"МАН-аас томилгоотой захирлууд "Эрдэнэс Тавантолгой"-г нохойн замаар оруулсан"

"МАН-аас томилгоотой захирлууд "Эрдэнэс Тавантолгой"-г нохойн замаар оруулсан"

"МАН-аас томилгоотой захирлууд "Эрдэнэс Тавантолгой"-г нохойн замаар оруулсан"

Үндэсний эвслээс өнөөдөр /2024.09.24/ мэдээлэл хийлээ.


УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр:

-УИХ дахь Үндэсний эвсэл өнгөрсөн сонгуульд 364 мянган санал авснаар Монголын төрд хүлээн зөвшөөрөгдсөн. Ирэх дөрвөн жилд иргэд аж ахуй нэгжүүдийн эрх ашгийг хамгаалах зорилгоор сөрөг хүчний ажлаа хийнэ.  Сөрөг хүчний ажлаа хийхийн хажуугаар Засгийн газраас ирэх дөрвөн жилд дэвшүүлсэн үйл ажиллагааны хөтөлбөрт хяналт тавих, хяналт тавихын хажуугаар хамгийн зөв оновчтой шийдлүүдийг санал болгох зарчмаар ажиллана. Суурь хэд хэдэн зарчмыг баримтлах зайлшгүй шаардлагатай.

Төрт ёс хэм хэмжээг баримтална.

Аливаа улс төрийн акц үйл ажиллагаанаас үүдэлтэй нийгэм эдийн засагт үүсч болох хор хохирлыг тооцохгүйгээр хоосон улс төр хийхгүй.

Иргэдийн эрх ашгийг хамгаалах, тэр үүднээс мэргэжлийн байгууллагуудтай хамтарч мэргэжилтэн экспертүүдтэй ажиллаж, өгсөн зөвлөмжийг нь удирдлага болгон аливаа асуудалд хандах болно. Геополитик, гадаад бодлого, эдийн засаг, банк санхүүгийн аюулгүй байдал, төр нийгмийн тогтвортой байдлыг эрхэмлэх зайлшгүй шаардлага өнөө цагт үүссэн. Эдгээр асуудал дээр дуугарах хэм хэмжэээгээ тохируулж ажиллана. Төрийн хар хайрцагны бодлого гэж байдаг. Бид хэд хэдэн зорилт дэвшүүлж байна.

Улс орон хөгжихгүй байгаа, иргэд аж ахуй нэгжийн нуруун дээр асар их санхүүгийн дарамт үүсч байгаа тодорхой хэд хэдэн нөхцөл байдал байгаа.

Өнөөдрийг хүртэл коммунист суурин дээр эдийн засгийн тогтолцоо явж байна. Маш олон төрийн өмчит үйлдвэрийн газар байна, 40-60 хувь нь алдагдалтай ажилладаг. Үүнийг Засгийн газар хувьчлах, шинэчлэх, менежментийн реформ хийх алхам ярианаас цааш хэтрэхгүй байгаа. Удахгүй  Үндэсний эвсэл төрийн өмчит үйлдвэрийн газруудын цаашдын ирээдүйн талаарх төрөөс баримтлах бодлогын баримт бичгийг санаачилж, олон нийтээр хэлэлцүүлнэ.

Хоёрт, төсвөөс цалин авч байгаа 300 мянга орчим албан хаагч бий. Нэг жилийн төсвийн дийлэнх хувийг эдгээр төрийн албаныхан авдаг. Энэний цаана маш их үргүй урсгал зардал гардаг. Эдийн засгаа тэлэх, макро эдийн засгийн олон өнгөт суурь тогтолцоог бий болгох боломж байдаггүй.

2025 оны төсөв орж ирсэн, гишүүдэд тараагдсан.  Үндэсний эвсэл мэргжлийн аудиторуудтай хамтарч дүгнэлт хийхээр ажиллаж байна. Төлөвлөсөн орлогоосоо давсан зарлага төлөвлөж, 2025 оны төсвийг оруулж ирсэн.  Зөрүү хоёр их наяд төгрөг болж байгаа. Засгийн газар төсвийн зардлаа хэтрүүлэх тусам төгрөгийн ханшийн сулрал бий болдог инфляци бий болдог, худалдан авах чадамж унадаг, үүнийг эргээд тавтар шимтгэл, хураамж нэмэх байдлаар төсвийн алдагдлыг нөхдөг.

Та бүхэн эрх баригч гурван намын зүгээс хэрэгжүүлж байгаа арга хэмжээг сонсч байгаа. Үг л дуугарвал бонд гаргаж, гадаадаас зээл авч өр тавих тухай ярьж байна. Эргээд эдийн засгийг яаж тэлэх вэ, иргэдийнхээ худалдан авах чадварыг яаж нэмэгдүүлэх вэ, ажилгүйдэл ядуурлыг яаж бууруулах вэ, нийгмийн болон эдийн засгийн суурь тэлэлтийг хэрхэн дэмжих тухай бодлого сонсогдохгүй байна.

Орон нутгийн сонгуультай холбоотойгоор хот төлөвлөлттэй холбоотой мэдээлэл маш эрчимтэй явж байна. Хот суурин газрыг бий болгож төвлөрлийгсааруулах нь зайлшгүй хэрэгжүүлэх  асуудал. Гэхдээ аж үйлдвэрийн бодлого,  амьдралын баталгаа байхгүй байхад хэчнээн сайхан гүүр бариад, хэчнээн сайхан орон сууц бариад үр өгөөж өгөхгүй. Явж явж энэ бүхнийг хүн худалдаж авдаг.

Худалдаж авах орлого нь буураад байдаг. Үүнийг яаж сөрж саармагжуүүлах вэ, иргэдийнхээ санхүү эдийн засгийн чадамжийг яаж дээшлүүлэх талаар бодлого сонсогдохгүй байна гэлээ.

НИЙГМИЙН ДААТГАЛЫН ШИМТГЭЛИЙН ӨРӨНД ОРОХ ДЭЭРМЭЭС САЛАХ ШААРДЛАГАТАЙ

Хуульч О.Батхүү:

-Үндэсний эвслээс хууль тогтоомжтой холбоотой хоёр асуудлыг хөндөж байна. УИХ-ын Төсвийн хяналтын дэд хороо гэж бий. УИХ-ын 2024 оны сонгуулийг холимог тогтолцоогоор хийсэн. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт хийхдээ Засгийн газар нь УИХ-ынхаа дээр гараад суучихдаг байдлыг арилгая, хариуцлага нэхдэг, тайланг нь сонсдог УИХ байгуулах зорилго тавьсан.  УИХ-ын сонгуулийн дүнгээр хамгийн их санал авсан гурван нам хамтарсан Засгийн газар байгуулаад явж байгаа.

УИХ дээр суудал бүхий  таван нам эвслээс гурав нь нэг талдаа гарснаар УИХ, Засгийн газар нэг болсон. Тэгэхээр сөрөг хүчнээс Засгийн газарт хяналт тавих зайлшгүй шаадлагатай.

Тийм учраас Үндэсний эвслийн зүгээс Төсвийн хяналтын дэд хорооны даргыг цөөнхөөс тавих зайлшгүй шаардлагатай гэж үзэж байгаа. Бид нар Үндсэн хуулийн Цэцэд мэдээлэл гаргаж байгаа.

Одоогийн байдлаар Ардчилсан намын гишүүн Төсвийн хяналтын дэд хорооны даргаар ажиллаж байгаа. Ардчилсан намын дарга Засгийн газрын гишүүн болсон. Кабинетийн зарчим гэдэг бол Ерөнхий сайдын доор ажилладаг хүмүүсийг хэлдэг. Тэгэхээр Ардчилсан нам сөрөг хүчний үүрэг гүйцэтгэх чадамжгүй гэж үзэж байгаа учраас Цэцэд мэдээлэл гаргаж байгаа юм.

Хоёрт, УИХ-ын 2023 оны долдугаар сарын 7-нд батлагдсан Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 19.1.2 дахь заалтаар  ажил гүйцэтгэх, хөлсөөр ажиллах гэрээнээс Нийгмийн даатгалын шимтгэл /НДШ/ авна гэдэг зохицуулалт туссан.

Энэ зохицуулалт дэлхийн аль ч улсад байдаггүй зохицуулалт.  Жишээ авч тайлбарлавал, 100 айлаас портероор лагер луугаа ачаа ачууллаа гэхэд жолоочид төлбөрт нь 100 мянган төгрөг төллөө гэхэд та тэр жолоочийн НДШ буюу 25 мянган төгрөгийг төлөх үүрэг хүлээж байгаа.  Хэрвээ энэ мөнгийг төлөхгүй бол Зөрчлийн тухай хуульд зааснаар 50 мянган төгрөгөөрг торгуулна. Монголын ард түмэн жолоочоор ачаа зөөлгөсний төлөө 125 мянган төгрөгийн өрөнд орох хууль хүчин төгөлдөр явж байна.

Энд суудаг нөхдүүд бид нарын төлсөн Нийгмийн даатгалын санг юу ч байхгүй болтол хоосолсон. Хариуцлага хүлээсэн хүн байгаа юу. НДС -ийн 136 тэрбум төгрөг хоёр банкин дээр байгаа, энэний хойноос явж байгаа хүн байна уу. Сангийн мөнгийг өөрсдөө авч идчихээд алдагдлыг нь ард түмнээр төлүүлэх гэж байна. Ард түмнээр төлөүүлэхдээ чи нэг хүнд мөнгө төлөөд юм хийлгэхэд л НДШ -ийг нь төлөх ийм хуульчилсан дээрмийг Үндэсний эвсэл хүлээн зөвшөөрөхгүй. Үндэсний эвсэл сонгуульд оролцохдоо чөлөөт зах зээлийг дэмжинэ, төрийн өндөр татварыг бууруулна, данхгар бүтцийг багасгах хөтөлбөр дэвшүүлсэн.

Тийм учраас УИХ-ын вэб сайт дээр Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 19.1-2 дахь  заалтыг хүчингүй болгуулах санал гаргаж байгаа. Энэ саналыг байршуулснаас хойш 30 хоногийн дотор 18 нас хүрсэн 100 мянган хүний санал өгөх юм бол УИХ-ын босго давна. НДШ -ийн өрөнд орох, төлсөн мөнгөө хоёр дахин төлөх дээрмээс салах шаардлагатай.

Үндэсний эвсэл өөрийн фэйж хуудсаас болон бусад сувгаар нэг удаагийн ажил хөдөлмөрөөс авдаг НДШ- ийг хуулиас хасуулах талаар ажиллах болно гэлээ.

МОНГОЛ УЛС 40 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН ӨРТЭЙ БОЛОХООР БАЙНА

УИХ-ын гишүүн Д.Пүрэвдаваа:

-Наймдугаар сард хуралдсан УИХ-аар хамтарсан Засгийн газрын 2024-2028 оны хугацаанд хийж хэрэгжүүлэх  120 их наяд төгрөгийн төсөл хөтөлбөрийг баталсан.  Мөн хамтарсан Засгийн газар 2025 оны улсын төсвийг боловсруулахдаа  42 их наяд төгрөгийн зарлагатай, орлого талдаа 38 их наяд төгрөг төлөвлөсөн байна.

Үндэсний эвсэл төр цомхон байх ёстой, эдийн засаг нь аль болохоор ашигтай гардаг байх ёстой, аливаа төсөл хөтөлбөр нь эдийн засгийн бөгөөд санхүүгийн үр өгөөжтэй байх ёстой гэдэг байр суурь барьж байгаа. Гэтэл Засгийн газрын хэрэгжүүлэх дөрвөн жилийн төсөл хөтөлбөр, мөн 2025 оны төсөвт тодорхойгүй зүйл олонтойн дээр эргэлзээтэй асуудлууд ч байна.

Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс Монгол Улсын 2025 оны төсвийн төслөд дүгнэлт гаргасан. Дүгнэлтэд “2025 оны төсөв дээр ДНБ -ийн өсөлтийн хэмжээ төсөвт сууж байгаа татварын орлогын хэмжээнээс бага байна. Энэ жилийн төсвийн маш ачаалал татвар төлөгч дээр ирнэ. Мөн энэ жил ДНБ болон уул уурхайн бүтээгдэхүүн өндөр үнэтэй байна гээд хэт өөдрөгөөр төсөөлөөд эрсдэл талаа тооцоогүй. Гадаад өр төлбөрийг нэмэгдүүлсэн. Монгол Улс  нийтдээ 40 их наяд төгрөгийн өртэй болохоор төлөвлөгөөнд туссан. Жил бүр гадаад төлбөрт ойролцоогоор гурван их наяд төгрөгийн төлбөр төлөхөөр төсөл хөтөблөрт туссан байна.

Сайхан сайхан нэртэй төслүүдийг нэрлэсэн. Өөдөө тэмүүлэх гүүр барина гэх мэтчлэн танилцуулсан. Хамтарсан Засгийн газрын үед урт хугацаандаа тогтвортойгоор улсын төсөвт орлого нэмэгдүүлэх төсөл хөтөлбөр хэрэгжүүлснээр тухайн улсад богино хугацаанд эдийн засгийн таатай нөхцөл бий болгодог.  Гүүр барьснаар, тунель барьснаар улсын төсвийн орлого нэмэгдэх үү гэдэг нь эргэлзээтэй байна гэдэг дүгнэлтийг Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс гаргасан байна гэлээ.

Мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад хариулт өгөв.

"АРДЫН НАМААС ТОМИЛГООТОЙ ЗАХИРЛУУД "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙГ НОХОЙН ЗАМААР ОРУУЛСАН"

-Төрийн өмчит үйлдвэрийн газрыг хувьчлах асуудлыг Засгийн газар ярьж байна. Ямар менежментээр төрийн өмчит үйлдвэрийн газрыг авч явах ёстой гэж танай нам үздэг вэ?

УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр: -Үндэсний эвслийн улс төрийн үзэл баримтлал бол төвөөс баруун руу чиглэсэн, эдийн засгийг либеральчлах бодлого, зарчим баримталдаг. Тэр үүднээсээ төр бол зохист хэмжээнд нийтийн эрх ашгийг хамгаалах үндсэн чиг үүргээ гүйцэтгэх ёстой. Тэрнээс төр аж үйлдвэр бизнесийн салбарт өөрсдөө оролцоод хувийн хэвшилтэйгээ өрсөлдөөд явдаг ийм зүйлтэй бид хэрхэвч эвлэрэхгүй. Гэхдээ энд зайлшгүй нэг зүйлийг онцолж бодох ёстой. Эдийн засгийн аюулгүй байдал.

Монгол Улсын хувьд их өвөрмөц, хоёр их гүрний дунд байдаг, хоёр их гүрнийг тойрсон геополитикийн асуудал манай эдийн засагт шууд нөлөөлдөг.

Эдийн засгийн аюулгүй байдлаа хангах зорилгоор төрийн өмчит үйлдвэрийн газруудад зохист хувь хэмжээ байхыг зөвшөөрнө. Жишээлбэл, эрчим хүчтэй холбоотой салбар.  Агаарын тээвэр гэх мэтчлэн. Монгол Улсын гадаад бодлого, эдийн засгийн аюулгүй байдалтай холбоотой салбарыг 100 хувь хувьчилна гэдэг эрсдэлийг дагуулна. Суурь бидний баримтлах зарчим бол төр өөрсдийнхөө үндсэн үүргийг гүйцэтгэх, төр өөрөө бизнест оролцохгүй байх.

Төрийн өмчит үйлдвэрийн газрын хувьчлалыг зах зээл эдийн засгийн чиг баримжаатай хийж таараа.

1980-аад оны сүүл 1990-ээд оны эхэн үед зүүн Европын улс орнууд коммунист эдийн засгийн тогтолцооноос либераль эдийн засгийн тогтолцоо руу шилжихдээ төрийн өмч хувьчлалыг төрийн маш том бодлогоор хийсэн. Алдсан зүйл бий. Гэхдээ том зураглалаараа эдийн засагт үр өгөөжөө өгдөг.

Хамгийн том үр өгөөж нь тоон үзүүлэлтээсээ гадна авлига, хулгай төрийн өмчит газар байхгүй болно гэдэг том амжилт. Монголчууд бидний хувьд төрийн өмч хувьчлалыг хийх дадлага туршлага хараахан бүрдээгүй. Мэргэшсэн боловсон хүчин ч байхгүй.

Бид төрийн өмч хувьчлалыг амжилттай хийж байсан Германы байгууллагатай хамтарч ажиллахыг эрэлхийлж байна.  Ирэх аравдугаар сард Үндэсний эвслийн ажлын бүрэлдэхүүн Герман улсад албан ёсны уулзалт хийхээр төлөвлөж байгаа. Уулзалтын гол зорилго нь зүүн, баруун Герман нэгдэхэд зүүнийг дагаж орж ирсэн төрийн өмч хувьчлалыг гүйцэтгэж байсан агентлаг , энэ чиглэлээр мэргэшсэн хүмүүстэй уулзаж, зөвлөгөө заавар авах юм.

Польш улс төрийн өмч хувьчлалыг маш амжилттай хийж байсан, 7200 орчим төрийн өмчит газруудаа хувьчилж байсан.

Монгол Улсын хувьд төрийн өмчийг зохистой төвшинд нь хувьчлахаас гадна төрийн зарим ажил үүрэг, үйлчилгээг хувьд шилжүүлэх зайлшгүй шарадлага үүсч байгаа. Заримыг нь автоматжуулах, заримыг нь төр хувийн хэвшлээр гүйцэтгүүлэх, заримыг нь төрийн бус байгууллага руу шилжүүлэх. Энэ хүрээнд Үндэсний эвсэл ирэх дөрвөн жилд ажлынхаа чиг үүргийн хүрээнд бодлогыг дэвшүүлнэ.

-“Эрдэнэс Тавантолгой” компанийг олон улсын менежментийн багаар удирдуулна гэдгээ Засгийн газар мэдэгдсэн. Та дэмжиж байгаа юу?

-Зарчмын хувьд зөв гэж хэлнэ. Ардын намаас томилгоотой “Эрдэнэс Таватнолгой”н захирлууд, Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд өнгөрсөн хугацаанд  “Эрдэнэс Тавантолгой” компанийг яаж нохойн замаар оруулсныг бид бүгдээрээ мэднэ. Ядаж улс төрийн намын томилгооноос үл хамаарсан, улс төрөөс ангид барууны мэргэжлийн баг бүрэлдэхүүн ажиллана гэдэг том дэвшил. Би бол энэ асуудлыг дэмжиж байгаа. Үндэсний эвсэл ч дэмжинэ.

“Эрдэнэт” үйлдвэр дээр ч энэ менежмент явах ёстой.

Улс төр болон элдэв хулгай, авлигаас ангид ажиллаж чадах гадны менежмэнтийн баг бий болгож чадсанаар тухайн үйлдвэр, төсөл хөтөлбөрийн үр өгөөжийг дээшлүүлнэ. Эрүүл баланстай болно, элдэв хулгай байхгүй болно, өртөг зардал нь буурна, ашиг орлого нь нэмэгдэнэ.

Үүний дараа өмчлөл бүтцийн хувьд яах вэ гэдгээ харах л ёстой. Эхлээд эрүүл болгох, үнэтэй болгох шилдэг арга зам бол хууль бус нөлөөнд автахааргүй мэргэжлийн чадамжтай гадны менежмэнтийн багийг хөлсөлж ажиллуулх дээр санал нэг байгаа.

Засгийн газар дандаа буруу шийдвэр гаргахгүй, зөв шийдвэр гаргана. Зөв шийдвэрийг дэмжинэ, бурууд нүд хурц байна. Дэндүү хурц байна.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
25
ЗөвЗөв
8
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

32 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-09-24 59.153.115.227

Харуулах боломжгүй.

Avatar

Зочин 2024-09-24 66.181.189.135

Цагаан суврага зэрэг ард түмний олон өмчийг луйварджээ. Үүнийг улсад өгчихөөд дэмийрээч

Avatar

Нэргүй 2024-09-24 46.212.28.59

Yag unen, demjdeg shuu

Avatar

Нэргүй 2024-09-24 66.181.184.27

MЦахим технрлогоо хөгжүүлээд Татвар, НДаатгал … гэсэн төрийн бүтцийг цомхотгооч ээ. төрийн албан хаагчдийг 40-50% бууруулж, чадвартайг нь шалгаруулж аваад олигтой цалин 3-4 сая өгөөчээ

Avatar

иргэн 2024-09-24 103.212.162.158

Гадны менежмент гэж гое нэр өгч байгаад одоо бүрмөсөн хувьчилж авах гэсэн хулгайн арга шүү. Үүнийг зөвшөөрч болохгүй. Зүгээр ман ан 50:50 хяналтаа тавиад явах нь зөв.

Avatar

Нэргүй 2024-09-24 188.162.254.9

дээдэх нь суудалаа олохгуй бол доодох нь хэзээ ч гуйдэлээ олдоггуй гэж Уих гээч худалч хулгайч з**х*й эмс авилгачид шургалсан, дахин дахин шургалахыг шунан дурладаг байгууллагыг тараая !

Avatar

Нэргүй 2024-09-24 176.66.87.78

Ярьж байгаа зүйл н маш зөв,даанч номтойбаярт итгэхгүй бна,шоронд орсон өшөө авах гээд л….

Avatar

Нэргүй 2024-09-24 202.126.89.170

Компанийхан улсын гэх бүх үйлдвэр ба байгууллага руу хошуурдаг. Одооны улсын их хурлын гишүүдийн дийлэнх нь компанитай буюу хувийн ашиг сонирхолтой.

Avatar

Зочин 2024-09-24 66.181.176.245

Засгаа гадныхнаар удмрдуулчих өө

Avatar

Нэргүй 2024-09-24 74.15.95.126

Маш зөв үндэслэлтэй ярьж байна, баларсан дампуурсан ноxойн замаар орсон нь үнэн

Avatar

иргэн 2024-09-24 66.181.190.47

Номтойбаярын энэ Гоё үг,,,,,,Хуурамж дүрийн цаана МАК-ын Эрх ашиг, Цагаан суварга мэтийн Байгалийн баялгыг Луйварын аргаар авснаа хамгаалж л Иргэдээс нэр хүнд олж авах гэсэн Ядарсан арга, одоо Луйварчидын арга зальийг мэддэг болсон шүү дээ,

Avatar

Нэргүй 2024-09-24 66.181.184.105

Нөгөө хулгайч хулгайчийг бариарай гэж хашгирана гэдэг л энэ байх даа

Avatar

Нэргүй 2024-09-24 59.153.113.26

Хэ хэ угаас 90оноос хойш нох н замаар орсон юм биш уу

Avatar

Зочин 2024-09-24 202.126.91.185

Төрийн өмчит компаниуд 3 жил үр ашиггүй ажилласан бол шууд татан буулгар хэрэгтэй.

Avatar

Зочин 2024-09-24 66.181.181.207

Хулгайчаар толгойлуулсан хулгайчууд ш тээ. Энэ хулгайч яг улс ард түмнээ бодож харагдаач.

Avatar

Нэргүй 2024-09-24 103.168.34.31

УЛСЫН ЗАРДЛААР ХАЙГУУЛ ХИЙГДСЭН ГУРВАН ТЭСИЙН УУРХАЙ АРД ТҮМНИЙ ӨМЧ ШҮҮ МУУ ХУЖАГИЙН б**с ДОЛООГЧ НОМТБАЯР КККК

Avatar

Нэргүй 2024-09-24 103.168.34.31

ЭНЭМУУ НОМТ АЦААС ГУРВАН ТЭСИЙН УУРХАЙГАА АВАХ ХЭРЭГТЭЙ …УЛС ХУРААЖ АВ…

Avatar

Зочин 2024-09-24 202.179.18.241

Баян айлын эрх хүүхэд мөнгөөр дулдуйдаж, хий хоосон улс төржиж, юу ч гэж сайхан ярьж чадна. Түүнд итгэж болохгүй.

Avatar

Нэргүй 2024-09-24 45.129.35.247

ТӨРИЙН ӨМЧИТ КОМПАНИУДЫН ГАДААДААС АВСАН ЗЭЭЛ БОЛ ЗАСГИЙН ГАЗРЫН ӨР МӨН Ш ДЭЭ. ТЭР ЗЭЭЛИЙГ НЭМЭХ ЮМ БОЛ НААД ГАДААД ӨР ЧИНЬ ТАЛИЙЖ ӨГНӨ ДӨӨ. ХЭДИЙ БОЛТОЛ ӨӨРСДИЙГӨӨ АРД ТҮМНЭЭ ХУУРАХ ЮМ БЭ?

Avatar

зочин 2024-09-24 66.181.180.242

Засгийн газар өрөө тбуюу төсвөөс л төлнө, АН асар их өр үүсгэж луйвар хийгээд зайлцгаасан, Харин МАН төрд гараад өрийг аль болохоор нимгэлж,нийгэмд онц чухал бүтээн байгуулалт хийх гэж хичээж байна, Төрийн өмчийн оролцоотой Таван толгой Оюу толгой Эрдэнэт мэтийн компаниуд үйл ажиллагаагаараа өөрсдөө зээлээ төлнө,Эс чадвал хөрөнгөө хураалгана, АН-ын луйварчид мэт этгээдүүдын үнэн зорилго бол цөөн хэдэн луйварчдыг баяжуулж бусдыгядууруулах хөдөлмөрийг нь мөлжих явдал,

Avatar

иргэн 2024-09-24 62.55.205.86

Нарийн сухайт, Цагаансуварга хоёроо авмаар байхын, Дээрэмчээн

Avatar

Нэргүй 2024-09-24 124.158.107.48

Номтойбаяр бол Монголын эрүүл сөрөг хүчний бэлэг тэмдэг. Үндэсний эвсэл Төрийн өмчийг ард олны хяналтанд оруулж чадна.

Avatar

Нэргүй 2024-09-24 139.5.216.145

Troll shred

Avatar

иргэн 2024-09-24 66.181.190.47

Долоогч,

Avatar

зочин 2024-09-24 66.181.180.242

Номтой ,мащ их хөрөнгөтэй гэж дуулдсан,Цадахаа мэдэхгүй,шуналаа дийлэхгүй, төрийн эрхийн төлөө юу ч хийхээс буцахаа байсан, хор шар нь буцалсан, шудрага хүмүүсийн дүрд тоглогч, урваж шарвасан луйварч мэт хүмүүсийн л нэг бололтой, Ийм хүмүүсээс сайн зүйл хийхийг хүлээх нь дэндүү гэнэн тэнэг явдал, Өөрийгөө хуурсан зүйл, Ийм хүмүүс ялангуяа АН дотор маш олон бий, Ийм хүмүүсийг үржүүлэгч үүр нь болсон газар, Иргэд олон жил эд нараар толгойгоо угаалгаж хохироод тун ч хашрахгүй юм

Avatar

Нэргүй 2024-09-24 124.158.107.48

Номтойбаяр бол Монголын эрүүл сөрөг хүчний бэлэг тэмдэг. Үндэсний эвсэл Төрийн өмчийг ард түмний хяналтанд оруулах ажлыг сайн хийж чадна.

Avatar

Нэргүй 2024-09-24 202.9.41.11

Энэ номтбузраас том том уул уурхайн орд газрааа авчуул баяжинал гээд байсан лалрууд одооо ясан бэ яагаад энэ хулгаачаас авч ард түмэн өрнөөсөө гарг нөгөө хүүк яв

Avatar

Нэргүй 2024-09-24 66.181.184.159

Олон юм хуцаад уянгалаад байлгүй улсаас хулгайлсан ордоо буцааж өг, цагаан суваргын ордоо ард түмэн өөрсдөө ашиглая.

Avatar

Вold o 2024-09-24 116.120.126.36

Номгүйбаяраа архидаж зугаалж алга болж болж
хаанаас гараад ирэв ээ…зугаа цэнгэлийн завсар зайгаар гишүүний ажилаа хийдэг энэ мэт Номгүйбаярыг яах гэж сонгож дээрээ залдаг байна ард түмэн минь..

Avatar

Нэргүй 2024-09-24 66.181.186.56

эр хүндээ наад хэдэн яшкануудаа дарж яв итгэж сонгосон шүү

Avatar

Зочин 2024-09-24 66.181.181.207

Энэ хулгайч одоо болиосоо. Эхлээд улсаас хулгайлсан ордуудаа буцааж өгөөчэээ. Тэгээд хуцах хэрэгтэй бхгүй юу

Avatar

зочин 2024-09-24 103.71.100.100

худалч хог

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж