Хойд Солонгосын эмэгтэйчүүд "FIFA"-г эзэгнэв

Хойд Солонгосын эмэгтэйчүүд "FIFA"-г эзэгнэв

Хойд Солонгосын эмэгтэйчүүд "FIFA"-г эзэгнэв

Хойд Солонгос өнгөрсөн Ням гаригт /2024.09.22/ Богота хотноо Японыг 1:0-ээр буулган авч, "FIFA"-гийн 20 хүртэлх насны эмэгтэйчүүдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд гурав дахь ялалтаа байгууллаа. Тус улсын баг Герман, АНУ-ын хүчирхэг багтай эн тэнцэж, хөлбөмбөгийн тэмцээний түүхэн дэх хамгийн амжилттай хамтарсан багаар тодроод байна.

Тус улсын хөлбөмбөгийн довтлогч Чое Ил Сон 15 дахь минутад ялалтын гоол оруулж, Колумбыг ардаа орхин, шигшээ багийн хувьд гайхалтай тоглолтыг үзүүлсэн байна.

Тэрбээр 17 настай бөгөөд тэмцээний туршид зургаан гоол оруулснаар Алтан шаахайн эзэн болсон юм. Хойд Солонгосын баг хагас шигшээд Аргентин, Нидерланд, Бразил зэрэг орнуудыг ардаа орхисон. Дараа нь АНУ-ыг 1:0-ээр хожсоноор 2022 оны тэмцээнд дэд байрт шалгарсан Японы эсрэг бүх Азийн шигшээ тоглолтыг эхлүүлсэн байна.

"Covid-19" тахлын улмаас хэдэн жилийн турш дэлхийн спортын тэмцээнд оролцохоо больсон Хойд Солонгос "FIFA"-д хүч түрэн орж, ялалт байгуулсан нь олон улсын анхаарлыг татлаа. Тус улсын 20 хүртэлх насны эмэгтэйчүүдийн шигшээ баг энэ оны гуравдугаар сард  Узбекистаны Азийн цомын тэмцээнд мөн адил амжилтыг дагуулсан юм. Дэлхийд 111-д бичигддэг эрэгтэй хөлбөмбөгийн тамирчдаас ялгаатай нь Хойд Солонгосын эмэгтэйчүүд дэлхийн хөлбөмбөгийн "жинхэнэ хүчтэн" юм.

 

Эмэгтэйчүүдийн үндсэн шигшээ нь одоогоор "FIFA"-гийн дэлхийн чансааны есдүгээр байрт бичигдэж, Франц, Австрали зэрэг орныг ардаа жагсааж буй.

Хойд Солонгосын баг өнөөдрийн байдлаар Азийн цом, Азийн наадам, Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээнд гурван удаа түрүүлсэн. Гэсэн хэдий ч тус улсын иргэд шигшээ багийнхаа тоглолтыг гэртээ үзэх нь ховор юм.

ЭХ СУРВАЛЖ: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ЗөвЗөв
3
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

бодит баримт 2024-09-24 66.181.181.154

ККК Америкийн тооцоолсоноор бол Ким үхээд барга 10- жил хүн ард нь хуйгаараа өлсөглөнд нирвэгдээд үхчисан байх биз дээ

Avatar

Зочин 2024-09-24 192.82.66.27

АНУ сураггүй болсон байна шүү…

Avatar

Нэргүй 2024-09-24 202.126.92.98

гэртээ хариач …

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж