтлээ айж байна

Avatar

Нэргүй 2024-09-24 66.181.182.76

Энэ нэг эргүү бацаан тэжээгч Нямка нь ялагдах вий гэхээс үхэтлээ айж байна

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж