Улаанбаатар хотын дөрвөн байршилд төмөр зам доогуур нүхэн гарц барих ажил үргэлжилж байна. Эдгээрээс хэдхэн хоногийн өмнө буюу энэ сарын 14-нд Таван шарын нүхэн гарцыг нээсэн. Угтаа төмөр зам орчмын замын хөдөлгөөний осол аваар багасах, түгжрэл буурах давуу талтай. Гэхдээ одоогоор засварын ажил дуусаагүй, хөдөлгөөнийг бүрэн нээгээгүйгээс түгжрэл өмнөхөөсөө ч ихэссэн талаар иргэд шүүмжилж байна.
Учир нь иргэдийн хэлж байгаагаар, Таван шарын нүхэн гарцын зам нь нэг чигийн урсгалтай, буцаж эргэх зохицуулалтыг ойрхон хийгээгүйгээс өмнөхөөс илүү цаг зарцуулж, түгжирч байна гэсэн юм.
Харин албаныхан нүхэн гарцын авто замын хөдөлгөөнийг бүрэн нээснээр түгжрэл буурна. Авто замын бүрэлдэхүүн хэсгүүд болох Найрамдлын авто зам, Товчооны авто замын бүрэн шинэчлэл, аюулгүйн тойрог, буцаж эргэх эргэлтүүдийг хийснээр цогцоороо нүхэн гарцын ажил дуусна. Мөн одоо бүрэн урсгалаараа зогсолтгүй хөдөлгөөн яваад байгаа учраас хөдөлгөөний ачаалал нэмэгдсэн. Тэгэхээр замыг бүрэн нээх хүртэл хүмүүс хүлээцтэй байх хэрэгтэй гэсэн юм. Таван шарын нүхэн гарц нь төмөр замын доогуур 169 метр урт, 5.8 метр өндөр, 10.2 метр өргөнтэй хос туннел, иж бүрэн ус зайлуулах систем бүхий инженерийн байгууламж гэдгээрээ Улаанбаатар хотдоо анхдагч бүтээн байгуулалт. Мөн хойд туслах авто зам 425 метр, урд туслах авто зам 252 метр урт бөгөөд хоёр түвшний огтлолцолтой.
Нүхэн гарцыг бүрэн нээснээр хоногт 32500 автомашин зорчих боломжтой болно.
Ингэснээр авто замын нэвтрүүлэх чадвар нь 22.9 хувиар нэмэгдэж, түгжрэл бууруулахад үр нөлөө үзүүлэх аж. Төмөр замын 396 дугаар гармаар хоногт 53 галт тэрэг өнгөрч, нийт хоёр цаг 48 минут орчим хугацаанд гармыг хаадаг байна. Цаашид хоногт 5-6 цаг уг гармыг хаах шаардлага үүсэхээр тооцоо судалгаа гарсан тул нүхэн гарцыг барьснаар авто замын урсгал галт тэрэгний хөдөлгөөнөөс хамааралгүй болж байгаа онцлогтой. Төлөвлөгөөний дагуу Таван шарын нүхэн гарцыг аравдугаар сард бүрэн дуусгаж, ашиглалтад оруулах юм.
Нэргүй 2024-09-24 202.126.89.170
Гэр хорооллын, машинтай иргэд өдөржин машинтайгаа орон сууцны хорооллоор сэлгүүцэж явдаг. Тэд халамжийн мөнгийг ашиглахдаа төр ба ард иргэдийн эсрэг зарцуулдаг.
Нэргүй 2024-09-24 202.9.40.234
Нянбактерийн хийсэн ажил хэнд чхэрэгүй юм. Наад хонгилоо хаачихвал түгжрэл буурна.
Нэргүй 2024-09-24 103.212.118.106
Эргүү төлөг
Нэргүй 2024-09-24 157.15.7.100
Ёстой нэг
бодит баримт 2024-09-24 66.181.181.154
..Хөдөөний орк оо гэж яг юм үзээгүй "Дэмбэрэл" юм өө.ккк… хийгээгүй юм хийчихсэн мэт сэв ж хийрэхнээс өөрийг мэдэхгүй орк.. Аль 50-иад оны эхээр хөдөө Төмөр замын шугаманд хийгдэж байсан технологи. Ялгаа нь нэг нь хотод нөгөө нь хөдөө
Нэргүй 2024-09-24 202.9.41.16
Олимпийн гүүр бас эхэндээ баларсан даа.Дараа нь баасаа цэвэрлэх гэж зураг төсөлгүй баахан юмнууд энд тэнд нь шавсан болсон.
Анхаа 2024-09-24 202.9.46.101
Зураг төслөө хийхдээ ямар нэг тоо баримтанд тулгуурласан байлгүй.Тэгээд яагаад гарцаа хийхдээ давхар уулзвараа хийж шинэчлээгүй юм бэ?Өмнөөс нь ичээд байх юм.Баахан нөхөд очоод нээлт хийгээл байсан,маргааш нь бид бусдын мартчихжээ гээл лаг лаг юм ярихын.Ажил дуусна гэдэг чинь ийм байдаггүй юм,цогцоор нь хийчихээд нээлдээ
Нэргүй 2024-09-24 203.169.50.253
haragdaach